БАРИМТ 1
Бүгд Найрамдах Серби улс нь 77,474 хавтгай дөрвөлжин километр (Косово улсын газар нутгийг багтаагаагүй) газар нутагтай ба Европ тивийн зүүн өмнөд хэсэгт оршдог. Тус улс нь Паннонийн тэгш тал болон Балканы уулзварт байрлалтай ба далайд гарцгүй. Серби улсын нийслэл хотыг Белград гэдэг.
БАРИМТ 2
Серби улс нь Унгар (хойд), Румын (зүүн хойд), Болгар (зүүн урд), Умард Македон (урд), Хорват (баруун), Босни Герцеговин (баруун), Монтенегро (баруун урд) гэх улсуудтай албан ёсоор хиллэдэг. Мөн Серби улс Косовогийн газар нутгийг албан бусаар эзэмшдэг. Хэрэв Косово улсын газар нутгийг Серби улсын эзэмшил гэж тооцвол Серби улс Албани улстай урд хэсгээрээ хиллэнэ. Тус газар нутгийг тооцохгүй гэвэл Серби улс урд талаараа Косово улстай хиллэнэ гэсэн үг юм.
БАРИМТ 3
Серби улсын нийт хүн ам ойролцоогоор 7 сая ба тэдний 90 гаруй хувь нь христийн шашныг шүтдэг. Тус улсын газар нутаг дээр палеолитын эрин үеэс эхлэн хүн төрөлхтөн тасралтгүй суурьшсаар ирсэн ба 6-аар зуунд хэд хэдэн хаант улсын өлгий нутаг болсон. Улмаар 1217 онд Сербийн хаант улс байгуулагдаж 1346 онд тус улсын газар нутгийн хэмжээ оргил цэгтээ хүрсэн.
БАРИМТ 4
Османы эзэнт гүрэн Серби улсын газар нутгийг 16-аар зууны дунд үед эзлэн авсан боловч тэдний ноёрхлыг Хабсбургийн эзэнт гүрэн (одоогийн австричууд) таслан зогсоосон. Цаашлаад 19-ээр зууны эхэн үед Сербийн хувьсгал өрнөж улс эх орноо үндсэн хуульт хаант засаглалтай улс болгосон ба яваандаа газар нутгаа бага багаар тэлсээр байсан.
БАРИМТ 5
Дэлхийн нэгдүгээр дайнаас болж их хэмжээний хохирол амссан Сербийн хаант улс Өмнөд Славийн үндэстнүүдтэй нийлж Югославыг 1918 онд байгуулсан. Тухайн цаг үеүдэд хэд хэдэн өөр төрлийн засаглалтай байж үзсэн Югослав улсад 1991 онд дайн эхэлсэн ба 2001 он хүртэл үргэлжилсэн. Уг дайнаас болж Югослав улс задарсан ба Серби улс Монтенегротой нийлэн 1992 оноос хойш нэг улсын хувиар оршин тогтнох болсон.
БАРИМТ 6
Гэвч тэд 2006 онд энх тайвны замаар хоёр салж тусгаар тогтносон улсууд болсон. Ингэснээр Серби улс 1918 оноос хойш анх удаа бие дааж тусгаар тогтносон улсын хувиар оршиж эхэлсэн. Улмаар 2008 онд косовочууд Серби улсаас салан тусгаар тогтнож буйгаа зарласан хэдий ч зарим орнууд тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байв.
БАРИМТ 7
Тиймээс өнөөдрийг хүртэл Серби улс албан бусаар Косовогийн газар нутгийг эзэмшсээр байгаа. Серби улс бол хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 64-ээр байранд жагсдаг эдийн засгийн хувьд дунджаас дээгүүр орлоготой хөгжиж буй орон. Серби улсын албан ёсны хэл нь серби ба парламентын засаглалтай.
БАРИМТ 8
Нийт 18 Ромын удирдагчид Серби улсын газар нутагт мэндэлсэн. Уг баримт нь түүхийн чухал хүмүүс Серби улсаас гаралтай гэдгийг илтгэнэ. Мөн Серби улсад Гостуша гэх зөвхөн чулуу болон шавраар баригдсан барилгуудтай тосгон бий. Уг тосгоны бүх барилга нь чулуу, шавар гэх зэрэг байгалийн материалаас бүрддэг ба маш бат бөх тул өнөөдрийг хүртэл хүмүүс тухайн барилгуудад амьдарсаар байгаа.
