БАРИМТ 1
Бүгд Найрамдах Колумб улс нь 1,141,748 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Өмнөд Америк тивийн хойд бүсэд оршдог. Улсынхаа хойд талаар Атлантын далайд, баруун талаараа Номхон далайд гарцтай Колумб улс Венесуэл (зүүн), Бразил (зүүн урд), Эквадор (урд), Перу (урд), Панам (баруун хойд) гэх улсуудтай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Колумб улсын нийт хүн ам нь 50.4 сая ба тэдний 88.6 хувь нь христийн шашинтай бол 10.3 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Колумб улсын соёл нь түүхийн явцад нутгийн уугуул иргэд, Европын шилжин суурьшигчид, Африк боолууд, Ойрх Дорнодын цагаачид гээд маш олон өөр төрлийн үндэстнүүдийн нөлөөллийн үр дүнд маш өвөрмөц болж хувирсан.
БАРИМТ 3
Колумб улсын газар нутаг дээр манай эриний өмнөх 12,000 жилийн үед анх хүн төрөлхтөн суурьшсан. Улмаар Муиска, Кимбаяа, Тайрона гэх зэрэг үндэстнүүдийн ихэвчлэн амьдарч байсан Колумб улсад манай эриний 1499 онд испаничууд анх хөл тавьсан бөгөөд 16-аар зууны дунд үед колоничлох үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
БАРИМТ 4
Испаничууд Грандагийн шинэ хаант улсыг Колумб улсын газар нутагт байгуулж нутгийн уугуул иргэдийг захирч эхэлсэн. Гэвч колумбчууд 1810 онд Испанийн эзэнт гүрнээс тусгаар тогтнолоо зарласан (1819 онд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн) ба 1858 оноос эхлэн Гранадагийн холбоо гэх нэрийн дор оршин тогтнох болсон.
БАРИМТ 5
Улмаар тэд 1863 онд улсынхаа нэрийг Колумбын нэгдсэн улс болгон өөрчилсөн бөгөөд 1886 онд албан ёсоор Бүгд Найрамдах улс болгон дахин өөрчилсөн. Одоогийн Панам болон Колумб улсууд нэг дор оршиж байсан бөгөөд 1903 онд колумбчууд панамчуудаас өрх тусгаарласан.
БАРИМТ 6
Тус улсын иргэд 1990-ээд онд улс төрийн хүчирхийлэл, бага хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гэх зэрэг зүйлсээс болж хэсэг хугацаанд зовж шаналж байсан. Гэвч 2005 оноос хойш Колумб улсын аюулгүй байдал, хууль эрх зүй, нийгмийн тогтвортой байдлууд дээр ахицтай өөрчлөлт гарч Колумб улс хөгжингүй орнуудын эгнээнд багтаж болсон.
БАРИМТ 7
Колумб улсын газар нутаг нь хоёр өөр далайн эрэг, Амазоны ширэнгэн ой, өндөр толгодууд, элсэн цөл, бэлчээрийн бүс нутгуудаас бүрддэг. Колумб улс нь биологийн олон янзын шинж чанарыг агуулсан дэлхийн 17 орны нэг бөгөөд газар нутагтаа агуулдаг биологийн олон янз байдлаараа дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг.
БАРИМТ 8
Колумб нь одоогийн үндсэн хуулиа 1991 онд баталсан ерөнхийлөгчийн засаглалтай улс. Тус улсын нийслэл хотыг Богота гэдэг ба албан ёсны хэл нь испани хэл. Гэхдээ Колумб улсын иргэд испани хэлнээс гадна 70 гаруй өөр хэлнүүдийг ашигладаг. Мөн Андын нурууны өндөр уулс Колумб улсын газар нутгийг дамжин оршдог.
БАРИМТ 9
Хэрэв та шувуу судлах сонирхолтой бол танд Колумб улс руу зочлохыг санал болгож байна. Колумб улс нь хамгийн олон биологийн өөр төрөл зүйлийн шувуудтай ба ургамал, загас, хөхтөн амьтдын биологийн төрөл зүйлсээрээ дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг. Мөн тус улсад 4,000 төрлийн цахирмаа цэцэг ургадаг.
