-
2017 оны 8 сарын 19
Дэлхий хэмээх гариг дээрээ амьд амьтдын дундаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг цор ганц амьд биет нь ХҮМҮҮН бид билээ. Аж байдал, амьдралынхаа явцад олж мэдсэн мэдлэг, туршлагаа нэгтгэн боловсруулж, системчилснийг ШИНЖЛЭХ УХААН хэмээдэг.
-
2017 оны 8 сарын 14
АНУ болон Хойд Солонгосын харилцаа хурцадмал байдалд байгаа билээ. Тус улсын төрийн тэргүүнүүд бие бие рүүгээ цохилт өгөхөө мэдэгдэж, дэлхийн улс орнууд ч өөр өөрсдийн байр сууриа илэрхийлээд байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн баталсан эдийн засгийн шинэ хоригийг санаачлагч
-
2017 оны 8 сарын 12
Хүн төрөхөөс эхлээд эрүүл мэндийн салбарын үйлчилгээ авдаггүй нэг ч иргэн байдаггүй билээ. 20-р зууны эхэнд манай улсын хүн амын дунд бэлгийн замын өвчлөл газар авч хүн ам хасах өсөлттэй болсон байв. Үүний улмаас гадны судлаачид удахгүй устах үндэстэн хэмээн тодорхойлж байжээ. Харин тус аюулыг зайлуулж Монголчуудыг биологийн мөхлөөс аварсан гавьяатай хүмүүс бол анх 1925 онд Ардын эрүүлийг хамгаалах газар нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй эрүүл мэндийн салбарынхан билээ. Тэгвэл тус салбарын талаар болон өнгөрсөн нэг жилд болсон онцлох 24 баримтуудыг дурдвал:
-
2017 оны 8 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн пүрэв гарагт МҮОНРТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгсөн билээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, тамгаа гардан авснаас хойш нэг сарын дараа төрийн тэргүүний ажил, цаашид хийх ажлаа танилцууллаа. Ингээд Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 8 сарын 11
Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчиллаа.
-
2017 оны 8 сарын 10
Улаанбаатар хотын уугуул С.Баяр хэмээх Төрийн сайд, УИХ-ын гишүүн хамгийн сүүлд Элчин сайд байсан нэгэн хүний амьдрал, намтрыг өгүүлэх 24 баримтыг бэлтгэлээ. Байсан гэдэг нь тэрбээр өөрийн хүсэлтээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын албан тушаалаасаа татгалзаад байгаа юм.
-
2017 оны 8 сарын 08
Одоогоос сарын өмнө Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, төрийн тамгаа гардаж авч байлаа. Улс төрийн эгзэгтэй цаг үед Төрийн тэргүүний албаа авсан түүнийг ард түмэн их хийнэ хэмээн хүлээж буй. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, хийсэн үйлдлүүдийг нь анхааралтай ажиглаж, улс төр судлаачид болон сонирхогчид дор бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгсөөр ирсэн.
-
2017 оны 8 сарын 06
Ойрын өдрүүдэд манай орны нутаг дэвсгэрт өрөөсгөл хүр эрвээхэй ихээр орж ирж, иргэдийг айдаст автуулаад байгаа. Эдгээр эрвээхэй нь хүний биед шууд аюул учруулахгүй ч хэвлий хэсэгтээ маш их тоосонцортой амьтан тул харшил үүсгэх, нүдэнд тоосонцор нь орсон тохиолдолд сохлох хүртэл аюултай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Сибирт гарсан түймрээс шалтгаалж манай улсад нүүдэллэн орж ирсэн гэгдэж буй Хүр эрвээхэйн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Иргэдийг айдаст автуулаад буй өрөөсгөл хүр эрвээхэйн хэвлий маш их тоосонцортой байдаг
Баримт 1. Энэхүү эрвээхэй нь хүр эрвээхэйн овгийн өрөөсгөл хүр эрвээхэй юм.