БАРИМТ 9
Цус сорогч гэх үг нь серби хэлний “Вампир” гэх үгнээс гаралтай ба Серби улсад дэлхийн хамгийн анхны цус сорогчийн тухай яриа гарсан. 1725 онд Австрийн хэвлэлүүд Петар Благожевич гэх Сербийн цус сорогчийн тухай анх нийтэлж байсан. Тиймээс хэрэв цус сорогч гэж байдаг бол дэлхийн анхны цус сорогч нь Дракула биш Петар Благожевич юм.
БАРИМТ 10
Та урьд өмнө нь шавж бүжиглэж байхыг харж байсан уу? Уг үйл явдлыг харахыг хүсэж байвал таныг зургадугаар сард Серби улс руу зочлохыг санал болгож байна. Палингения длиннохвостая гэх сонотой төстэй шавж 12 минутын турш амьдрал болон үхлийг бэлгэдсэн романтик бүжгийг толилуулдаг. Уг үйл явдлыг Тиса голын цэцэглэлт хэмээн нэрлэдэг.
БАРИМТ 11
Серби улсад Власина, Семетеш гэх өвөрмөц хоёр нуур бий. Учир нь тус нууруудын гадаргуу дээр арлууд нэг газраа тогтохгүйгээр үргэлж хөвж байдаг. Мөн Серби улсад маш нууцлаг төгс хэлбэртэй чулуун бөмбөрцгүүд бий. Тэдгээрийг хэн бүтээсэн гэдгийг эрдэмтэд тогтоож чадаагүй ба зарим хүмүүс тэдгээрийг харь гарагийнхан дэлхий дээр авч ирсэн гэлцдэг.
БАРИМТ 12
Серби гэх нэр нь грек хэлнээс үүсэлтэй ба “Сербичүүдийн газар нутаг” гэх утгатай. Серби улсын хамгийн ном дор газар нь далайн түвшнээс дээш 35 метрт оршдог Дунай ба Тимок голууд бөгөөд хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 2,169 метрт оршдог Мидзор уул. Мөн тус улсын газар нутгийн 58 хувь нь хөдөө аж ахуйн салбарт зориулагддаг.
БАРИМТ 13
Серби улсад жилдээ хоёроос олон удаа газар хөдөлдөг. Тиймээс тус улсын иргэд уг байгалийн гамшигт үргэлж бэлэн байдаг ба ихэнх барилгууд нь чанарын шаардлага хангасан. Серби улсад 122 өөр хотын захиргааны байгууллага бий. Мөн тус улсын нийт хүн амын яг хагас нь интернет ашигладаг.
БАРИМТ 14
Ихэнх Серби хүмүүсийн нэрс “ич” гэж төгсдөг. Ихэнх тансаг зэрэглэлийн цагууд Швейцар улсад үйлдвэрлэгддэг. Гэхдээ сербичүүд цагийг швейцарчуудаас 600 жилийн өмнө зохион бүтээн үйлдвэрлэж эхэлжээ. Серби улс ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөлд 2015 онд гишүүнээр элссэн. Мөн тус улсад “Нэг жил” гэх нэртэй гол бий. Учир нь тус голын урт нь 365 метр юм байна.
БАРИМТ 15
Серби улс бол бөөрөлзгөнө жимсний дэлхийн хамгийн том экспортлогч орнуудын нэг. Ойролцоогоор дэлхийн нийт хэрэглээний 30 хувийг Серби улс дангаараа хангадаг ба 2012 онд 92 хувийг ч хангаж байсан тохиолдол бий. Мөн судалгаанаас харахад сербичүүд бол дэлхийн хамгийн зочломтгой ард түмэн юм байна. Учир нь тэд зочдод сайхан хандахгүй бол бурхан тэднийг гэсгээнэ гэж боддог.
БАРИМТ 16
Серби улсад ихэнх төрлийн спортууд маш өндөр түвшинд хөгжсөн. Хөлбөмбөг, сагсанбөмбөг, волейбол, теннис, усан поло, гандбол гэх спортууд тус улсад маш алдартай. Сербийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь 12 удаа өөр улсын нэр дээр ДАШТ-д оролцож байсан ба энэ оны ДАШТ-д мөн өрсөлдөнө. Тус улсад 147,000 гаруй хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчид байдаг.
