Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойгоо угтаж, мөн цар тахлын дараах нөхцөл байдлыг харгалзан Монголбанк муу зээлийн түүхтэй, зээлээ төлсөн иргэн, ААН-ийн ангиллыг өөрчлөх шийдвэр гаргасан билээ. Эл шийдвэрийг дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан юм.
Тэгвэл 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл зээлээ төлчихсөн хэрнээ ангилалд орсон хүмүүсийг төлөгдсөн гэдгээр бүртгэхээр өөрчилжээ.
Зээлээ өнөөдрийг хүртэл төлж чадаагүй, муу ангилалд орсон иргэн, ААН зургаадугаар сарын 2-ноос өмнө зээлээ төлж барагдуулбал энэ шийдвэрт хамаарч, ангиллаа өөрчлүүлэх боломжтой аж.
М.Жаргал