БАРИМТ 10
Дуу хөгжим бол Колумбчуудын амьдралын нэгээхэн чухал хэсэг. Одоо цагийн дэлхийн хамгийн алдартай эмэгтэй дуучдын нэг болох Шакира Колумб улсын иргэд бөгөөд колумбчуудын дуу хөгжмийг дээдэлдэг соёлоор хүмүүжсэн. Мөн Колумб улсын нэр нь Америк тивийг анх нээсэн Христофер Колумбын нэрээс үүсэлтэй.
БАРИМТ 11
Колумб улсын радио болон зурагтын бүх сувгууд төрийн дууллаа өглөөний зургаан цаг болон оройны арван найман цагуудад үргэлж тоглуулдаг. Кофе Колумб улсад үүсээгүй хэдий ч тус улсын кофены соёл үнэхээр гайхалтай. Ойролцоогоор 500,000 гаруй Колумб гэр бүл кофены үр тариалж амьдардаг ба жилд дунджаар 840,000 тонн кофег гадаадын орнууд руу экспортолдог юм байна.
БАРИМТ 12
Колумбчууд ахмад настнуудаа ихэд хүндэлдэг. Тиймээс колумбчууд нас нэмэх тусам тэдний нийгэмд эзлэх байр суурь улам нэмэгдсээр байдаг. Мөн Колумб улсад нийт 18 үндэсний амралтын өдөр байдаг. Энэхүү тоогоороо тэд дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг. Харин нэгдүгээр байранд энэтхэг улс 21 үндэсний амралтын өдөртэйгөөр бичигддэг юм байна.
БАРИМТ 13
Колумб улсад Каньо Кристалес гэх солонгон гол бий. Усны замаг болон бусад ургамлууд тус голын усыг шар, цэнхэр, улбар шар, ногоон, улаан гэх таван өөр өнгөтэй болгон харагдуулдаг. Мөн тус улсад 30 гаруй төрлийн маш ховор төрлийн жимс ургадаг. Колумб улсад эх орных нь онгон дагшин байгалийг тэр чигээр нь хадгалан үлдсэн 60 өөр үндэсний паркууд бий.
БАРИМТ 14
Дэлхий дээрх нийт эрвээхийний тавны нэг нь Колумб улсад бүртгэгдсэн. Колумбчууд бол аз жаргалын индексээрээ үргэлж дээгүүр байр эзэлдэг маш аз жаргалтай ард түмэн. Мөн дэлхийн хамгийн өндөр далдуу модны төрөл зүйл Колумб улсад ургадаг ба эдгээр модод нь 70 метр хүртэл ургадаг юм байна. Эдгээр модод нь Колумбын ховор төрлийн шувуудад төгс тохирсон аюулгүй сууц болдог.
БАРИМТ 15
Колумб улсын үндэсний согтууруулах ундааг “Агуардьенте” гэдэг. Уг архийг чихрийн нишингээс гаргаж авдаг ба Колумбын нарлаг өдрүүдэд уухад нэн тохиромжтой. Анх Испанийн эзлэн түрэмгийлэгчид Колумб улсад очиж дайн эхлүүлэхээсээ өмнө нутгийн уугуул иргэдийн дунд өвчин тарааж ихэнхийнх нь аминд хүрсэн. Ингэснээр тэд амархан ялалт байгуулж чадсан юм.
БАРИМТ 16
Колумб улсад хамгийн алдартай спорт бол яах аргагүй хөлбөмбөг. Колумб улсын үндэсний шигшээ баг нь 2001 онд тивийнхээ аварга болсон ба ДАШТ-д нийт зургаан удаа оролцсон. Харин тус улсын үндэсний спортыг “Тежо” гэдэг. Уг спорт нь тодорхой нэг байг сумаар онох зориулалттай.
