ЭШЛЭЛ 1
Та бүхэн санаж байгаа бол 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн зарим бичлэгийг ил болгож, олон нийтэд тараасан. Энэ бол эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал.
ЭШЛЭЛ 2
Улмаар хэрэг материал ил болсны дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч н.Эрдэнэбат, тагнуулын ажилтан н.Махгал, н.Баяр, н.Отгонбаяр, н.Бямбажав, н.Өлзийбаяр, н.Бархасбадь, н.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророт яллах дүгнэлт үйлдүүлэн, Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн.
ЭШЛЭЛ 3
2019 оны наймдугаар сарын 12-19-ний өдрүүдэд шүүх хурал болж, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Үүнээс хойш ямар процессууд явагдаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Эргэж сануулахад, хэргийн оролцогчид шүүхэд маш олон удаа хүсэлт гаргаж, шүүх хурлыг хийлгэхгүй байх процесс явагдсан.
ЭШЛЭЛ 4
2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж зарим хүсэлтийг хангасан тохиолдолд энэ хэргийг шүүхээр яаравчлан шийдэх ёстой гэсэн зохицуулалтыг оруулсан.
ЭШЛЭЛ 5
Мөн энэ хэрэг Анхан шатны, Давж заалдах болон Улсын Дээд шүүхээр нийт зургаан удаа орсон ч өнөөдрийг хүртэл шийдэхгүй байгаа.
ЭШЛЭЛ 6
Хамгийн сүүлийнх нь Анхан шатны шүүх дээр дурдагдсан шүүгдэгчдийн нэгэнд нь хорих ял өгсөн атлаа нийтийн албанд албан тушаал ажил эрхлэх ялыг оногдуулаагүй гээд Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.
ЭШЛЭЛ 7
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд прокурор эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүхэд хүргэсэн. Хоёрдугаар сарын 17-нд шүүгчид хуваарилагдсан тус хэргийн 30 хоногийн хугацаа энэ сарын 17-нд дуусна. Дээд шүүх дээр дахиад 30 хоног сунгах боломжтой.
ЭШЛЭЛ 8
Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь маш тодорхой байгаа энэ нөхцөлд Монголын шүүх Б.Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт буюу яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна.
ЭШЛЭЛ 9
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг олон нийт харсан энэ үйлдлийг хурдан шүүхээр шийдэгдэх ёстой гэсэн үндсэн дээр Засгийн газрын тэргүүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ялтан Т.Чимгээтэй очиж уулзсан.
ЭШЛЭЛ 10
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан дөрвөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.
ЭШЛЭЛ 11
Дөрвөн үндэслэлийн хоёрт бичсэн байгаа "Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол" гэсэн энэ үндэслэлийг прокурор гаргавал шинээр илэрсэн нөхцөл байдал бичнэ. Үүнээс бусад тохиолдолд бичихгүй гэсэн агуулгатай байна. Бусад гурван үндэслэлийн аль нэгээр прокурорын байгууллага шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах бүрэн боломжтой гэж хууль зүйн сайдын хувьд үзэж байгаа.
ЭШЛЭЛ 12
Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүний эрх зөрчигдсөн, хилсээр хүмүүс шүүхээр шийтгэгдэж, 20 жилийн ял авсан байх үндэслэл эрүүдэн шүүлтийн явцад тогтоогдсон.
ЭШЛЭЛ 13
2014 оноос эхлээд Т.Чимгээг Ц.Амгаланбаатараар дарамтлуулдаг, өөр нэг этгээд Т.Чимгээтэй байнга холбогдож зөвлөгөө өгдөг байдалтай байж байгаад одоо үзүүлэх бичлэгт гарч буй буюу согтууруулах ундааны зүйл маш бага хэрэглээд ухаан мэдрэлгүй болгоод хуруу гарынх нь хээг авсан, нүцгэлж зураг авсан болон бусад хууль бус үйлдлүүд байна.
ЭШЛЭЛ 14
Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, дээр нь гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн байгааг одоо та бүхэнд хувилж өгнө.
ЭШЛЭЛ 15
Цаашид эрүүдэн шүүлт гэдэг зүйл Монгол Улсад гаргахгүй байх хууль эрх зүйн орчинг тодорхой гаргах ёстой. Холбогдох хууль тогтоомжуудыг өөрчилж, хариуцлага, ял шийтгэлийг нь чангаруулах зүй ёсны шаардлага байна.
