ЭШЛЭЛ 1
Засгийн газар өглөө ээлжит бусаар хуралдаж, ял эдэлж буй Т.Чимгээтэй холбоотойгоор эмэгтэй хүний эрхийг хэрхэн зөрчсөнийг сонсоод ирж, уулзлаа.
ЭШЛЭЛ 2
Шүүн таслах үйл ажиллагаанд хүний эрх, хууль зөрчсөн зүйл, ТЕГ, ЦЕГ, АТГ, ШШГЕГ–тай холбоотой асуудал гарч ирнэ.
ЭШЛЭЛ 3
Нууцын зэрэгтэй асуудал болохоор бүх зүйлийг ярих боломжгүй.
ЭШЛЭЛ 4
Өнгөрсөн хугацаанд олон нийтэд ил болсон зарим зүйлийг тодруулах, хэвлэлийн өмнө нягталж ярих үүрэг байна гэж үзсэн.
ЭШЛЭЛ 5
Зарим шаардлагатай мэдээллийг нууцаас гаргахаар болсон.
ЭШЛЭЛ 6
Шүүн таслах үйл явц дунд олон зүйл болсон байна.
ЭШЛЭЛ 7
Хорих ангид ял эдэлж байгаа хүн Т.Чимгээ рүү мессеж бичиж, дарамталсан, мөн цогцос гэрт нь аваачсан явдал байсан.
ЭШЛЭЛ 8
Хуулийн нэр бүхий хүмүүс хувийн харилцаа тогтоож, мансууруулах бодис тарьсан үед цээжийг нь ил гаргаад, зургийг нь гэр бүлийнх хүнд нь явуулсан байна.
ЭШЛЭЛ 9
Харамсалтай нь, Т.Чимгээгийн охин н.Өнөрцэцэг 2016 оны наймдугаар сард амиа алдсаныг сэргээн шалгах хэрэгтэй гэж үзсэн.
ЭШЛЭЛ 10
Шүүхийн гэм буруугийн асуудлыг бус шүүн таслах үйл ажиллагаа зөв явсан эсэхийг ярьж байна.
ЭШЛЭЛ 11
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр хилсээр, эрүүдэн шүүснээс хэрэг хүлээсэн байж болзошгүй.
ЭШЛЭЛ 12
Өнөөдрийн байдлаар Чимэгээ таван жил гаруй хоригдож байна.
ЭШЛЭЛ 13
Хэрвээ бид энгийн иргэнд хүчээр ял тулгасан бол яах вэ. Энэ хүний эрхэд халдсан олон зүйл болжээ.
ЭШЛЭЛ 14
Хууль хяналтын хүн хар тамхи хэрэглүүлж, нүцгэн байсан зургийг нь гэр бүлийнхэнд нь явуулсан. Энэ бичлэгийг ил болгохгүй гэж үзсэн боловч Чимэгээ сая энэ бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж ярьлаа.
ЭШЛЭЛ 15
Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Мансууруулах бодис хэрэглүүлж, биеэ хянах боломжгүй байхад нь хурууных нь хээг хүртэл авсан байж болзошгүй байна.
ЭШЛЭЛ 16
Зарим хэрэг шүүх дээр гацдаг, заримыг нь яагаад хурдан шийддэг юм бэ. Энэ асуудлыг бид гаргаж тавих нь зүйтэй гэж үзэж байна.
ЭШЛЭЛ 17
2019.07.29-нд Төв аймгийн шүүхэд шилжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл энэ хэрэг тодорхойгүй байдалтай, маш удаан гацсан.
ЭШЛЭЛ 18
Шүүх ялгаатай байдлаар асуудалд хандаж болохгүй.
ЭШЛЭЛ 19
Сүүлийн үед Б.Баасанцогт гэх хүний талаар ярих болсон. Энэ хүн хэрэг төлөвлөдөг, Х.Идэр, Болдбаатар, нэр бүхий прокурорууд ажилладаг байна.
ЭШЛЭЛ 20
Хэдэн жилийн өмнө бид "хонгил" нураах тэмцлийг хийж байсан.
ЭШЛЭЛ 21
Гэтэл өнөөдөр дахиад захиалгаар хэрэг ялладаг гэх асуудал гарлаа.
ЭШЛЭЛ 22
Энэ хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй.
ЭШЛЭЛ 23
Тэр хүн цаашид энэ албан тушаалаа хаших ёс зүй байх уу гэдгийг ҮАБЗ-ийн нэг гишүүний хувьд хөндөнө. УИХ-ын чуулган эхлэх үед энэ асуудлыг гаргаж тавина.
ЭШЛЭЛ 24
Өмгөөлөгч шүүгчид нөлөөлөх боломжгүй. Гэхдээ нөлөөлсныг нь урьдчилсан байдлаар тогтоосон. Энэ бол зүгээр нэг цугласан архидалт байгаагүй. Шүүгч, прокуроруудын хэрэг болсон. Банк ч оролцож байгаа. Шүүгч нар Ариг банкнаас шан харамж, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Нөлөө бүхий албан тушаалтан ч оролцсон.
Сэтгэгдэл (18)