Баримт 2. Хүр эрвээхэй нүүдэл нь ойролцоогоор долоо хоног үргэлжилдэг аж. Жилийн энэ үед өрөөсгөл хүр нэртэй эрвээхий бие гүйцэж, нисч эхэлдэг гэнэ.
Баримт 3. Энэхүү эрвээхэйн нүүдлийг иргэд Сибирийн ой шатсантай холбоотой хэмээн үзэж байгаа бол мэргэжлийн хүмүүс харин үгүйсгэж байна. Өрөөсгөл хүр эрвээхэй манай нийт нутгийн ой хөвчид тархсан шавьж юм.
Баримт 4. Нийслэлд үзэгдэж буй эрвээхэйнүүд нь Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын ногоон бүс дэх ой хөвчөөс нисэн ирсэн байх магадлалтай гэдгийг албаныхан хэлж байгаа.
Баримт 5. Намрын улиралд авгалдайгаа шахдаг бөгөөд гэрэлтэй, дулаан газар хайн нүүдэллэж, хамгийн тохиромжтой газраа сонгодог байна.
Баримт 6. Ойрын өдрүүдэд ихээхэн халж байгаа, мөн хотын гэрэл эрвээхэйн нүүдэл нийслэлд орж ирэх шалтгаан болсон байна.
Баримт 7. Тухайн жилийн хуурайшилт, температур нь хүр эрвээхэйн бие гүйцэж гарч ирэх хугацаанд нь нөлөөлдөг байна. Энэ эрвээхэй нь авгалдайгаа шахахын тулд 150 км-ийн цаанаас ч нүүдэллэх тохиолдол байдаг аж.
Хүр эрвээхэй хэрхэн үрждэг вэ
Баримт 8. Өрөөсгөл хүр эрвээхэй уг нь хар модонд авгалдайгаа шахдаг ч хот сууриан газар нүүдэллэн ирсэн тохиолдолд гэрэл гэгээ ихтэй байшингийн хана, гэрийн туурганд гээд хаана ч авгайлдайгаа шахах магадлалтай.
Баримт 9. Намар гарсан авгалдай өвөлжиж, хавар бүрхүүлээсээ гардаг аж. Үүнийг хүрэнцэр гэж нэрлэдэг байна.
Баримт 10. Хүрэнцэр нь хаврын турш модоор хооллож, модыг маш ихээр сүйтгэдэг гэнэ. Гэхдээ хавраас намар хүртэл хооллоод бусад үед хооллодоггүй амьтан юм байна.
Баримт 11. Идэш тэжээлээ хангалттай хүртсэн хүрэнцэр зургаагаас долдугаар сарын үед хүүхэлдэй шатандаа орж, наймдугаар сард эрвээхэй болдог байна.
Баримт 12. Эрвээхэй нь эвцэлдэж, улмаар авгалдайгаа шахах тохиромжтой газар хайн нүүдэллэдэг байна.
Баримт 13. Авгалдайгаа шахсан эрвээхэй шууд үхдэг. Эрвээхийнүүд бүгд нэг өдөр бие гүйцээд гараад ирдэггүй учраас элбэгших үйл явц нь сар орчим үргэлжлэх магадлал өндөр.
Баримт 14. Өрөөсгөл хүр эрвээхийний хэвлий хэсэг нь үслэг байдаг. Өндөглөснийх нь дараа тэр үслэг хэсэг нь өндөгийг нь хучиж, нар, салхи, бороо уснаас хамгаалах хамгаалалт болж үлддэг. Тиймээс ч хүр эрвээхэйн авгалдай нь хүйтэнд маш тэсвэртэй байдаг байна.
Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь эрэгчнээсээ харьцангуй том байдаг
Баримт 15. Өрөөсгөл хүр эрвээхэй нь байгаль дээр байдаг амьтан учир далавч болон бусад зүйлд нь хүрэхгүй бол хүнд онцын аюул учруулах нь ховор. Хаздаггүй.
Баримт 16. Харин хүрсэн тохиолдолд харшил тусах магадлал бөгөөд тоосонцор нь нүдэнд орвол сохрох хүртэл аюултай.
