-
2016 оны 12 сарын 01
АТГ-аас өчигдөр Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлж, тэрбээр тус газарт очиж мэдүүлэг өгсөн билээ. Энэ үеэр Н.Алтанхуяг сэтгүүлчдэд чухам ямар асуудал үүсээд байгаа талаар мэдээлсэн нь өдгөө олны анхаарлыг татсан хэвээр байгаа юм. Тэгвэл Н.Алтанхуяг үүсээд буй нөхцөл байдлын талаар юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 11 сарын 29
Сүүлийн жилүүдэд “Петрочайна Тачин тамсаг” компанийн талаарх таагүй мэдээлэл чих дэлсэх болсон нь нууц биш. Тус компанийг Мэнэнгийн талыг там болгож байгаа талаарх мэдээлэл ч олонтой цацагдаж байсан билээ. Тэгвэл Монголын газар шороо, ашигт малтмалыг цөлмөж, басхүү дөрвөн хүний алтан аминд хүрээд буй гэх Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 11 сарын 21
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр “Монгол HD” телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орж, улс төрчдийн багийг хуулж, үнэн нүүр царайг илчилжээ. Тэрбээр удаа дараа улс төрчдийн увиагүй үйлдэл, зохион байгуулалттай үйл ажиллагааны талаар өгүүлж байсан билээ. Тэгвэл Н.Алтанхуяг “Хар хайрцаг”-аар энэ бүхний цаана хэн байсныг болоод нам дамнасан бүлэг этгээдүүдийн хараанд чухам хэзээнээс өртсөн, өртөх болсон шалтгааны талаар ний нуугүй ярьсан байна. Түүний чухам юу өгүүлснийг 24 баримтаар хүргэе.
-
2016 оны 11 сарын 14
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан билээ. Ирэх оны төсвийн орлого зургаан их наяд 160 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.3 хувь байна. Харин зарлага найман их наяд 568 тэрбум төгрөг ба ДНБ-ий 32.3 хувьтай тэнцэнэ. Нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд 408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын зорилтот түвшнээс 0.8 хувиар бага байхаар хууль батлагдав.
-
2016 оны 11 сарын 12
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 276 саналаар ялалт байгуулсан билээ. Тэрбээр АНУ-ын 45 дахь удаагийн Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа юм. Хэдийгээр тэрээр дэлхийн хэмжээний тэрбумтан ч гэлээ хүмүүс түүний хувийн амьдралын талаар төдийлөн мэддэггүй байна. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг уншигчиддаа толилуулая.
-
2016 оны 11 сарын 10
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр улстөрд өрнөж буй үйл явц, улс төрийн хэлмэгдүүлэлт, увайгүйтлийн талаар чангахан дуугарч дахин ”тэсэлгээ” хийв. Түүний өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд хийсэн мэдээлэл нь улс төрийн хүрээнд “бөмбөг дэлбэлсэн” түүхтэй. Тэгвэл энэ удаа мөн тэрбээр хатуухан дуугарч, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээс өөр аргагүй болсон талаар мэдээлсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 11 сарын 09
Мэргэжлийн Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт казино болон бооцоот морин уралдааны хуулийг батлуулна” хэмээн тусгаж УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй. Тэгвэл энэ нь Монгол Улсад казино байгуулах хуулийн төсөл санаачилж байгаа тав дахь тохиолдолд болж юм. Өмнөх хуулиуд бүгд тодорхой шалтгааны улмаас буюу манай улсад казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх шалтаагаанаар буцаж байсан билээ. Харин энэ удаа хэрхэхийг цаг хугацаа харуулах буй за.
-
2016 оны 11 сарын 08
Нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа хөтөлбөрүүдийн нэг нь ипотекийн зээл. Банкууд найман хувийн зээлийн материал хүлээн авч байгаа ч зээл олгохгүй байгаа юм. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн А-295 тоот тушаал өнгөрсөн 10 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан байна. Үүгээр орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг шинээр баталсан аж. Шинэ журмаар голлох хоёр өөрчлөлт орсон байна. Тэгвэл шинэ журам юу тусгасныг 24 баримтаар хүргэе.
-
2016 оны 11 сарын 07
Шинэчлэлийн Засгийн газар шүүмжлэл, доромжлолын ширүүн шуурган дундуур Монгол Улсын сүүлийн 20-30 жилд хийгдэж байгаагүй олон бодит ажлыг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэйгээр бүтээн бий болгоод байгаатай хэн ч маргахгүй биз ээ. монголын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, зүтгэх зүтгэлийн минь шалтгаан юмаа. Ард түмнийхээ язгуур эрх ашгийг би эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаалнаа.
