-
2016 оны 7 сарын 27
Аймгуудын Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжиллаа. Тодруулбал одоогийн байдлаар Архангай аймгийн засаг даргаар Ц.Мөнхнасан, Баян-Өлгий А.Гылымхан, Баянхонгор Г.Батжаргал, Булган З. Батзориг, Говь-Алтай В.Рэнцэндорж, Говьсүмбэр Г.Батсуурь, Дархан-Уул С.Насанбат, Дорноговь Т.Энхтүвшин, Дорнод М.Бадамсүрэн, Орхон Д.Батлут, Өвөрхангай Г.Ганболд, Өмнөгвь Н.Наранбаатар, Сүхбаатар З.Энхтөр, Сэлэнгэ Ш.Оргил, Төв Ж.Батжаргал, Увс Д.Батсайхан, Хөвсгөл Л.Ганболд, Хэнтий Н.Ганбямба нарыг Ерөнхий сайд батламжилаад байгаа юм. Харин Ховд, Завхан, Дундговь аймгуудын Засаг дарга нарыг хараахан батламжлаагүй байгаа аж. Тэгвэл аймгуудын Засаг дарга нарын хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 25
Ж.Эрдэнэбатын толгойлох “эрэмдэг” Засгийн газар өнгөрсөн долоо хоногт бүрдэв. Удтал хүлээлт үүсгээд байсан Засгийн газрын сайд нарын нэрс тодорсон ч улс төрийн хүрээнийхэн хийгээд олон нийтийн таалалт нийцэлгүй нэлээд хэл ам дагуулсан. Гэвч УИХ-ын чуулган шөнөжин хуралдан байж, МАН олонхоороо түрэмгийлэн шинэ засгийн газрын сайд нарыг баталжээ. Тэгвэл МАН-ын “эрэмдэг” Засгийн сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 22
УИХ-ын долоо дахь сонгуулиар байгуулагдсан УИХ анхдугаар чуулганаараа Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилсон билээ. Тэрбээр 2008 оноос хойш сураг алдраад байсан бөгөөд МАН-ыг сонгуульд ялалт байгуулж, олонх болсны дараа ийнхүү Төвбанкийг толгойлохоор ил гарч ирэв. Тэгвэл МАН-ын итгэлийг хүлээж Монголбанкны ерөнхийлөгч хэмээх эрхэм албанд томилогдоод буй Н.Баяртсайханы талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 20
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ Засгийн газрын бүтцээ өчигдөр Ерөнхийлөгчид өргөн барисан. Түүний зурагласнаар шинэ Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон байна. Түүнчлэн Ж.Эрдэнэбат сайдын толгойлох Засгийн газрын сайд нарын нэрс ч эхнээсээ тодорсон гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл сайдад нэр нь яригдаж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 18
АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгууллаа. АСЕМ-ын үр дүн ч хангалттай байж, зохион байгуулсан хийгээд оролцсон улс орны төрийн тэргүүн, зочид төлөөлөгчид сэтгэл хангалуун буцав. Тэгвэл АСЕМ-ыг улс орны удирдагчид хэрхэн үнэлж, дүгнэснийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 14
Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Монголын түүхийг үечлэн харуулсан наадмын нээлт тун сайхан болсон талаар наадамчин олон талархан, сайшааж байна. Наадмын нээлтээр Монголын түүхийн дөрвөн үеийг тов тодорхой харуулж чадсан чадварлаг найруулагч Н.Наранбаатарын талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 13
Улсын их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд эр бяр, уран мэхээ уралдуулан байж аварга болсон Ч.Санжаадамбын тухай 24 баримтыг хүргэж байна. Түүнийг аварга болохыг монголчууд маш олон жил хүлээсэн дээ. Энэ жил аварга цол хүртсэн нь бөхийн хорхойтнуудын олон жилийн ганг тайллаа хэмээн ард түмэн ярьж байна.
-
2016 оны 7 сарын 12
Дэлгэсэн тэрлэг шиг Монголын маань дэлхийд ганцхан, дэнж хотойдтол нааддаг эрийн гурван наадам дэлгэр сайхан болж байна. Үүнтэй холбоотойгоор 24tsag.mn сайт наадмын тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 11
Монгол төрийн наадамд зургаантаа түрүүлсэн Амгалан төрийн ажнай шарга азарга нь домог мэт түүхийн эзэн болж монголчуудын бахархал болсон ажнай хүлэг билээ. Зарим хүмүүс хүсээд ч энэ адуу шиг алдар нэр гавъяа шагналыг хүртэж чадаагүй юм. Хөшөөтэй, дуутай, хөрөгтэй ард түмний хайр халамжинд байдаг энэ цагийн хурдан буян алдарт ажнай шарга азаргын тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 09
Энэ жилийн наадамд одтой, өнгөтэй барилдаж улсын арслан цол хүртсэн Э.Оюунболдын тухай мэдээлэл энэ өдрүүдэд эрэлттэй байна. 24tsag.mn уншигчдадаа зориулан түүний тухай 24 баримтыг өчигдөр хүргэсэн /энд дарж үзнэ үү/. Тэгвэл өнөөдөр түүний гэрэл цомгоос нь танилцуулж байна. Ингээд Э.Оюунболдын сонин, содон фотонуудтай танилцана уу.