Баримт 17. Энэхүү эрвээхэй нь гэр болон албан тасалгаанд авгалдайгаа шахсан тохиолдолд шууд устгах шаардлагатай.
Баримт 18. Авгайлдайг устгахдаа бээлийтэй гар эсвэл төмөр, модоор авгалдайг хусч аваад шатаах хэрэгтэй.
Баримт 19. Мөн угаалгын нунтагтай усаар угаавал авгалдай амьсгалах чадваргүй болж үхдэг байна.
Баримт 20. Эрвээхэйнээс сэргийлэхийн тулд нүүдэллэх хугацаанд цонх, хаалгаа сайтар хаах нь чухал.
Баримт 21. Бие гүйцсэн эрвээхий юм иддэггүй хэд хоног нисээд үр төлөө үлдээгээд л үхчихдэг учраас бие гүйцсэн хойно нь устгах боломжгүй. Энэ чиглэлээр мэргэшиж судалгаа хийсэн эрдэмтэд эрвээхийний олшрох хугацааг тооцоолсон байдаг. Тэр тооцооллын дагуу өндөг, авгалдай байхад нь химийн хороор устгаж болно.
Баримт 22. Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь эрэгчнээсээ харьцангуй том байдаг. Хамгийн том эрвээхэйн далавчны урт нь 4-5 см, биеийн урт нь 2-3.5 см байсан гэдгийг судлаачид онцолсон.
Баримт 23. Эрвээхэйний нүүдэл их үед ноосон материалтай хувцасаа шалгаж үзэх хэрэгтэй. Учир нь тэнд хүр эрвээхэй авгайлдайгаа шахсан байх магадлал өндөг байгдаг аж.
Баримт 24. Энэ онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680 мянган га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590 мянган га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-аас тогтоожээ.
24tsag.mn
-
2017 оны 8 сарын 05
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр мэдээлэл хийж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Т.Чимгээгий амьдрал энэ хэргээс болж сүйрсэн, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг хэлмэгдэж байна гэдгийг мэдээлсэн. Мөн тэрбээр Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт илгээж байсан мессежүүдийг ил болгосон юм. Тэгвэл олны анхаарлыг татсан С.Зоригийн хэргийн талаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 8 сарын 04
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд болно. Тус хэрэгт Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг буруутайд тооцож, анхан шатны шүүхээс тэдэнд 25 жилийн хорих ял оноосон. Тэгвэл Давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл Улсын дээд шүүх өнөөдөр яллагдагч нар болон хохирогч талын гомдлын дагуу дээрх хэргийг хэлэлцэх юм. Харин дээрх шүүхийн шийдвэрүүд гарсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хэргийн зарим нэгэн мэдээлийг улсын нууцаас гаргахыг зөвшөөрсөн юм. Харин тухайн үед энэхүү ноцтой баримтуудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ”Цагийн Хүрд” нэвтрүүлгээр дэлгэсэн. Мөн Нийслэлийн хяналтын Прокурор Б.Батжаргал С.Зоригийн хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Тэгвэл улсын нууцаас дэлгэсэн эл хэрэгтэй холбоотой 24 баримтыг эргэн сануулж, хүргэж байна.
-
2017 оны 8 сарын 03
Чөлөөт бөхийн тамирчин Олимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо. Шагналыг гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга “С.Батцэцэг бол чөлөөт бөхийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээсэн, шаргуу хөдөлмөрийнхөө дүнд олон олон амжилтын эзэн болсон тамирчин” гэдгийг тодотгож байсан юм. Тэгвэл 30 гаруй жил тасарсан олимпийн медаль, дэлхийн аваргын цолыг эх орондоо авч ирж, 27-хон насандаа Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм шагналыг хүртээд буй С.Батцэцэгийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 8 сарын 02
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны тушаалаар “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг баталсан. Гэвч өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон зарим зохицуулалтыг шинэчлэн, хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, олон нийтээс санал авах зорилгоор Төв банк танилцуулсан байна. Тэгвэл энэхүү журмын онцлох заалтыг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 7 сарын 29
Монгол орны тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна. Монгол орон газар нутгийн хэмжээгээрээ азид 16, дэлхийд наймд бичигддэг. Дэлхийн хамгийн эрүүл хоололттой хүмүүс Монголын хөдөөд мал маллаж амьдардаг.