ЭШЛЭЛ 16
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын тэргүүн болон гишүүдийг Т.Чимгээ болон Б.Содномдаржаатай холбоотой хэргээр улс төрийн шоу хийж байна гэх шүүмжлэлүүд явж байгаа. Бид өмнө нь үүнийг л ярьж байсан.
ЭШЛЭЛ 17
Засгийн газар болон хууль хүчний байгууллагын удирдлагууд өөрчлөгдсөн. Шүүхийн гаргасан шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгох ямар ч эрх хэмжээ байхгүй. Шүүх шийдвэрээ гаргахыг хүлээхээс өөр гарцаагүй байдалд хүрсний улмаас нөгөө талаас Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд шилжүүлж байгаа.
ЭШЛЭЛ 18
Шүүхийн тухай хууль сая батлагдсан. Зарим хүмүүс та нар эрх баригчид та нар олон удаа олонх болж байгаа ч тэднийг суллахгүй байна гээд байгаа. Угтаа бид шүүхэд нөлөөлөх, Засгийн газар шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй учир энэ хүрсэн. Тиймээс ч өнөөдөр Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг олны анхаарал руу чиглүүлсэн.
ЭШЛЭЛ 19
2019 оны гуравдугаар сарын 26-нд Төв аймагт болсон Б.Содномдаржааг 30 орчим хоног тарчлааж, дээр нь шээс асгасан, зодсон бичлэг болон Т.Чимгээ дээр шөнө Ц.Амгаланбаатарыг оруулж дарамтлуулдаг бичлэг, Б.Булгантай зүй бусаар харьсан бичлэгийг ил болгох тухай тэмдэглэл дээр бичсэн байсны дагуу Засгийн газрын 115 дугаар тогтоол гарсан.
ЭШЛЭЛ 20
2020 оны долдугаар сарын 10-ны өдөр ТЕГ-ын дарга Д.Гэрэлээс С.Зоригийн хэрэгт хамаарах 150 хуудас материалыг бүхэлд нь ил болгох асуудал очсон байдаг. Ингээд яг баяр наадмын өмнөхөн байсан тул хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан.
ЭШЛЭЛ 21
Гуравдугаар сарын 8-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд холбогдох байгууллага энэ хэргийн талаарх танилцуулгыг хийсэн. Танилцуулгаар захиалагчид холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хаагаагүй гэх мэдээлэл өгсөн.
ЭШЛЭЛ 22
Эрүүгийн 830142 дугаартай хэргийг шалгах явцад Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарт эрүү шүүлт тулгах, баримтжуулалтын ажлыг явуулж байхдаа гүйцэтгэх ажлыг хууль тогтоом зөрчсөн байж болзошгүй талаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч, тэдний ар гэрийн зүгээс анх 2018 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УЕП, Тагнуул болон Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байдаг.
ЭШЛЭЛ 23
Цагдаагийн байгууллагаас 2018 оны долдугаар сарын 10-нд өргөдлийг хүлээн авч, гэмт хэргийн тоо бүртгэлд оруулан, УЕПГ-т хүргүүлэхэд өргөдлийг хүргүүлэхэд АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн. Ингээд АТГ хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 33.1, 251.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2019 оны дөрөвдүгээр сард Цагдаагийн байгууллагад харьяаллаар нь шилжүүлсэн. Дараа нь Б.Хурц нарын есөн этгээдэд эрүү шүүлт тулгасан, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь гэрч хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон тул хэргийг 2019 оны зургаадугаар сард Прокурорын байгууллагад шилжүүлсэн.
ЭШЛЭЛ 24
Гуравхан өдрийн дотор Прокурорын байгууллага шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингээд хэрэг буцсаар хамгийн сүүлд н.Батдэлгэр гэх шүүгч дээр хуваарилагдаад байгаа. Энэ хэрэг Анхан болон Давж заалдах шатны шүүхэд зургаан удаа очсон ч шийдэгдэхгүй байгаа. Нөхцөл байдал тодорхой байхад шүүх бие бие рүүгээ шидсээр байна. Гэтэл эрүүдэн шүүгдсэн хүмүүс тэнд тарчлаад байж байна. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруу хүмүүс нь ял авчхаад байгааг үгүйсгэх аргагүй.
Сэтгэгдэл (16)