-
2016 оны 11 сарын 06
Шар тос гарган явах явцад лактоз болон холестрин устан алга болдог тул ургамлын тос болон цөцгийн тосноос хүний биед хурдан шингэнэ
-
2016 оны 11 сарын 05
Эрдэнэт үйлдвэрийн томилгооны асуудал өнөөдөр хүн бүрийн анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшигч Засгийн газар ТУЗ-ийн гишүүдээр У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Б.Доржсэмбэд, Д.Дэмбэрэл нарыг томилоод байсан бол 49 хувийг нь эзэмшигч ”Монгол зэс” корпорац Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-ын гишүүнээр томилжээ. Түүнчлэн шинээр бүрдсэн ТУЗ анхны хурлаа хийж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнг даргаараа сонгосон байна. Харин үйлдвэрийн даргын томилгоогоог одоогоор хэлэлцээгүй байгаа аж. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдээр томилогдсон эрхмүүдийн хэн нь хэн гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 11 сарын 04
МАН Засгийн эрхийг барьсан даруйдаа төрийн албыг жинхэнэ утгаар нь төрлийн алба болгож байгааг ард түмэн харсаар байгаа. Эхний ээлжинд намын дарга М.Энхболд эрх, ямбаа эдэлж хүүгээсээ эхлээд ах, дүү, хамаатан садан, найз нөхдөө томилж болох бүхий л өндөр албан тушаалд томилсон. Харин одоо намынх нь гишүүд төрийн хариуцлагатай албан тушаалд ойр, дотны хүмүүсээ томилуулахаар орондоо орох завгүй гүйлдэж байна. МАН-ынханы ураг садны томилгооны “мод” өдрөөс өдөрт өргөжин илүү өргөн мөчиртэй болж өрсөлдөөн ч улам ширүүсэж байна гэж хэлж болохоор байна. Тэгвэл МАН-ын ураг төрлийн мод хэрхэн ургаж, мөчир салаа нь тэлж байгааг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 11 сарын 02
“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудал өнөөдөр ч олны анхаарлыг татсан хэвээр байна. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаархи Засгийн газрын нууц хуралдааны тэмдэглэл ил болжээ. Тус хуралдааны үеэр Эрдэнэтийн хувьчлалд голлох “тоглолт” хийсэн Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон чухам юу өгүүлж байсныг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 10 сарын 31
“Монгол бахархалын өдөр” хэмээн тэмдэглэх болсоны учир
-
2016 оны 10 сарын 29
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын 100 хоногийн хүрээнд танхимын сайд нарынхаа хамт сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийсэн билээ. Тэрбээр энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, гадны хөрөнгө оруулалт болон ам.долларын ханшийн өсөлтийн хүрээнд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх асуудалд ямар байр суурьтай буйгаагаа илэрхийлсэн 24 онцлох эшлэлийг хүргэж байна.
-
2016 оны 10 сарын 28
“Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, харин “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр аж. Тэгвэл УИХ-ын гишүүд, эдийн засагчдийн “Стэйнд бай” хөтөлбөрийн талаарх сонирхолтой 24 ишлэлийг хүргэе.
-
2016 оны 10 сарын 27
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ. Тэгвэл Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй Төрийг шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон юм. Тэгвэл Монголын төрийн шүүхэд өгөөд буй Б.Мөнгөнтуяа тухайн үед чухам юу гэж хэлж байсан болоод ямар үндэслэлээр төрийг шүүхэд өгөх болсныг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 10 сарын 23
Дэлхий хэмээх гариг дээрээ амьд амьтдын дундаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг цор ганц амьд биет нь ХҮМҮҮН бид билээ. Аж байдал, амьдралынхаа явцад олж мэдсэн мэдлэг, туршлагаа нэгтгэн боловсруулж, системчилснийг ШИНЖЛЭХ УХААН хэмээдэг. Шинжлэх ухааны ачаар хүмүүс аливааг ойлгох гарц нээгдэж, асуудлыг тайлбарлах бүрэн боломж гарчээ. Тэдгээрийг ерөнхийд нь шинжлэх ухааны хуулиуд хэмээдэг юм. Ингээд та бүхэндээ Шинжлэх ухааны сонирхолтой 50 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 10 сарын 22
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 8-ны өдөр явагдана. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн гуравдахь буюу сүүлчийн халз мэтгэлцээн өнгөрсөн пүрэв гарагт Улаанбаатарын цагаар 9:00-10:30 цагийн хооронд явагдав.
-
2016 оны 10 сарын 19
2016 оны Орон нутгийн сонгуулийн санал хураах ажиллагаа өнөө өглөөний 07 цагт улс орон даяар эхэлсэн. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 21 аймгийн 1,613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7,282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7,282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл сонгуулийн санал хураалтыг хэрхэн явуулах болоод орон нутгийн сонгуулийн талаарх 24 баримтыг хүргэж байна.