БАРИМТ 1
Э.Цэндбаатар 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн.
БАРИМТ 2
Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбын шимтэй тулааныг хараад бокс тоглох шийдвэр гаргасан нь 2008 он юм.
БАРИМТ 3
Тэр “Бээжин-2008” олимпын мөнгөн медальт П.Сэрдамбын сурч төгссөн 57 дугаар сургуулийн сурагч байв.
БАРИМТ 4
Улмаар Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны боксын дасгалжуулагч Б.Энхтайванд шавь орсон.
БАРИМТ 5
2012 онд Ятутск хотод болсон Азийн хүүхдийн наадмаас 16 настай Э.Цэндбаатар мөнгөн медаль хүртэхэд мэргэжилтнүүд түүнийг ирээдүй боксчин болно гэж дүгнэж байлаа.
БАРИМТ 6
Багш нь түүнд 2013 оны залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртээд ирэхэд нь аз дагуулдаг малгай бэлэглэсэн гэдэг. Сонирхолтой нь малгай бэлгэнд авсан цагаас хойш Э.Цэндбаатарын амжилт буураагүй гэх юм билээ.
БАРИМТ 7
Тухайн жил насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртснээр дуулианы эзэн болов.
БАРИМТ 8
2013 оны Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль авсан нь түүний хамгийн дурсамжтай тэмцээн байв.
БАРИМТ 9
2014 оны УАШТ-д түүний насыг хүрээгүй гэдэг шалтгаанаар өнжөөж байлаа.
БАРИМТ 10
2015, 2016 оны УАШТ-д дараалан түрүүлж, жиндээ босоо тамирчин болохоо зарлан тунхаглав.
БАРИМТ 11
2016 онд Азербайжаны нийслэл Баку хотод болсон олимпын эрх олгох тэмцээнд үзүүрлэж, “Рио-2016” олимпын наадамд оролцох эрх хүртлээ.
БАРИМТ 12
Э.Цэндбаатар “Рио-2016” олимпын наадамд 19 насандаа оролцож, хоёр ялалт байгуулснаар шагналт тавдугаар байрт орсон юм.
БАРИМТ 13
Тэр 2017 онд бусдад зодуулж, хүнд гэмтэл авснаар тухай жилийн ДАШТ-д оролцох эрхгүй болж, шигшээ багаас зургаан сарын хугацаагаар хасуулах шийтгэл амсаж байлаа.
БАРИМТ 14
Э.Цэндбаатар алдаагаа ухамсарлан “Жакарта-2018” Азийн зуны спортын наадамд түрүүлж, бокстоо эргэн ирсэнээ зарлаж байв.
БАРИМТ 15
Тэрбээр 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Тухай жилийн Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн юм.
БАРИМТ 16
Тухайн онд Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2019” наадмын шилдэг тамирчин өргөмжлөл гардан авав.
БАРИМТ 17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цолоор мөн л 2019 онд шагнууллаа.
БАРИМТ 18
АНЭУ-ын Дубай хотод болсон Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэнээр Азийн хошой аварга болж, “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ авсан юм.
БАРИМТ 19
Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио-2020” зуны олимпын наадамд оролцож, шагналт байрт шалгарлаа.
БАРИМТ 20
Монголын боксын холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болсон шөнө бусдад зодуулж, шигшээ багаас хөөгдөж, ДАШТ-д оролцох эрхээ хасуулав.
БАРИМТ 21
Киргизстан улсын боксын шигшээ баг түүнд улсынхаа нэрийн өмнөөс ДАШТ-д оролцох боломж олгосон. Гэвч тэрбээр татгалзсан хариу өгчээ.
БАРИМТ 22
Тэр холбооныхоо удирдлагуудын өмнө хадаг барин сөгдөж дахин нэг боломж олгооч хэмээн гуйж, мөн дээр нь 2000 орчим иргэн түүнд дахин боломж олгохыг шаардсан гарын үсэг цуглуулсан.
БАРИМТ 23
Монголын боксын холбооны удирдлагууд ДАШТ-д оролцуулахгүй гэсэн шийдвэрээ эргэн харж, О.Тулгатай халз тулаан хийлгэхээр болсон ч сонирхолтой нь Э.Цэндбаатар өөрөө ирээгүй юм.
БАРИМТ 24
Э.Цэндбаатар мэргэжлийн бокст орсоноо зарлаж, энэ сарын 17-нд Москва хотод бүсний төлөө тулалдахаар боллоо.
Сэтгэгдэл (5)