ЭШЛЭЛ 1
Миний бие Хөгжлийн банкнаас нэг төгрөгийн ч зээл аваагүй. Энэ бол гүтгэлэг. МАН-ынхан долоон тэрбум төгрөг дансаар нь орсон гэх мэт янз бүрийн худал гүтгэлэг зохион байгуулж байгаа.
ЭШЛЭЛ 2
Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хөгжлийн банкнаас гарсан зээлүүд хэзээ ч дампуурах ёсгүй. Яагаад гэвэл, тэр үед бид тухайн ААН-ийн хэрэгжүүлэх гэж байгаа төслийн хөрөнгө оруулалтын 3/1-ийг Чингис бонд ч юмуу аль нэг бондоос өгч байсан.
ЭШЛЭЛ 3
Хөгжлийн банкны асуудал эхэлсэн цагаас хойш намайг ямар нэг зүйлд оруулах гэж үзлээ. Надад зээл авсан, өгсөн, ямар нэг зүйл зохион байгуулсан зүйл ерөөсөө байхгүй.
ЭШЛЭЛ 4
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Кью Эс Си ХХК-д Н.Алтанхуяг Чингис бондын мөнгөнөөс өгсөн гэж ярьдаг. Гэтэл тухайн компанид 2014 оны арванхоёрдугаар сард зээл олгосон. Харин намайг 2014 оны арваннэгдүгээр сарын 05-нд огцруулчхаад Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед олгосон.
ЭШЛЭЛ 5
Би үнэнийг хэлнэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэр гараагүй байхад Хөгжлийн банкны ТУЗ, зээлийн хороо нь зээл өгч болно гэдэг шийдвэр гаргасан учиртай ийм зээл юм билээ.
ЭШЛЭЛ 6
Хулгайч дээрэмчид хождог юм шүү. Үүнийг улс төржүүлж болохгүй, энэ бол намын асуудал биш шүү.
ЭШЛЭЛ 7
Кью Эс Си ХХК-д Н.Алтанхуягийн Засгийн газрын үед эдийн засгийн концессын гэрээ байгуулсан нь үнэн. Гэтэл үүнээс өмнөх үйл явдалууд хэрхэн өрнөсөн тухай ярихгүй байгаа юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг гангын үйлдвэр болгох тухай хамгийн анхны тогтоол 2008 онд гарсан. Үүнээс хойш над дээр ирэх хүртэл зургаан жилийн хугацаанд үе үеийн засгийн газар арга хэмжээ авсан.
ЭШЛЭЛ 8
2008 оны дөрөвдүгээр сарын 23-нд гарсан тогтоолоор “..Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөж, техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, үр ашгийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээ авахыг үүрэг болгосугай” гэсэн тогтоол байгаа юм. Энэ үеийн Ерөнхий сайд нь С.Баяр, салбарын сайд нь Б.Наранхүү байсан.
ЭШЛЭЛ 9
Энэхүү тогтоолын хүрээнд юу хийсэн бэ гэвэл. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Кью Эс Си ХХК хооронд 2010 онд байгуулсан гэрээ юм. Үүгээр уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах нь зүйтэй. Иймд шаардлагатай дэд бүтцийг байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Ингээд 48 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
ЭШЛЭЛ 10
2012 онд Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болоод Кью эс си ХХК хооронд 48 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь үнэн гэсэн тогтоолыг гаргасан.
ЭШЛЭЛ 11
Харин 2013 онд, Үндэсний аудитын газрын дүгнэлтээр тус компани нь "2010-2012 оны хооронд нийт 81.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн" гэсэн дүгнэлт гаргажээ.
ЭШЛЭЛ 12
Үүгээр өмнөх Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийг буруутгах гэсэнгүй. Тэд үйлдвэрийг сайжруулахын төлөө хийсэн.
ЭШЛЭЛ 13
Энэ үйл ажиллагаа бидний үед ирэхдээ хөрөнгө оруулалтын гэрээг концессын гэрээ болгоё гэдэг байдлаар ирсэн
ЭШЛЭЛ 14
Үүнийг концессын гэрээ рүү хувиргахдаа тухайн үеийн Эдийн засгийн сайд Н.Батбаяр концессын гэрээ байгуулах дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтийг үндэслэж Засгийн газрын зүгээс гэрээ байгуулах эрхийг Н.Батбаярт олгосугай гэсэн тогтоол гаргасан.
ЭШЛЭЛ 15
Манай Засгийн газар дээр концессын гэрээг нарийвчилж яриагүй, Эдийн засгийн сайд нь гэрээгээ байгуулаад явах нь зүйтэй гэсэн "эрх өгсөн төдий".
ЭШЛЭЛ 16
Уг эрхийн дагуу 2014 оны дөрөвдүгээр сард Н.Батбаяр сайд, Кью Эс Си ХХК хооронд байгуулсан концессын гэрээ байгуулсан. BOT буюу Монголоор Барих, Ашиглах, Шилжүүлэх гэсэн утгатай гэрээ.
ЭШЛЭЛ 17
Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн компани, хувийн хэвшлийн компани хоорондоо тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтын хүрээнд хамтарч ажиллаад үр ашгаа авсны дараагаар гэрээний хугацаа дуусгавар болоход төрд эргээд өгнө гэсэн үг.
ЭШЛЭЛ 18
Хэрэв энэ гэрээний дагуу явсан бол ямар ч асуудалгүй байх байсан. Гэтэл манай Засгийг газрын үед гаргасан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг хоёр жилийн дараа буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед өөрчилсөн байгаа юм.
ЭШЛЭЛ 19
Энэ бол хамгийн ноцтой өөрчлөлт. Дээрх гэрээгээр бол үйлдвэрээ бариад, ашиглаад, шилжүүлэх ёстой байтал, "ашиглах" гэдгийг хасчихсан.
ЭШЛЭЛ 20
Дараагийн өөрчлөлт нь "төсвөөс хөрөнгө оруулах шаардлагагүй" гэж байсныг "төсвөөс хөрөнгө оруулах шаардлагатай эсэхийг судалж үзнэ" гэж өөрчилсөн. Үүнээс болж Монголын төрд хохирол учраад байна.
ЭШЛЭЛ 21
Би УИХ дээр Монголын нийгэм болохгүй байна, ард түмний амьдрал амьжиргааг дээшлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? гэдэг дээр байнга хэлдэг. Үхээнц дорой, үлгэн салган байхыг дандаа эсэргүүцдэг. Төрийн мөнгө салаагаар урсаж байгааг УИХ дээр байнга хэлдэг. Энэ маань тэдний дургүйг хүргэдэг юм шиг байгаа юм.
ЭШЛЭЛ 22
Намайг тэргүүн шадар сайд байх үеэс буюу 2008 оноос эхлээд 10 орчим жил шалгаж байна. Үнэхээр Хөгжлийн банкнаас зээл авсан нь үнэн байсан бол гараад ирэх байсан.
ЭШЛЭЛ 23
Намайг огцруулж байгаад Кью эс си ХХК-д зээл өгсөн байсан. Манай үед энэ зээл олгоно гэж яригдаагүй. Өөрөө хөрөнгөө гаргаад юмаа хийнэ гэж байсан. Зээл өгөх ч үгүй байх байсан.
ЭШЛЭЛ 24
МАН байна уу, аль ч нам байна хамаагүй эхлээд хулгайчдын асуудлыг шийдмээр байна. Энэ бол тоглоом биш.
Сэтгэгдэл (24)