БАРИМТ 1
Стефен Карри нь 1988 оны 3-р сарын 14-нд АНУ-ын Акрон гэх хотод Кливленд Кавальерс багийн тоглогч Делл Карригийн ууган хүү болон мэндэлсэн.
БАРИМТ 2
Түүний мэндэлсэн эмнэлэгт 1984 онд буюу ойролцоогоор гурван жилийн өмнө түүний мөнхийн өрсөлдөгч Леброн Жеймс мөн мэндэлсэн байдаг.
БАРИМТ 3
Түүний аав нь NBA-н тоглогч байсан тул бага насандаа үргэлж аавыгаа даган нүүж амьдарсан. Делл Карриг Торонто Рэпторс багт тоглож байх үед Канад улсад хүртэл амьдарч байсан.
БАРИМТ 4
Делл Карри зодог тайлсныхаа дараа гэр бүлийнхээ хамтаар өөрийн төрөлх хот болох Шарлотт хотод суурьшин амьдарсан. Тэнд л Стефен Карри шинэ ахлах сургуульд элсэн орж тогтвортойгоор нэг багтаа тоглож эхэлсэн.
БАРИМТ 5
Тэрээр Голдэн Стэйт Уорриорс багийн холбон тоглогч. Бусад тамирчдыг бодвол биеэр үл ялиг жижиг 1.88 см өндөртэй 30 дугаарын өмсгөлтэй тоглодог.
БАРИМТ 6
Түүнийг 10-р ангид байхад Давидсон коллеж спортын тэтгэлэг санал тавьж байсан тул эргэлзэлгүйгээр тус коллежийг Стефен Карри сонгосон. Улмаар тус багийн төлөө хүчин зүтгэсэн дөрвөн жилийнхээ туршид бүх цаг үеийн онооны аварга нь болсон.
БАРИМТ 7
2009 оны Драфтын 1-р тойргийн 7 дахь сонголтоор Голден Стэйт Уорриорс багт сонгогдож NBA-д хөл тавьсан.
БАРИМТ 8
Тэрээр спортын шинжлэх ухаанд одоогоор бүртгэгдсэн хамгийн хурдан үсрэлттэй шидэлтийг гүйцэтгэсэн тоглогч.
БАРИМТ 9
Рүүки улирлаасаа эхлэн багийнхаа гол тоглогч болсон бөгөөд 80 тоглолтод оролцсоноос 77-г нь гараанаас гарч тоглож нэг тоглолтод дунджаар 17.5 оноо, 4.5 самбар, 5.9 ассист, 1.9 бөмбөг таслалт, 36.2 минутыг талбай дээр өнгөрүүлсэн гэх амжилтаар рүүки нарын нэгдүгээр багт тус жилдээ нэрлэгдсэн
БАРИМТ 10
Нэг удаа бэлтгэл дээрээ 77 дараалсан холын зайн шидэлтийг амжилттай оруулж байсан
БАРИМТ 11
Хэрвээ тэрээр сагсанбөмбөгийн тоглогч болоогүй бол гольфын тамирчин болох байсан гэж олон удаа хэлж байсан. Тэрээр ч маш гарамгай гольф тоглодог нэгэн
БАРИМТ 12
Түүний дүү нар нь түүний адилаар спорттой гүн холбоотой. Эрэгтэй дүү Сет Карри нь түүний адилаар NBA-н тоглогч мөн лигийн хамгийн аюултай шидэгчдийн нэг бол эмэгтэй дүү Сайдел Карри нь коллежид байхдаа воллейболлын спортоор мэргэжлийн түвшинд хичээллэж явсан.
БАРИМТ 13
Одоогийн эхнэр болох Канад гаралтай Айеша Карритайгаа удаан хугацаанд үерхсэний эцэст гэр бүл болсон бөгөөд одоогоор тэд гурван хүүхдийн эцэг эх.
БАРИМТ 14
Америкын спорт барааны томоохон төлөөллүүдийн нэг болох Андер Армор брендийн нүүр царай бөгөөд Стефен Карригийн амжилтаас шалтгаалан тус компаний хувьцаа өсөж буурдаг байна.
БАРИМТ 15
2014-2015 оны улиралд Голден Стэйт Уорриорс багийн хамтаар NBA-н анхны аваргын цомоо өргөсөн тэрээр тус жилдээ лигийн үнэ цэнэтэй тоглогчийг хүртэхдээ 100%-н саналаар хүртсэн явдал нь түүхэн дэх анхны тохиолдол.
БАРИМТ 16
Дараа улиралдаа мөн л лигийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон тэрээр багийнхаа хамтаар улирлын 72-9 гэх амжилттай дуусгаж лигийн шинэ рекордыг тогтоосон хэдий ч финалын цувралд Леброн Жеймсээр манлайлуулсан Кливленд Кавальерс багт долоон тоглолтод хожигдсон.
БАРИМТ 17
Үүний дараа 2017 болон 2018 онуудад лигт түрүүлснээр NBA-н гурван удаагийн аварга болсон.
БАРИМТ 18
Шигшээ багийнхаа хамтаар олон улсын тэмцээнд тэр болгон оролцоод байдаггүй тэрээр АНУ-ыг төлөөлөн 2010 болон 2014 онуудын ДАШТ-үүдэд оролцож түрүүлж байсан. 2016 оны олимпын наадамд оролцохоор нэрээ өгсөн боловч гэмтлийн улмаас тэмцээнийг өнжсөн түүнд одоогоор олимпын медаль байхгүй.
БАРИМТ 19
2014 оноос өдийг хүртэл долоон удаа бүх оддын тоглолтод сонгогдсон амжилт нь түүнийг хэр тогтвортой тоглогч гэдгийг харуулна. 2020 оны бүх оддын тоглолтод л гэмтлийн улмаас сонгогдоогүй.
БАРИМТ 20
Түүний бас нэгэн давуу тал нь талбай дээр ч талбайн гадна ч үргэлж бусад тоглогчдод зөв үлгэр жишээ үзүүлдэг даруу төлөв зантай. Үүний нотолгоо болж 2011 онд NBA-н Спортсманшип шагналын эзэн болсон.
БАРИМТ 21
Сагсанбөмбөгийн спортод өөрийн холын зайнаас маш оновчтой шидэх чадвараараа маш ихээр нөлөөлж чадсан бөгөөд түүнээс шалтгаалан өнөөгийн холын зайн шидэлтэн дээр тулгуурласан сагнсабөмбөгийн хэв маяг үүссэн.
БАРИМТ 22
Tүүний хамгийн дотны найз нь Лос Анжелес Лейкерс багийн тоглогч Кент Бэйзмор билээ. Тэд хамтдаа Голдэн Стэйт Уорриорс багт нийт гурван улирал тоглож байсан.
БАРИМТ 23
Тэрээр Христийн шашинтай бөгөөд сагсанбөмбөг тоглож буй шалтгаанаа “Би бурхны төлөө тоглодог” хэмээн тайлбарладаг.
БАРИМТ 24
Лигийн хамгийн шилдэг тамирчдын нэг тэрээр өнөөдрөөс эхлэн NBA-н бүх цаг үеийн хамгийн олон холын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн гэх амжилтыг өөрийн нэр дээрээ эзэмшиж эхэллээ.
Сэтгэгдэл (2)