БАРИМТ 1
Монгол Улсад хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах, хууль шүүхийн байгууллагаар улстөрчдийг айлган дарамталдаг үйл явц өнөөдрийг хүртэл өрнөж байна.
БАРИМТ 2
Би өөрөө тэр шударга бусын хонгилоор чирүүлж байгаа хүмүүсийн нэг.
БАРИМТ 3
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны дараагаас эхлэн өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёрын дунд үйл ойлголцол үүссэн.
БАРИМТ 4
Намын цаашдын байр суурь, үйл ажиллагаан дээр бидэнд нэгдмэл байх бололцоо үүсээгүй.
БАРИМТ 5
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө эхлээд улс орны эрх ашиг гэхээс илүүтэй өөрийн амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан алхмуудыг хийж эхэлсэн.
БАРИМТ 6
Энэ нөхцөл байдлаас улбаалан бид хоёрын дунд зөрчил үүссэн.
БАРИМТ 7
Ардчилсан нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг бүх талаар нь дэмжсэн. Хоёргүй сэтгэлээр ажилласан.
БАРИМТ 8
Үүний үр дүнд Х.Баттулга ч Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харамсалтай нь, тэр цаг мөчөөс хойш өөрийг нь дэмжсэн иргэд, хамтран зүтгэсэн гишүүдийн итгэл найдварыг уландаа гишгэсэн. Энэ нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл гэж би боддог.
БАРИМТ 9
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан маш олон амлалт нь амьдрал дээр биеллээ олоогүй.
БАРИМТ 10
Дөрвөн жилийн хугацаанд Х.Баттулга Монгол Улсад хэрэгтэй ганц ч зүйл хийгээгүй.
БАРИМТ 11
Ганцхан гялтайх зүйл бол зээлтэй байсан ахмадуудын өрийг тэглэсэн. Гэхдээ үүнийг мөн л хууль бусаар хийсэн.
БАРИМТ 12
Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдлын цаана байгаа гол эзэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга.
БАРИМТ 13
Өнөөдөр хууль бус дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, Баянгол зочид буудалд бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачиж, архидуулж, мөнгө хахууль өгч, зохион байгуулалттай ажиллуулж буй хүн бол Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар юм.
БАРИМТ 14
Эдгээр этгээд надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргээр намайг дарамтлах гэж оролдсон.
БАРИМТ 15
Монголын төрөөс хулгай хийсэн, хууль дүрмийг зөрчсөн нэг ч үйлдэл, нэг ч үйл ажиллагаа надад байхгүй. Хэрэв тийм зүйл байвал хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна.
БАРИМТ 16
Надаас уул уурхайн нэг ч лиценз, нэг ч төсөл тендерийн булхай, авилга хээл хахуультай холбоотой хэрэг гарахгүй.
БАРИМТ 17
Би эрүүдэн шүүлтийн “бай” болж байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж хорьсон, удаа дараа заналхийлж байна.
БАРИМТ 18
Гурван жилийн өмнө дампуурсан “Капитал” банкны асуудлаар намайг унагаах гэж оролдлоо.
БАРИМТ 19
Би 2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хариуцлагатайгаар өгсөн. Намайг ажлаа өгөхөд нэг ч банкинд эрсдэл үүсээгүй байсан.
БАРИМТ 20
Тухайн үед Үндэсний аудит болон Мэргэжлийн хяналтын шалгалт оруулаад хариуцлагатайгаар ажлаа хүлээлгэн өгсөн.
БАРИМТ 21
Гэтэл гурван жилийн дараа “Капитал” банкинд байсан 238 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулсан хэргийг надад тохох гэж оролдсон.
БАРИМТ 22
Энэ мэт хэргээр Ерөнхийлөгч намайг удаа дараа дуудаж, намын даргын ажлаа өг гэж “шантаачилж” байсан.
БАРИМТ 23
Ерөнхийлөгч болон түүний гар хөл болсон Ц. Туваан мэтийн нөхдийн увайгүй, дүрмийн бус үйл ажиллагааг би 2020 оны арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл тэвчсэн.
БАРИМТ 24
Гэвч тэвчээрт хязгаар байдаг. Тиймээс бодит үнэнийг хэлэхээс өөр аргагүйд хүрлээ.
Сэтгэгдэл (65)