-
2017 оны 2 сарын 17
УИХ-д шинээр сонгогдсон гишүүд хэсэгтээ будилдаг. Зарим нь хэвлэлийн хурлынхаа танхимыг олдоггүй, зарим микропонтойгоо харьцаж чаддаггүй. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар ялалт байгуулсан 76 гишүүний 40 нь анх удаа УИХ-д сонгогдсон. Энэ удаагийн парлемантын “шинэков” –уудын зарим нь намрын чуулганы хугацаанд учраа олохгүй байсаар өндөрлүүлсэн. Тодруулбал зарим нэг нь УИХ-ын чуулганы танхимаа олохгүй гадаад, дотоодгүй явж, явж ирсэн бол зарим нь хууль батлагдчихаад завсарлага авмаар байна хэмээн хээв нэг хэлэх.
-
2017 оны 2 сарын 14
Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд хайртай хүмүүс чихрийн цуглуулга, цэцэг, бэлэг зэргийг солилцож бие биедээ хайраа илчилдэг. Валентин хэмээх нууцлаг гэгээнтэн хэн бэ, бас бид яагаад энэ өдрийг тэмдэглэдэг вэ? Энэ өдрийн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 2 сарын 13
Ардчилсан намын долдугаар их хурал өчигдөр болж өндөрлөлөө. 180 гаруй мянган гишүүний төлөөлөл болсон 2900 орчим төлөөлөгч “Улаанбаатар палас”-т чуулж, шинэхэн намын даргаа батламжиллаа. Мөн хурлаар намын дүрмийн төслийг хэлэлцэн батлав. Тэгвэл тус хурлын эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 2 сарын 11
Монголоо бодсон, шударга ёсыг бодсон зүйл ганцхан ч алга. Хоёр улсын Засгийн газар хуйвалдана гэж байхгүй. Гэрээнийхээ дагуу л явсан. Үүнээс чинь болж монгол руу харах түншгүй болчих вий. Та нарын гаргасан шийдвэр Монгол Улсыг олон улсад ганцаардуулах болно. Үүнээс болж Монгол Улсын хөгжлийг боосон шийдвэр гарна. Цаашлаад Монголын сайн сайханд тавьсан хориг болно шүү.
-
2017 оны 2 сарын 10
Нэлээд удаан дуншиж, хэл ам таталсан Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар батлав. Энэхүү хууль төрснөөрөө цагдаагийн цолыг өндөр шалгууртай олгохоор болж байгаа аж. Тухайлбал, цагдаагийн бага цол буюу ахлагч цолыг дөрвөн жил тогтвор суурьшилтай ажиллаж байж авна. Мөн шинэ томилогдсон цагдаа дэд ахлагч цолтой байна. Ингээд дөрвөн жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж байж ахлагч болтой болно. Дахиад дөрвөн жил үр бүтээлтэй ажиллавал ахлах ахлагч болох юм. Тэгвэл энэ мэт хуулийн онцлох заалтыг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 2 сарын 08
...Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх ёстой аж. Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно. ..
-
2017 оны 2 сарын 06
...Монгол Улсын эрчим хүчний систем нь ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч худалдан авдаг бөгөөд төлбөрийг олон улсад мөрдөгддөг тарифын тогтолцооны дагуу чадлын болон энергийн тарифаар тооцон төлдөг байна. ОХУ-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 1 кВт чадлыг 26050 /одоо бол 33548 төгрөг болж нэмэгдсэн/ төгрөгөөр худалдан авдаг байна....
-
2017 оны 2 сарын 05
Өнөө цагт шинжлэх ухаанд тайлагдаагүй нууц ховор ч тэрхүү нээлтүүдээс хүмүүс биний мэддэггүй зүйл олон ажээ. Урьд өмнө нь сонсож байсан мэт боловч хүмүүсийн тэр бүр мэддэггүй сонирхолтой мэдээллийг хүргэе.
-
2017 оны 2 сарын 04
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хатуухан үгтэй ярилцлагыг өгчээ. Түүний ярьсан яриаг “24 баримт” онцолж байна.
-
2017 оны 2 сарын 03
...Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцож байна...
-
2017 оны 1 сарын 31
...АН намын оршуулга сайхан болж байна. Амь тасалж үзсэн туршлагатай хүнээр нам бариулж байгаад нийт гишүүд баяртай байна. АН гишүүдэд ардчилал хэрэггүй, ажил ч хэрэггүй, улс орны хөгжил ч хэрэггүй. Тэдэнд 5-10 цаас өгөхөд л цадчихна. Ийм л үнэн ил боллоо...
-
2017 оны 1 сарын 30
...Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байхад бид типс буюу цайны бутархай мөнгөн дээр нь алалцаад л дуусаж байна. Асар их боломжтой мөртлөө дэлхийн хөгжлөөс асар хол хэвээр үлдлээ. Энэ л бидний гол аймшиг байна даа....