БАРИМТ 17
Колумб улсын төрийн далбаа нь шар, цэнхэр, улаан өнгийн хэвтээ шулуунуудаас бүрддэг ба шар өнгийн шугам нь бусдаасаа хоёр дахин өргөн байдаг. Шар өнгө нь Колумб улсын алтны нөөцийг, цэнхэр өнгө нь далай тэнгисийг, улаан өнгө нь тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байх үедээ Колумб дайчдын урсгасан цусыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 18
Колумб улс байгалийн маш арвин баялагтай. Дэлхийн нийт маргад чулууны 70-90 хувийг Колумб улс хангадаг. Одоо цагт тод ногоон өнгийн цэвэр маргад чулуунууд алмазнаас илүү үнэтэй үнэлэгддэг. Мөн колумбчуудын хоорондын харилцааны хамгийн чухал хэсэг бол нүд. Тэд бие бие рүүгээ ширтэх үедээ нэгнийхээ зүрх сэтгэлийг жинхэнэ утгаар нь мэдэрдэг.
БАРИМТ 19
Экваторын шугамтай маш ойрхон оршдог тус улсын цаг уур жилийн турш бараг л өөрчлөгддөггүй. Ийм учраас Колумб улсад улирал солигддоггүй гэж хэлж болно. Гэхдээ Колумб улсыг уур амьсгалын шинж чанараар нь хуурай болон үүлэрхэг гэх хоёр улиралд хувааж болно. Мөн Колумб улс нь НАТО-гийн хамтрагч Латин Америкийн цор ганц улс.
БАРИМТ 20
Колумбчууд өөрсдийн хүссэн хүнтэйгээ болзож болдог хэдий ч тэдний гэр бүл нь өөрсдийн зиндааны хүмүүстэйгээ гэрлэхийг санал болгодог. Ихэнх Колумб хосууд гэр бүл болохоосоо өмнө дор хаяж нэг жилийн турш болздог. Мөн эрчүүд болох нөхрүүд нь ажил хийж гэр бүлээ тэжээх дэг жаяг Колумб улсад байдаг хэдий ч дундаж болон дунджаас доош орлоготой гэр бүлийн эмэгтэйчүүд зайлшгүй шаардлагаар хөдөлмөр эрхэлж мөнгө олдог.
БАРИМТ 21
Колумб улсын үндэсний хоолыг Бандежа Пайса гэдэг. Уг хоол нь Англи өглөөний цайтай тун төстэй. Тус улсын эдийн засаг нь хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, аж үйлдвэрлэл гэх салбаруудтай салшгүй холбоотой. Мөн колумбчууд гэр бүлээ бүх зүйлээс илүү чухалчилдаг ард түмэн.
БАРИМТ 22
Дэлхийн хамгийн том ижил хүйстнүүдийн шөнийн цэнгээний газар Колумб улсад байдаг. Энэхүү цэнгээний газар нь таван давхар бөгөөд 5,000 хүн багтаах хүчин чадалтай. Мөн Колумбчууд Өмнөд Америкийн хамгийн шилдэг бүжигчид. Тус улсад дэлхийн хамгийн том цэцгийн болон салса бүжгийн багт наадам жил бүр зохиогддог. Уг багт наадам нь дөрвөн өдрийн турш үргэлжилдэг баа 44,000 гаруй хүн оролцдог.
БАРИМТ 23
Хар тамхины наймааны загалмайлсан эцэг болох Пабло Эскобар Колумб улсын иргэн байсан. Тэрбээр долоо хоногт дунджаар 420 сая ам.доллар олдог байсан бөгөөд 10 тэрбум ам.доллараар Колумб улсын гадаад өрийг тэглэж байжээ. Гэвч хууль бус аргаар хөрөнгөжсөн түүний хувьд олон удаа шоронд ял эдэлсэн ба 1993 онд 44 насандаа толгойдоо буудуулж нас барсан.
БАРИМТ 24
Колумб улс нь маргад чулуунаас гадна их хэмжээний төмөр болон мөнгийг олборлодог. Мөн уг улс нь Номхон далайн Галт Цагираг гэх 40,000 километрийн урт үргэлжилдэг 450 галт уултай бүс нутагт хамаарагддаг. Иймээс Колумб улсыг дээрээс нь нар, доороос нь олон тооны идэвхтэй галт уулс халуун элчээрээ ээсээр байдаг.