-
2017 оны 7 сарын 28
Хоёр сонгуулийн нүүр үзэж, дуулиан тарьсан “60 тэрбум”-ын хэрэг өдгөө өндрийг аваад байгаа билээ. Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд ялалт байгуулсан даруйдаа эл хэргийг анхааралдаа авч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ч тэрбээр хэдхэн хоногийн өмнө АТГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, төрийн албан тушаалыг наймаалцах талаар яригдсан дээрх хэрэгт анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг дуулгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа 60 тэрбумын хэргийн талаар АТГ-т өгч байсан өргөдлийнхөө хариуг авахыг шаардсан юм. Тэгвэл АТГ дээрх өргөдлийн хариуг Ерөнхийлөгчид илгээсэн байна. Харин АТГ-ын албан бичгийн хариуг өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар хүргүүлсэн. Дээрх албан бичигт нэлээд анхаарал татахуйц мэдээллүүд дэлгэгдсэн байгаа юм. Ингээд 60 тэрбумын хэргийг АТГ хэрхэн шалгасан түүнийг нь Ерөнхийлөгч хэрхэн дүгнэж хариу илгээснийг тоймлон 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 7 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Авлигатай тэмцэх газрын дарга удирдлагуудыг хүлээн авч уулзаж, хатуухан банга хүртээсэн. Тодруулбал “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулсан юм. Тэгвэл АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал “60 тэрбумын” хэргийн шалгалтын талаар юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 7 сарын 23
Дэлхийн хамгийн сонирхолтой 24 замыг танилцуулж байна. Жолооч хүн бүрийг үзэхийг зөвлөсөн эдгээр замуудын зарим нь ээдрээтэй, зарим нь тун аюултай юм. Гэхдээ л хүн төрөлхтөн цаг хугацааг орон зайгаар хэмнэхийн тулд далай тэнгисийн их усыг ч, уул нуруудын хадан хавцлыг ч ямар нэгэн аргаар зохицуулж зам тависаар байна.
-
2017 оны 7 сарын 21
Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг АТГ-аас ил болгоод буй. Жил бүр гаргадаг ХОМ олон нийтийн анхаарлыг татаж, басхүү сайшаал, шүүмжлэлийг дагуулж байдаг билээ. Тэгвэл 2016 онд албан тушаалтнуудын мэдүүлсэн ХОМ-ийн хамгийн хамгийнийг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 7 сарын 20
Аймгийн хурц арслан О.Гантулга миний хүргэн ах. Төрийн наадамд оноолтоор таарч, давах хэцүү зүйл байсан. Бүр өөрөөсөө илүү өрсөлдөгчтэй яаж барилдах вэ гэж бодохоос ч хэцүү. Өнөө жил дөрвийн даваанд оноолтоор таарахад зарим хүн “2015 онд унагаасан юм чинь, энэ жил хүргэнээ дэмжих байх” гэж таамаглаж байсан гэнэ лээ. Гэхдээ би олныг хуурч, ахдаа боломж олгохыг хүсээгүй. Ах маань хөдөлмөрч, шударга, гүндүүгүй сайхан бөх.
-
2017 оны 7 сарын 15
Дулааны улиралд Монголчуудад хамгийн түгээмэл тохиолддог харшлын хам шинжийн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 7 сарын 13
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүлж, УЛСЫН АРСЛАН цол хүртлээ. ШШГЕГ-ын харьяа ’Сүлд’ спорт хороо, ’Хөвсгөлийн хүчтэн’ дэвжээний бөх Ц.Содномдорж өмнө нь улсын баяр наадамд гурван удаа зургаа давж байсан юм. Бөх сонирхогч, олон түмэн түүнийг жил жилийн баяр наадамд өндөр цолд хүрнэ хэмээн итгэл хүлээлгэж, дэмждэг нь талаар болсонгүй.