БАРИМТ 1
Clubhouse ид хүчээ авч байгаа энэ үеэр Хятад улсын Агора ХК-н хувьцааны ханш огцом өссөн байна. Тэр ч бүү хэл өнгөрөгч сараас хоёр дахин өсчээ.
БАРИМТ 2
Стэнфордын Интернет Ажиглан Тандалт хийх Төв (SIO)-н хийсэн судалгаагаар (Судалгааг эндээс үзнэ үү) Clubhouse-д бүртгүүлэн орсон хэрэглэгч бүрийн мега өгөгдөл агуулах пакетийг EndToEnd нууцлал ч байхгүйгээр Агора ХК-д дамжуулж байгааг илрүүлсэн байна.
БАРИМТ 3
Тиймээс Clubhouse ХК-д арга хэмжээ авахыг шаарджээ.https://gizmodo.com/facebook-accidentally-blocks-own-page-in-australia-foll-1846294300?fbclid
БАРИМТ 4
Clubhouse нь 72 цагийн дотор хамгаалалтыг чангатгана гэдгээ амлажээ. Clubhouse нь тус Их сургуулийн туслалцааг авангаа нууцлалыг сайжруулж, Хятадад байгаа сервер рүү мэдээллийг илгээхгүй байх арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Агора болон Clubhouse-д АНУ-д байгаа Gizmodo (энэ сайт) редакциас тодорхой мэдээлэл авах хүсэлт гаргасан бөгөөд, хариу ирэхээр нь энэ мэдээлэлд шинэчлэн оруулах болно.
БАРИМТ 5
Агора ХК гэж чухам юу вэ: Agora нь дүрс бичлэг, дуу хоолой, live бичлэг түгээх платформ бөгөөд, АНУ-н Цахиурын хөндийн Санта Клара болон БНХАУ-ын Шанхайд оффисоо нээсэн байна.
БАРИМТ 6
Clubhouse-с эхлээд дэлхий даяар API үйлчилгээ үзүүлдэг компани юм. Clubhouse ХК-тай ямар нэг холбоо хамааралтай болохоо албан ёсоор нэг ч удаа нийтэд мэдээлж байгаагүй.
БАРИМТ 7
Өнгөрсөн жилийн зургаадугаар сард нэг хувьцаа нь 20 ам.доллароор NASDAQ биржэд арилжаалагдаж байсан үед тус компанийн захирлын ярилцлага (дүрс бичлэгтэй)-д Clubhouse-н тухай нэг үсэг ч гараагүй нь олны анхаарлыг татаж буй юм. Учир нь Clubhouse аппликэйшнийг бүтээхтэй бараг ижил хугацаанд IPO хийж байсан.
БАРИМТ 8
АНУ-ын Засгийн газраас Хятадын аппликэшнийг ашиглахаас татгалзсан шийдвэр ч гаргаж байсан тул харилцан ажиллагааны хамаарлыг ил тод болгохыг хүсээгүй ч байж болох юм.
БАРИМТ 9
Clubhouse нь Агора-н API-г ашиглаад НЭГ долоо хоногийн хугацаанд бичигджээ.
БАРИМТ 10
Clubhouse-н ард ажилладаг програм нь Агора ХК гэх яриа харьцангуй эрт үеэс мэдэгдсэн.
БАРИМТ 11
Agora IPO хийсний дараагийн долоо хоногт Twitter-т “Clubhouse сошиал дуу хоолойн платформыг хаана хэн хөгжүүлсэн юм бол оо” гэж хэн нэгэн нь жиргэж, нэгэн тэнгэрийн элч болсон хөрөнгө оруулагч нь “Агора” ХК гэдэг компани дөнгөж өнгөрөгч долоо хоногт биржэд гарч ирсэн.
БАРИМТ 12
Clubhouse нь энэ компанийг түшиглэн НЭГ долоо хоногийн орчмын хугацаанд бүтээгдсэн дээ” гэж хариулсан байдаг.
БАРИМТ 13
Энэ мэдээлэл GameStop-н хувьцаа дээд хэмжээндээ хүртэл өсөж байсан үе болох Reddit хөрөнгө оруулагчийн форумд тавигдсан нь өнгөрөгч сарын 25 өдөр.
БАРИМТ 14
“Нэг их сайн мэдэгдээгүй ч, Clubhouse нь Agora-н API-г ашиглаад нэг долоо хоногт бүтээгдсэн програм юм шиг байна. Тиймээс тэдний үндсэн брэнд код нь ч API гэсэн үг болох нь.
БАРИМТ 15
Захиалгаар хийлгээгүй ашигласнаараа төлөх загвараар хийгдсэн учир, ашиглах хугацаа нь урт байх тусам төлөх мөнгө нь өснө. Хэрэв энэ мэдээлэл бол Clubhouse-н цаашдын өсөлтөд мөрийцсөн ч буруудахгүй мэт” За ингээд, бүгдээрээ тийшээ явцгаая!!! Гээд хувьцааг нь худалдан авахаар яарцгааж, улаан данстай байсан Агорагийн хувьцаа огцом өсгөж байгаа байдал нь энэ.