-
2017 оны 1 сарын 25
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын талаар өчигдөр нэлээд халуухан мэдээллүүдийг холбогдох албаны хүмүүс хийсэн билээ. Тодруулбал Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсэг ОХУ-аас ”Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан нь хууль бус болсон дүгнэлт гаргасан талаар мэдээлсэн. Харин үүний дараа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан ”Монголын Зэс Корпораци” болон ”Худалдаа Хөгжлийн банк” хамтарсан мэдэгдэл хийж, Ажлын хэсгийн дүгнэлтийг хууль бус, хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан талаар олон нийтэд мэдээлэв.
-
2017 оны 1 сарын 24
...С.Баярцогт, М.Энхсайхан 2 болохоор “Тавантолгойг MCS, Шинхуа хоёрт бэлэглэчихэе. Шинхуа гэдэг мундаг төрийн өмчийн компани байна. Монголын Төрийн өмчийн компани ерөөсөө бүтэхгүй юм байна” гэж хэлсэн. М.Энхсайхан бол Тавантолгойг Шинхуад өгөөд шагналаа аваад л явах гэж байгаа хүн...
-
2017 оны 1 сарын 23
...Манай улсын хэтэрхий олон иргэний хувьд амьдрал, бодит байдал шударга бус байна. Манай улсад эхчүүд, хүүхдүүд ядууралд нэрвэгдсэн байна. Манай улсын хаа сайгүй булшны чулуу шиг зэвэрч нурсан үйлдвэрүүд байна. Манай улсын нийслэл дэх нэгэн жижиг бүлэг засгийн газраас ашиг хүртэж, шагнал авлаа. Харин үүний зардлыг нь ард түмэн төллөө...
-
2017 оны 1 сарын 21
Сүүлийн жилүүдэд Монголчууд архи гэх “хор”-оос олноороо хордож, амь насаа алдах тохиолдол ихээр гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн II хороонд таван хүн хордож нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэдгээр хүмүүс юунаас хордож нас барсан нь одоогоор эцэслэн тогтоогдоогүй байгаа ч мэргэжлийн хүмүүс дээрх хүмүүсийг шингэн зүйлд хордож нас барсан гэсэн мэдээллийг өгөөд байгаа. Ямартай ч хэргийн газраас “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэдэг “Найрсаг” хэмээх архины шил олдсон. Тиймээс нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундааг худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг түр хориглоод буй. Харин олон нийт дээрх хүмүүсийг “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэдэг “Найрсаг” архинаас хордож нас барсан байх магадлалтай хэмээн хардаж байгаа юм. Тэгвэл олны хардлагыг төрүүлээд буй “Мөнхжин-Од” компанийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 1 сарын 20
Яг үнэндээ дотооддоо бид зөрчилдөөд байгаа ч гадаад талбарт, олон улсын харилцаанд сүүлийн жилүүдэд Монголын ололт мэдэгдэхүйц хэмжээнд хүрсэн. Энэ боломжийг бид цаашид чулуу болгож авч явах хэрэгтэй. Тэр болгон монголчуудад тоогоод байдаг механизм цөөхөн. Давост ямар ч гэсэн монголчууд байр сууриа эзэлчихсэн.
-
2017 оны 1 сарын 15
1. Хүн аалзны тухай комикс цуглуулдаг.
2.Тэрбээр солгой.
3. Түүнд алдарт боксчин Мухаммед Алигийн гарын үсэг бүхий бээлий нь бий.
4. Испаниар маш сайн ярьдаг.
-
2017 оны 1 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж утааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Харин түүний өгүүлсэн утааны эсрэг хийж хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх ажил нь гамшгийн хэмжээнд хүрээнд буй улаанбаатарчуудын төдийгүй улс орны хүрээнд олны анхаарлыг татсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн утааны асуудлаар хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
-
2017 оны 1 сарын 11
УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Казиногийн хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд завсарласан билээ. Тэгвэл эрх баригчид Эдийн засгийн хүндэрлийг даван туулах, сэргээх хөтөлбөрийг батлахдаа казино байгуулах асуудлыг дахин хөндөж, ийнхүү өмнөх парламентын хэлэлцэхийг дэмжсэн Казиногийн тухай хуулийг судлах Ажлын хэсгийг байгуулав. Энэ нь Монгол Улсад казино байгуулах тав дахь тохиолдолд болж байгаа юм. Өмнөх хуулиуд бүгд тодорхой шалтгааны улмаас буюу манай улсад казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх шалтаагаанаар унаж байсан. Тэгвэл энэ удаагийн Казино байгуулах хуулийн төсөлд тусгагдсан онцлох 24 баримтыг хүргэж байна.