-
2017 оны 6 сарын 15
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн барилга өчигдөр шөнө шатав. Галын шалтгаан болон хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус барилгын дээврийн засварын ажил хийж байсан хүмүүс гал алдсан байхыг үгүйсгэхгүй аж. Түүнчлэн “Говь” үйлдвэрийн ажилчид болоод онцгойгийн албан хаагчид дээврээсээ эхэлж шатсан барилга доторх бүтээгдэхүүн, материалууд болон зарим нэгэн төнөг төхөөрөмжийг гадагш зөөж гаргаж амжсан гэдгийг мэдээлсэн юм. Үндэсний томоохон үйлдвэрлэгч ”Говь” ХК-ийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 6 сарын 14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-ны өдөр болно. Тиймээс нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд нэлээд хэд хонож байна. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой сайн, муу төрөл бүрийн мэдээлэл цахим ертөнцөөр хөвөрч байгаа энэ үед сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах, чухам юуг хориглодог гээд сонгуулийн сурталчилгаатай холбоотой хуулийн заалтыг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 6 сарын 12
Ирэх зургадугаар сарын 26-нд монголчууд ээлжит Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гадаад дахь монголчууд сонголтоо хийсэн бол 14 хоногийн дараа энэхүү сонголт орон даяар баталгаажих гэж байна. 24tsag.mn сайт өнөөгийн сонгуулийн тоон баримтыг хүргэхийн зэрэгцээ өнгөрснийг сануулж байна. Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай “24 баримт” хүргэж байна.
-
2017 оны 6 сарын 01
Өнөөдөр Хүүхдийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Манай улс 63 дахь жилдээ тэмдэглэж буй энэ баярын өдөр www.24tsag.mn сайт хүүхэд, тэдний хэрхэн өсч хөгждөг болон ямар зан авиргаргадаг тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 31
Дэлхий дахин жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тамхины эсрэг өдөр хэмээн тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш энэ арга хэмжээнд дэлхийн олон улс нэгдсэн аж.
-
2017 оны 5 сарын 29
Өнөөдөр ”Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”. Эл өдрийг 2002 онд НҮБ Ерөнхий ассамблейгаас ”Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” хэмээн зарласнаас хойш жил бүрийн эл өдрийг цэнхэр дуулгатнуудын баяр болгон тэмдэглэдэг болсон байна. Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа Энхийг сахиулагчид буюу энэ цагийн баатруудын талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 27
Монгол Улсаас Швейцарийн холбооны болон Бүгд Найрамдах Франд, Хол- бооны Бүгд Найрамдах Герман, Япон, Канад, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татаж, орных нь хүнийг томиллоо. Тодруулбал, Л.Пүрэвсүрэнг Швейцарь, АБаттөрийг Франц, Д.Ганбатыг Герман, Г.Тэнгэрийг Япон, Ё.Отгонбаярыг АНУ, Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар тус тус томилов.
-
2017 оны 5 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх эрхмүүд маргааш нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөхөөр болоод буй. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан асвсныхаа дараа сонгуулийн зардлын дансаа нээх боломжтой болох юм. Тэгвэл данс нээлгэх болоод сонгуулийн хандивын талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 25
ОУВС-ийн захирлуудын зөвлөл монголын цагаар өчигдөр шөнө хуралдаж, Монгол Улсыг тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэр гаргажээ. ОУВС-д Монгол Улс хамрагдсанаар 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Уг хөтөлбөрт БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр тэрбум ам.долларын өртөгтэй свап хэлэлцээр багтаж байгаа аж. Харин үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орнуудаас авахаар төлөвлөжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх ”Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр” нь гурван жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Тэгвэл олон улсын валютын сантай хэрэгжүүлэх Өргөсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж юу болоод энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дагаварыг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 24
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Санжийн Баяр анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр өөрийг нь эсэргүүцэн Лондонд жагсаал зохион байгуулж буй хүмүүсийн талаар болон Оюутолгойн гэрээг маш муу хувилбараар үзэглэсэн хэмээн ам нээсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар өгүүлсэн байна. Түүний ярилцлагаас онцлох 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 22
Өрнө дорнын түүхэнд цуутай Хотулун гүнжийн тухай “Хотол цагаан гүнж” романы тухай 24 баримт
-
2017 оны 5 сарын 22
Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт батлаж, залуучууд анх удаа эрхээ хамгаалуулсан хуультай болсон. Хуулинд нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэгвэл “Залуучуудын хөгжлийн тухай хууль”-ийн онцлох заалтуудыг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 18
Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай шинэчилсэн найруулгын төслийг баталсантай холбогдуулан тус хуулийн талаарх онцлох 24 заалтыг ”24 баримт” булангаараа хүргэж байна. Хуульд Нялхсын сүүн тэжээл, эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлээс бусад зургаан сар хүрээгүй хүүхдэд зориулсан бүх төрлийн хүнсийг импортлох, худалдахыг хориглоно. Төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлгээс бусад хувийн эрүүл мэндийн байгууллагын доторх эмийн сан нь хуульд заасан зориулалтын бүтээгдэхүүнийг худалдаж болно гэж заажээ.
-
2017 оны 5 сарын 12
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг өмөлзүүлсэн Зөрчлийн тухай хууль өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан. 24tsag.mn сайт энэ хуулийн талаарх онцлох 24 заалтыг хүргэж байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага та ямар үед, хэдэн төгрөгөөр, хэрхэн торгуулах болон ямар шийтгэл авах вэ?
-
2017 оны 5 сарын 10
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж, “Тобуро” намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин ялалт байгуулав. Тэрбээр сонгогсдын 41.4 хувийн саналыг авсан бол “Солонгосын эрх чөлөөний нам”-аас нэр дэвшигч Хон Жүн Пё 23.3 хувь, “Ардын нам”-аас нэр дэвшигч Ан Чоль Сү 12.8 хувийн санал авчээ. БНСУ-ын 12 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мүн Жэ Инийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 09
Өнөөдөр түүхт ялалтын ойн өдөр. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал болсон билээ. Энэ өдрийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 07
Ардчилсан намын Их хурал өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулсан Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бүгд дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 04
...Энэ хөтөлбөр Монгол Улсын Засгийн газар, ОУВС-ийн хамтын шийдвэрээр хэрэгжих гэж байна. Хэрэв хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Монгол Улсын эдийн засаг тогтворжино гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хөтөлбөрийн үр дүнд валютын ханш тогтворжино, инфляцийн болоод хүүгийн түвшин буурна...
-
2017 оны 5 сарын 03
...Монгол улсын Ерөнхийлөгч монголчуудыг эвлүүлж, талцал хуваагдлыг зогсоох ёстой. Тэр хүнд Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт ямар хамаатай юм бэ. Үндсэн ажлаа хийхгүй атлаа хууль хяналтын байгууллагын удирдлагаар таалагдсан хүнээ дураараа томилдог. Үүнээсээ татгалзах хэрэгтэй...
-
2017 оны 5 сарын 03
Өнөөдөр дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр. Сэтгүүл зүйн салбарынхан энэ өдрийг тэмдэглээд 23 жил болжээ. Бид хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан ахмад сэтгүүлч одоо ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилчиддаа баярын мэнд хүргэе.