ЭШЛЭЛ 1
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийтийн тээврийн үйлчилгээг Засгийн газрын хэмжээнд авч үзэхгүй бол болохгүй болжээ.
ЭШЛЭЛ 2
Иргэд нийтийн тээврийн үйлчилгээ авах сонирхол бага болсон. Нийтийн тээвэр нь хувийн автомашинаар зорчихоос илүү тухтай байх ёстой. Ингэж байж иргэд үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
ЭШЛЭЛ 3
Өнөөдрийн дотор холбогдох албаныхан ярилцаж, ирэх даваа гарагаас үйлчилж эхлүүлэх нь зөв. Гэхдээ компаниудынхаа орлогод дарамт болж болохгүй. Мөн халдвар хамгааллын дэглэмүүдийг сахиулах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 4
Өглөөний 7 цагаас 10 цаг хүртэл буюу ачаалал өндөр байх хугацаанд автобусны тоог нэмэгдүүлэх ёстой. Үүнд нийтийн тээврийнхэн анхаарах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 5
Ихэнх автобусыг халуун орноос авчирдаг тул халаагч байдаггүй. Түүнийг нь Монголдоо хийдэг ч хоёр жил болоод эвдэрчихдэг.
ЭШЛЭЛ 6
Хүмүүс өвлийн цагт автобусанд суухаас айдаг. Өвлийн хүйтэнд төмөр автобусанд суух ямар олигтой байх вэ. Дараагийн удаад парк шинэчлэл хийхдээ үүнд анхаарах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 7
Автобусуудад халуун хэмжигч байршуулах нь зүйтэй. Нийтийн тээврээр зорчиж байгаа хүмүүс халдвар авбал харамсалтай хэрэг болно.
ЭШЛЭЛ 8
Парк шинэчлэлийг хийхэд шаардлагатай хөрөнгийг холбогдох газрууд нь нэгтгэж байгаад гаргах хэрэгтэй. Бүгдийг нь зохицоор нь шийдэх хэрэгтэй. Ингэж байж энэ салбар дээшээ гарна.
ЭШЛЭЛ 9
Бид амьдралынхаа 4.5 жилийг түгжрэлд өнгөрүүлж байна. Тиймээс үүнийг шийдэхээс өөр арга байхгүй. Энэ бол зөвхөн хотын ажил бус бүх нийтийн анхаарах асуудал. Тиймээс Засгийн газар, УИХ, яам тамгын газар, Хотын захиргаа гээд бүх салбар нь үүнд анхаарах хэрэгтэй. Түгжрэлийг зөвхөн Улаанбаатар хотод даатгаж орхиж болохгүй. Бүгд хамтарч байгаад зохицуулалт хийе. Бүх талаар нь судалж, төлөвлөж хийсэн шиг хийе.
ЭШЛЭЛ 10
Нийтийн тээврийн автобусууд нь жуулчдын суудаг автобус шиг байх хэрэгтэй. Жолооч нь дүрэмт хувцастай, ороход гоё үнэртэй, суухад тухтай, дулаан байх учиртай.
ЭШЛЭЛ 11
Автобусны буудлуудыг стандарт тогтоон тохижуулах нь зөв. Хүн олноор цугладаг тул автобусны буудалд зах зээл үүсэх боломжтой. Тэнд дэлгүүр, уншлагын танхим, төрийн үйлчилгээний ТҮЦ машин гэх мэт зүйлсийг байршуулах шаардлагатай. Иргэд нийтийн тээвэрт итгэдэг болж байж энэ олон машины хэрэглээ багасна.
ЭШЛЭЛ 12
"Сул зогсож байгаа автобуснуудаа эргэлтэд оруул. Засгийн газрын шийдвэрийг дагахгүй байгаа төрийн албан хаагч байж болохгүй. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөл.
ЭШЛЭЛ 13
Нийслэлийн төрийн өмчид болон хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж байгууллагын 1318 автобус үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр байгууллагууд яаж хоорондоо уялдаа холбоотой, цахимаар ажиллах боломж байна гэдгийг судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол тал тал тийшээ харсан л газрууд байгаад байна.
ЭШЛЭЛ 14
Гэхдээ компаниудынхаа орлогод дарамт болж болохгүй. Мөн халдвар хамгааллын дэглэмүүдийг сахиулах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 15
Бид хувийн хэвшлийнхэн дээр шууд зохицуулалт хийх төвөгтэй байж болно. Зохицуулалт хийж болох зүйл бол төрийн байгууллага.
ЭШЛЭЛ 16
Ихэнх төрийн байгууллага хотын төвийн нэгдүгээр бүсэд байгаа. Тэнд ажилладаг хүмүүс том том машин унаж ирээд хотын төвд тавьчихдаг. Төрийн хэдэн албан хаагч хэдэн машин унаж байна вэ гэдэг сонин асуудал шүү. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдын таталт хийдэг системийг нэвтрүүлэх оролдлого хийж болно.
ЭШЛЭЛ 17
Машинаар ирэхгүй гэдэг тогтоол гаргаж болно. Гэхдээ мэдээж үүнийг хүчээр хийж болохгүй. Зарим нь хөөрхий гэр хороололд байгаа.
ЭШЛЭЛ 18
Машинаа зогсоолд байрлуулах гээд хугацаа, зардал гаргаж байхаар автобус ирээд авчихдаг болбол төрийн албан хаагчдад илүү хялбар байхыг үгүйсгэхгүй. Ингэснээр хамт олны сайхан уур амьсгал бүрдэж ч болох юм. Иймэрхүү шийдлүүдийг цогцоор нь хараад бага багаар шийдээд явчихдаг баймаар байна.
ЭШЛЭЛ 19
Бүх машины бүртгэлийг цахимжуулах хэрэгтэй. Буруу талдаа жолооны хүрдтэй хэдэн машин байна, хэдэн Приус байна гэхчлэн тодорхой болгох шаардлагатай.
ЭШЛЭЛ 20
Гол өндөр ачаалалтай чиглэлүүдэд өглөө, оройн цагт төрийн өмчит үйлдвэрийн газруудад байгаа автобусуудыг оруул. GPS ашигладаг болъё. Түргэн тусламжийн машин, цагдаагийн машин гээд бүгд үүнийгээ ашигладаг болж, цаг, зардлаа хэмнэдэг болох хэрэгтэй. Тоон системд орох ажлаа яаравчлая.
ЭШЛЭЛ 21
Жолооч нарын цалинг ТӨҮГ нь даах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 22
Гэхдээ компаниудынхаа орлогод дарамт болж болохгүй. Мөн халдвар хамгааллын дэглэмүүдийг сахиулах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 23
Сангийн яам нийт төрийн албан хаагчдын хэд нь машинаар явж байна вэ гэдгийг нарийвчилсан тооцоо гаргамаар байна. Приусээр ирж байна уу, дарга нар нь Ланд 200-гаар ирж байна уу гэдгийг машиных нь маркаар нь гаргамаар байна.
ЭШЛЭЛ 24
Зорчигч тээврийн нэгтгэл нь ээлжийн жолооч нартай, нэг жолооч нь өдрийн найман цагаар ажилладаг. Одоогоор парк шинэчилэлт хийхээс гадна засварын баазуудаа шинэчлэх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл (29)