БАРИМТ 16
Clubhouse-г бүтээхэд хийсэн зүйл нь ганцхан хэрэглэгчийн интерфэйс хэсэг нь бөгөөд, дуу хоолойн платформыг ажиллуулж байгаа нь Шанхайн Агора ХК болж таарч байна. Дуу хоолойн өгөгдлийг хадгалж байгаа нь Агора, интернетээр түгээж байгаа нь ч бас Агора гэсэн үг.
БАРИМТ 17
Энэ бүхнээс үзэхэд Агорагийн сервер нь хаана байрладаг вэ гэдэг нь анхаарал татаж буй юм. Энэ нь АНУ эсвэл Хятадаас өөр газар байх нь дамжиггүй. Хятад улсдаг байдаг гэж үзвэл Хятадын Засгийн газраас эрэн сурвалжлах болоод аюулгүй байдлын зорилгоор харилцан ярианы дуу хоолойн өгөгдлийг Хятад улс шаардвал өгөхөөс өөрцгүй болох эрх зүйн үүрэг хүлээнэ (Энэ тухай Агора ХК нь АНУ-н хөрөнгийн биржийн хороонд (SEC) хүлээлгэн өгсөн IPO төлөвлөлийн бичиг баримтад ч тодорхой дурдсан байдаг.
БАРИМТ 18
Хятадын дотоодод болон гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд энэ нь мэдээжийн хүлээх үүрэг боловч, Clubhouse нь “Онлайнаар дэлхийн аль ч өнцгөөс хүмүүс хоорондоо ярилцах, дуу хоолой бичих, хадгалах, боломжтой бөгөөд олон нийтэд дэлгэх нь хориотой тул санаа зовох зүйлгүйгээр хоорондоо ярилцах боломжтой” байгаа учир Хятад улсад ч огцом хүрээгээ тэлсэн.
БАРИМТ 19
Энэ сард Хятадад тус програмыг ашиглахыг хориглох хүртэл тулгарч байсан Тянмэнь, Уйгарын ӨЗО, Хонгконгийн асуудлууд хангалттай зовоож байсан тул, юу дуртайг нь чөлөөтэй ярилцуулаад байвал тэдний хэрэг мөрдөлтөд ихээхэн саад учруулах нь дамжиггүй.
БАРИМТ 20
Үүнээс болоод Стэнфорд Их Сургууль нь сүлжээнд анализ хийх хэрэгсэл болох Wireshark зэргийг ашиглаад шалгаад үзтэл, мэдээлэл нь Агора ХК-д боловсруулагдаж байгаа нь тодорхой болжээ. Хэрэглэгчийн хувийн ID болон RoomID-н мета өгөгдлийг нууцлалгүйгээр ил задгай илгээж байгаа нь илрэв.
БАРИМТ 21
Room болон хэрэглэгчийн ID нь энгийн текстээр илгээгдэж байна Stanford Univ.Үүгээр юуг хэлэхийг хүсч байна вэ гэвэл “Хэрэглэгчийн сүлжээнд хандаж чадах гуравдагч этгээд” нь мэдээллийг төвөггүй гартаа оруулах боломжтой ба, “нэг сувагт орсон байгаа эсэхийг тодорхой болговол хоорондоо ярилцаж байгаа эсэхийг мэдэхээс гадна хэрэглэгчийн ID болон профайлыг ч шүүж гаргаж ирэх боложмтой. Ингэхээр хүмүүс хоорондын ярианд нууц гэдэг зүйл огт байхгүй болж байна.
БАРИМТ 22
Үүнээс гадна өөр төрөл бүрийн хамгаалалт нууцлалын сул тал илэрсэн боловч, түүнээс илүү энэ асуудал нь илүү ноцтой тул “Clubhouse-д шууд мэдэгдсэн. Үүнийгээ шийдвэрлэх эсэх болон засварлаж дуусгах хугацаа тогтоож өгсний дараа нийтэд мэдээлнэ” гэж тус Их сургууль мэдэгдэж байгаа.
БАРИМТ 23
Тэгэхээр дуу хоолойн бичлэг хадгалагдахгүй.....биздээ. “Хятадын Засгийн газар нь улсын аюулгүй байдалд хор хөнөөлтэй гэж үзвэл Агора ХК нь дуу хоолойг таних болон хадгалах дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй” гэж тайланд дурджээ.
БАРИМТ 24
Clubhouse болон Агора ХК-иуд “Дарамт сүрдүүлэг зэргийн дуудлага ирсэн үед нотлох баримт болох дуу хоолойн өгөгдлийг түр хугацаанд хадгалах боловч, тухайн ярианы session нь дуусгавар болох үед устгагдаж байгаа” гэж тайлбарлажээ.Үүнээс үзэхэд “Устгагдсан зүйлийг өгөх боломжгүй” гэж ил цагаан гүрдэх боломжтой бөгөөд тусад нь хуулиар зохицуулахгүй байсан ч хэрэв хадгалахыг хүсвэл дуу хоолойн яриаг шууд хадгалаад авах бүрэн боломжтой байна гэсэн үг юм.
Сэтгэгдэл (6)