БАРИМТ 1
ХУУЛЬ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД САНААЧИЛЖ БАТЛУУЛСАН ХУУЛИУД: 1. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг том салаа мөчир, нийгэмд шударга ёс тогтоох суурь болсон ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ батлуулав.
БАРИМТ 2
21 аймгийн төв хот болон хөгжих, орон нутгийн эдийн засаг, өмчийн эрх мэдлийг нэмэгдүүлж бие даан хөгжих боломжийг олгох БАГА ҮНДСЭН ХУУЛЬ гэгддэг ЗАСАГ ЗАХИРГАА НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН тухай хуулийг санаачилж батлуулжээ.
БАРИМТ 3
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулсан аж.
БАРИМТ 4
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ хуульд өөрчлөлт оруулав.
БАРИМТ 5
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухаи хуулийг батлуулсан байна.
БАРИМТ 6
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж хугацааг 1 жилээр сунгав.
БАРИМТ 7
Цар тахлын үед эм, эмнэлгийн хэрэгсэл, зарим нэр төрлийн хүнсний барааг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай.
БАРИМТ 8
САНААЧИЛЖ БАТЛУУЛСАН ТОГТООЛУУД: 1. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай.
БАРИМТ 9
Коронавируст халдвар цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай.
БАРИМТ 10
Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай. Хууль зүйн байнгын хороог даргалагчийн хувьд нийт 29 ХУУЛЬ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ байнгын хороогоор хэлэлцүүлжээ.
БАРИМТ 11
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ НЬ ХУУЛЬ ТОГТООХООС ДУТАХГҮЙ ЧУХАЛ АЖИЛ: 1. Намрын чуулганы хугацаанд тэрбээр Засгийн газарт 3 асуулга тавьжээ.
БАРИМТ 12
Нэгдүгээрт “Оюутолгойн” гэрээг сайжруулах, УИХ-ын 2019 оны 92-р тогтоолын хэрэгжилт, Монгол Улсад оногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар асуулга.
БАРИМТ 13
Эрчим хүчний хэрэглээ ихэссэн ид ачааллын үед эрчим хүчний аюулгүй байдлыг хангуулах тухаи асуулга
БАРИМТ 14
Төрийн үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл олгох тухай асуулгыг тус тус Засгийн газарт тавьж байсан байна.
БАРИМТ 15
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай УИХ-ын тогтоол санаачилж батлуулжээ.
БАРИМТ 16
С.Бямбацогт гишүүн УИХ-ын хянан шалгах чиг үүргийн хүрээнд хоёр Ажлын хэсэгт орж ажилласан байна.Тодотговол Монгол Улсын олон талт Олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох Олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан тус байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан байна.
БАРИМТ 17
Мөн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль / шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг орж ажиллажээ.
БАРИМТ 18
Тэрбээр мөн тойргынхоо 15 суманд ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонссон байна. Мөн өвөлжилт хүндэрсэн Мөст, Зэрэг, Мөнххайрхан, Дуут, Чандмань, Манхан сумын малчдад 5000 боодол тусламжийн өвч хүргүүлэн малчдаа дэмжжээ.
БАРИМТ 19
Сар шинийн босгон дээр ажлын албаараа дамжуулан аймгийнхаа 17 сумын 2300 гаруй ахмадад хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулж, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа тайланг уламжилсан байна. Мөн Ховд аймгийн ирээдүй болсон шилдэг 50 оюутанд Сандаг сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулсан байна.
БАРИМТ 20
Тэрбээр цар тахлыг энэ хүнд үед “Боломж бүхнээ хуваалцъя” аяныг санаачилж, амьдралын боломж тааруу, өндөр настай, орлогогүй, олон хүүхэдтэй зэрэг тусламж шаардлагатай 400 гаруй өрхөд хүнсний тусламж үзүүлжээ.
БАРИМТ 21
2021 онд Ховд аймагт 22,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй шинэ бүтээн байнуулалтын хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгуулсан байна. Энэ хүрээнд хашаандаа сайхан амьдрах боломжийг бодит болгох, гэр хорооллын цэвэр бохир усны шугам сүлжээ Алагтолгой, Бугат, Буянт , Хайрхан багт тавигдана.
БАРИМТ 22
Аймгийн төвд БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ баригдах бол Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР байгуулах ажил эхлэх юм. ЗЭРЭГ суманд 500 суудалтай, АЛТАЙ суманд 300 суудалтай СПОРТ ЗААЛ бариулж, ХОВД суманд үүрэн холбооны сүлжээг сайжруулах, сум багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.
БАРИМТ 23
Мөн өмнөх жилүүдэд эхэлсэн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжлэн хийгдж, энэ онд ашиглалтад оруулах юм байна. Тухайлбал, ЖАРГАЛАНТ сумын БУГАТ ХАЙРХАН багт СПОРТ ЗААЛЫН БАРИЛГА, мөн ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН БАРИЛГА ашиглалтад орно. ЖАРГАЛАНТ сумын ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ӨРГӨТГӨЛ болон ОРОН СУУЦНЫ ДЭЭВРИЙН ЗАСВАР-ын ажил үргэлжлэн хийгдэнэ. ЭРДЭНЭБҮРЭН, ЦЭЦЭГ, ДАРВИ сумын СПОРТ ЗААЛЫН БАРИЛГА ашиглалтад орно. ЧАНДМАНЬ суманд НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН ашиглалтад орж, сургуулийн барилгад их засвар хийгдэнэ.
БАРИМТ 24
БУЛГАН сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ /цэвэр бохир ус болон дулаан, дулааны эх үүсвэр/, ЗЭРЭГ сумын инженерийн шугам сүлжээний өргөтгөл үргэлжлэн хийгдэнэ. БУЛГАН суманд 2 цэцэрлэгийн барилгын их засвар хийгдэж, 1-р сургуулийн СПОРТ ЗААЛЫН БАРИЛГА ашиглалтад орно. ДӨРГӨН суманд ЧОНО ХАРАЙХЫН ГҮҮР баригдаж дуусч АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАРИЛГЫН ИХ ЗАСВАР хийгдэнэ. ХОВД сумын сургуулийн барилга. БУЯНТ сумын Наранхайрхан багийн төвийн барилга. МАНХАН сумын 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусна.
Сэтгэгдэл (10)