-
2016 оны 7 сарын 08
МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Намын бага хурлаас Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжсэн байна. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдыг томилох болов уу. Мөн өчигдөр нийслэлийн ИТХ анхны хуралдаанаа хийж, НИТХ-ын дарга, тэргүүлэгчид, Засаг даргаа сонголоо. Ингэснээр ирэх дөрвөн жилд улс орныг удирдах Засгийн газрын тэргүүн болон нийслэлд ачааны хүндийг үүрэх Засаг дарга болон НИТХ-ын дарга нар тодорч байна.
-
2016 оны 7 сарын 07
МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг дэвшүүлсэн. МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгчтэй уг асуудлаар зөвшилцих юм. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, өнөөдөртөө багтаан байнгын хороог хуралдуулах чиглэл барьж байна. Тэгвэл Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайдаар дэмжигдээд буй Ж.Эрдэнэбат гэж хэн бэ?. Түүний тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 06
АН-ын даргын эсэргүүцэлтэй тулгарсан ч УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж гишүүд тангарагаа өргөв. УИХ-ын дарга, дэд даргаа ч мөн сонголоо. УИХ дахь намын бүлгүүд байгуулагдан ажиллаж эхэллээ. Анхдугаар хуралдааны үеэр шинэхэн гишүүд юу гэж хэлсэнийг онцлох 24 баримтаар онцолж байна.
-
2016 оны 7 сарын 05
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жил тэгш ой тохиож байгаа бөгөөд АСЕМ-ын зочид ч наадмыг үзэж сонирхох учир наадмыг зохион байгуулах хорооныхон бэлтгэл ажлаа өрнүүлсээр байгаа юм. Мөн гадны зочид, жуулчдын тоо эрс нэмэгдэх тул бэлтгэл ажилдаа хариуцлагатай хандахыг албаны хүмүүс анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл энэ жил монголчууд наадмаа хэрхэн тэмдэглэх хийгээд баяр наадмаа тэмдэглэхэд бэлэн эсэх талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 03
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жил тэгш ой тохиож байгаа бөгөөд АСЕМ-ын зочид ч наадмыг үзэж сонирхох учир наадмыг зохион байгуулах хорооныхон бэлтгэл ажлаа өрнүүлсээр байгаа юм. Мөн гадны зочид, жуулчдын тоо эрс нэмэгдэх тул бэлтгэл ажилдаа хариуцлагатай хандахыг албаны хүмүүс анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл энэ жил монголчууд наадмаа хэрхэн тэмдэглэх хийгээд баяр наадмаа тэмдэглэхэд бэлэн эсэх талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 7 сарын 01
Найман жилийн өмнө таван хүн Улаанбаатар хотын төвд бууны суманд амиа алдсан хар өдөр тохиож байсан билээ. Энэ өдрийг мартуулахгүй, эргэн сануулж байдаг хуучраагүй баримтууд.
-
2016 оны 7 сарын 01
УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн өчигдөр зарлагдаж, өнөөдөр ялалт байгуулсан нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авна.
Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, АН ялагдлаа хүлээн зөвшөөрч, ард түмний сонголтыг хүндэтгээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийн болоод шинэ парламентийн бүрэлдэхүүн ямар байх талаар 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 29
Та иргэний үүргээ биелүүлж сонгуульд саналаа өгөхөөр гэрээсээ гарах гэж байна уу. Тэгвэл иргэн та санал өгөх хэсгийн хороо руу ямар бичиг баримт авч очих, саналаа өгөхдөө юуг анхаарах болон өнөөдрийн болох үйл явдлын мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 28
Сонгуулийн сурталчилгааны хугацаа урд шөнө 00 цагт дуусч, өнөөдрөөс зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа эхэлж байна. Тэгвэл маргааш өглөөнөөс эхлэн монголчууд эрх барих дээд байгууллагын төлөөллөө сонгох учиртай. Сонгууль маш хариуцлагатай, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг албанхан цохон тэмдэглэж байгаа юм. Харин гадны улс оронд сонгууль хэрхэн болдог, сонгуулийн талаарх хамгийн сонирхолтой зүйлийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 27
УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч Бадарчийн Хэрлэнгийн тухай 24 баримтыг хүргэж байна.