БАРИМТ 17
Сербийн сагсанбөмбөгийн үндэсний шигшээ баг ЕАШТ-д гурван удаа (1995, 1997, 2001), ДАШТ-д хоёр удаа (1998, 2002) түрүүлж байсан амжилттай. Серби тамирчид NBA-д маш амжилттай тогтмол тоглоцгоодог ба тэднээс дурдвал 2020-21 улирлын лигийн үнэ цэнэтэй тоглогч Никола Йокич, сагсанбөмбөгийн алдрын танхимын гишүүн, 2001 оны NBA-гийн бүх одод Владе Дивац гэх мэт.
БАРИМТ 18
Сербийн эрэгтэйчүүдийн усан пологийн шигшээ баг дэлхийд хамгийн шилдэг. Тэд 2016 болон 2020 оны олимпын наадмуудад дараалан түрүүлсэн ба гурван удаагийн дэлхийн аварга долоон удаагийн Европын аваргууд юм. Мөн Сербийн эрэгтэй волейболын шигшээ баг 2020 оны олимпд түрүүлсэн. Тэднээс гадна теннисийн спортын домгуудын нэг Новак Жокович Серби улсын иргэн билээ.
БАРИМТ 19
Буруу цаг үедээ амьдарч байсан бүх цаг үеийн хамгийн суут ухаантай хүмүүсийн нэгээр нэрлэгддэг Никола Тесла 1856 онд Серби улсад (одоогоор Хорват улсын газар нутагт) мэндэлсэн. Тэрээр АНУ-ын иргэншилтэй байсан хэдий ч түүний угсаа гарал нь яах аргагүй Серби. Түүнээс гадна Милутин Миланкович, Йосиф Панчич гэх мэт олон алдартай эрдэмтэд Серби улсаас гаралтай.
БАРИМТ 20
Серби эрчүүдийн дундаж өндөр 180.57 сантиметр байдаг бол эмэгтэйчүүдийнх нь дундаж өндөр 167.69 сантиметр. Серби бүсгүйчүүд өндөр биетэйгээс гадна үзэсгэлэнт царайтай тул тус улсаас маш олон топ моделиуд төрөн гардаг. Тус улсад Винатовака гэх 350 жилийн настай ширэнгэн ой байдаг ба тус ойн моддоос огтлон авах нь хуулийн дагуу хориотой.
БАРИМТ 21
Сербичүүд маш зоригтой ард түмэн. 1918 онд Сербийн арми Салоникийн фронтыг ердөө 14 хоногийн дотор буулган авсан. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр тус фронтыг Итали, Британи, Грек, Францын армиуд хэдэн сарын турш эзлэн авч чадахгүй байсан. Мөн тус улсад Дердап гэх нэртэй Европ тивийн хамгийн том хавцал байдаг.
БАРИМТ 22
Судалгаанаас харахад Серби улсын нийслэл Белград хот нь дэлхий дээрх хамгийн идэвхтэй шөнийн амьдралтай хот юм байна. Серби улсын албан ёсны мөнгөн дэвсгэрт нь “Сербийн Динар” боловч та тус улсад евро болон америк доллар ашиглан наймаа хийх бүрэн боломжтой. Мөн тус улсын газар нутгийн 30 хувийг ой модод бүрхдэг.
БАРИМТ 23
Дэлхийн хамгийн үнэтэй бяслаг Серби улсад хийгддэг. Тус бяслагийг ямаа болон илжигний сүүнээс гаргаж авдаг ба 0.5 килограмм нь 575 ам.доллараар үнэлэгддэг. Серби улс латин болон кирилл цагаан толгойг хамтад нь ашигладаг. Серби улс дэлхийн нэгдүгээр дайны үеэр нийт хүн амынхаа дөрөвний нэгийг алдсан.
БАРИМТ 24
Серби улсын төрийн далбаа нь улаан, цэнхэр, цагаан өнгөнүүдээс бүрддэг ба төрийн сүлдний дүрсээ мөн багтаадаг. Улаан өнгө нь улс эх орныхоо төлөө урссан дайчдын цусыг, цэнхэр өнгө нь эрх чөлөөг, цагаан өнгө нь сербичүүдийг хүн болгосон эхийн сүүг тус тус бэлгэддэг юм байна.