БАРИМТ 1
УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг: Манай улсад 12-17 насны 290 мянга 68 хүүхдийг вакцинжуулах шаардлагатай. Ингэснээр нийт хүүхдүүдийнхээ 66 хувийг вакцинжуулна.
БАРИМТ 2
Одоогийн байдлаар 16-17 насны 3246 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан байна.
БАРИМТ 3
Тавдугаар сараас хойш улсын хилийг үе шаттай нээсэн. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор зорчигч нэвтрүүлэх Засгийн газрын 151 дүгээр тогтоол гарсан.
БАРИМТ 4
Нислэгээ нэмэгдүүлэх авиа компаниуд байна. Одоо нийслэлд 31 зочид буудалд иргэдийг тусгаарлаж байгаа.
БАРИМТ 5
Онгоцны буудалд буусан иргэдээс асуумж авч, бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон, өвчлөөд эдгэсэн бол шууд гэрийн хяналтад тусгаарлаж байгаа. Бусад тохиолдолд долоо хоног тусгаарлана.
БАРИМТ 6
Гадаад орчны эрсдэл өндөр байгаа тул нислэгийг нэмэх боломжгүй байна.
БАРИМТ 7
Өнгөрсөн тавдугаар сард 3000 орчим иргэнийг татан авсан. Энэ сард 16 нислэгээр 4000 орчим иргэнийг авчирлаа. Тэдний 85 хувийг монгол иргэд эзэлж байна. Харин 15 хувьд 65 улсын иргэн ирсэн. Гадаад руу хийх нислэгийг хуваарьт нислэгээс гадна тусгаарлах байрны хүрэлцээнээс хамаарч тогтоож байгаа.
БАРИМТ 8
Эмийн нөөцийг тухай бүрт нь хангаж байгаа. Ковидтой холбоотой бүх мэдээллийг 119 дугаарын утсан дээр хүлээн авч, мэдээллийг өгч байна.
БАРИМТ 9
Өдөрт 200-250 ор сулардаг. Ор зохицуулалтын баг ажиллаж байгаа.
БАРИМТ 10
Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 135 сум дотооддоо хязгаарлалт тогтоогоод байна.
БАРИМТ 11
Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлагатай. Энэ хууль энэ сарын 31-нд дуусна.
БАРИМТ 12
Коронавирусний халдварын тоо нэмэгдсээр байгаа учир зургаан дүүрэгт 40 автобусаар явуулын эмчилгээ, оношилгооны үйлчилгээ үзүүлж байна. Яам агентлагийн 50 техник хэрэгслийг татан ашиглаж байна.
БАРИМТ 13
Манай улсад коронавирусний халдварын эрсдлийн үнэлгээ хийхэд “Маш өндөр” эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.
БАРИМТ 14
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Вакцинжуулалт иргэдийг халдварын хүндрэл, нас баралтаас сэргийлэх боломжтой. Нас барсан иргэдийн 95 хувь нь вакцинжуулалтдаа хамрагдаагүй байсан. Дэлхий нийт вакцинд хамрагдсан ч яагаад халдвар аваад байна гэдгийг судалж байгаа.
БАРИМТ 15
Манай улсад байгаа вирус нь тодорхой хэмжээнд мутацлагдсан. Тодруулбал Их Британи хувилбар манай улсад түгээмэл тархсан байх магадлалтай Гэхдээ үүнийг шууд дүгнэх боломжгүй. Генийн дарааллыг судалж байна.
БАРИМТ 16
Сүргийн дархлаа нь вакцинд хамрагдсан иргэд дээр нэмэх нь халдвар авсан иргэд байдаг. Эдгээр иргэд нийт хүн амын 90-95 хувь нь болж байж сүргийн дархлаа үүсэх юм.
БАРИМТ 17
Халдвар авсан ч шинж тэмдэггүй 200-250 мянган иргэн байна гэж тооцож байгаа.
БАРИМТ 18
Вакцины нөөц санаа зовоох хэмжээнд биш байна. Үйлдвэрлэгч Файзер вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд тарих зөвлөмж өгсөн. Манай улсад 16-17 насны хүүхдүүдэд тарьж эхэлсэн ч хамрагдалт бага байна. Хүүхдүүдээ вакцинжуулахгүйгээр бид халдварт өвчнөөс салахгүй.
БАРИМТ 19
Шадар сайд С.Амарсайхан: Бид нэмэлтээр ор дэлгэж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц дутагдаж, дотоод нөөц бололцоо шавхагдаж байна.
БАРИМТ 20
Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлагатай. Энэ хууль энэ сарын 31-нд дуусна. Шинэ хуульд бид гурван заалт нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг Эрүүл мэндийн сайд шууд захиран зарцуулах шаардлага бий. Энэ хуулийг сунгахгүй бол бид элгээрээ хэвтэх эрсдэлтэй.
БАРИМТ 21
Эмийн үнэд шинээр байгуулагдсан эмийн агентлаг болон ШӨХТГ хяналт тавьж байгаа ч үнэ өссөөр байна.
БАРИМТ 22
Нийслэлийн шинэ байрыг Эрчимт эмчилгээний төв болгоно. Нийслэлийн зүүн, баруун захад түргэн тусламжийн яаралтай тасаг байгуулах шаардлагатай. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, санхүүжилтийг нь шийднэ.
БАРИМТ 23
Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно.
БАРИМТ 24
16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Амралтуудыг нээсэн ч гэр бүлээрээ биш хамт олноороо найз нөхдөөрөө үйлчлүүлж дэглэмээ барихгүй байна. Иргэд, ААН-үүд өөрсдөө дүрмээ мөрдөхгүй байна.
Сэтгэгдэл (15)