БАРИМТ 1
Н.Сувд 1948 онд Ц.Намсрайн гэр бүлд ууган охин нь болон мэндэлжээ.
БАРИМТ 2
Тэрбээр 1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчиний мэргэжлээр төгсчээ.
БАРИМТ 3
1973 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж байна.
БАРИМТ 4
“Эхлэл” киноны Хорлоогийн дүр нь түүний анхны дэлгэцийн бүтээл юм.
БАРИМТ 5
Н.Сувд "Мандухай сэцэн хатан" түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглож, Төрийн шагнал хүртэж байв
БАРИМТ 6
Түүний “Мандухай сэцэн хатан” кинонд гол дүр бүтээхэд монгол шинж төрхгүй, монгол ахуй мэдэхгүй” хэмээн шүүмжлэх хүн олон байжээ.
БАРИМТ 7
“Мандухай”-н дүр авахад “Чи хоёр сайхан хүүтэй хүн шүү” гэх мэтээр сүрдүүлэг ирсэн ч тэр энэ бүхнийг даван туулсан.
БАРИМТ 8
1973 онд Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийг драмын жүжигт театрт 1973 онд Ларисагийн дүрийг бүтээжээ.
БАРИМТ 9
Түүний аав Ц.Намсрай Төрийн соёрхолт, ээж Л.Цогзолмаа нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин цолтой.
БАРИМТ 10
Н.Сувдыг анх жүжигчин мэргэжлээр суралцах шийдвэрээ хэлэхэд ээж нь “Авьяас муутай бол энэ салбарт орох хэрэггүй” хэмээн хэлсэн гэдэг.
БАРИМТ 11
“Байцаагч түшмэл” жүжигт дүр бүтээж байх үеэр түүний эмээ тэнгэрийн оронд заларсан ч тэр сэтгэл хат гарган жүжгээ дуусгаж байжээ.
БАРИМТ 12
1984 онд “Нора” жүжгийг УДЭТ-т анх тоглогдоход Н.Сувд гол дүр бүтээж байв.
БАРИМТ 13
1972 онд төр нийгмийн зүтгэлтэн Э.Оюун түүнийг урлагийн салбарт хөл тавихад нь чухал нөлөө үзүүлсэн гэдэг.
БАРИМТ 14
Тэр СУИС-д гурван жил ажиллаж, оюутан залууст тайзны ярих урлагийн чиглэлээр хичээл зааж байжээ.
БАРИМТ 15
Н.Сувд 1980 онд 32 настайдаа Драмын театрын Намын үүрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон юм.
БАРИМТ 16
Тэрээр 1981 онд Драмын теартын уран сайхны удирдаачаар ажиллаж байв.
БАРИМТ 17
Тэр үед нэрт судлаач, шүүмжлэгч Хо.Нацагдорж өвдөөд, "Би энэ ажлыг Сувдад өгнө. Эргэж иртэл хий" гэхээр нь "Чадахгүй байх" гэтэл "Чи намайг эргэж ирэхгүй, үхнэ гэж бодож байна уу" гэхээр нь айгаад авсан гэдэг.
БАРИМТ 18
“Нандин эрдэнэ” жүжгийг харж суусан Н.Сувдыг найруулагч Хо.Нацагдорж “гарч ирээд тоглож үз” гэснээр санамсаргүй байдлаа Цэцэгээгийн дүрийг бүтээж байжээ.
БАРИМТ 19
“Сарны цагаас цус” жүжигт О.Энхтуул тоглож байгаад гадагшаа явах болоход Н.Сувд цөөхөн хоног бэлдээд дүр бүтээсэн нь тайзан дээр тоглосон түүний хамгийн хүнд дүр байсан байна.
БАРИМТ 20
"Цахлай" жүжгийг Аркадинагийн дүрийг найруулагчийн тулган шаардлагаар тогложээ.
БАРИМТ 21
Тэр жилээ Чеховын нэрэмжит олон улсын уралдаанд шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан байна.
БАРИМТ 22
“Сувдан сондор" жүжигт америк эмэгтэй Мэригийн дүрд тоглосон. Үзэгчид түүнийг магтсан ч тэрбээр энэ дүрээсээ сэтгэл ханамж аваагүй гэдэг.
БАРИМТ 23
Монгол Улсад драмын урлаг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолоор өнөөдөр шагнуулж байна.
БАРИМТ 24
Буриадын найруулагч Кондратив манай улсад "Байцаагч түшмэл" жүжгийг тавихдаа Анна Андрейвнагийн дүрийг түүнд өгчээ. Н.Сувд үүний өмнөхөн "Мартагдсан аялгуу" жүжигт тоглосон учраас татгалзаж байжээ.
Сэтгэгдэл (17)