БАРИМТ 1
Хамгийн их орлоготой гишүүнээр Л.Энх-Амгалан тодорчээ. Түүний орлого 8.3 тэрбум мянган төгрөг аж.
БАРИМТ 2
Хамгийн бага орлоготой гишүүнээр Т.Доржханд нэрлэгдэж байна. Түүний орлого 13,3 сая төгрөг.
БАРИМТ 3
Хамгийн их авлагатай гишүүн бол Л.Энх-Амгалан. Түүний авлагын хэмжээ 10,5 тэрбум төгрөг.
БАРИМТ 4
Харин УИХ-ын 44 гишүүн авлагагүй хэмээсэн бол Ц.Мөнхцэцэг гишүүн хамгийн бага буюу 20 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна.
БАРИМТ 5
Хамгийн өндөр өртөгтэй газартай гишүүнээр Ж.Ганбаатар гишүүн нэрлэгджээ. Тэрбээр өмчлөх эрхийн 7, эзэмших эрхийн 4 газартай. Тодруулбал, эзэмших-1261 м2-1, өмчлөх-324 м2-1, эзэмших-370 м2-1, өмчлөх-372 м2-1, өмчлөх-434 м2-1, эзэмших-4495 м2-1, өмчлөх-569 м2-1, өмчлөх-579.57 м2-1, өмчлөх-601 м2-1, өмчлөх-606 м2-1, эзэмших-7195 м2-1 газартай.
БАРИМТ 6
УИХ-ын 29 гишүүн хувьдаа газаргүй хэмээн мэдүүлжээ.
БАРИМТ 7
Гэр бүлийн орлогоороо Ц.Мөнх-Оргил гишүүн тэргүүлж байна. Түүний гэр бүлийн орлого 4,8 тэрбум төгрөг. Харин өмнөх онд түүний гэр бүлийн орлого тэг төгрөг байжээ.
БАРИМТ 8
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат, Г.Дамдинням, Г.Ганболд, П.Анужин нар гэр бүлийн орлогогүй хэмээн мэдүүлсэн байна.
БАРИМТ 9
Хамгийн их орон сууц, барилга байгууламжтай гишүүн бол Д.Өнөрболор. Түүний орон сууц, барилга байгууламжийн өртөг нь 18,4 тэрбум төгрөг. Тэрбээр нийтийн орон сууц 12, үйлчилгээний зориулттай 5, авто зогсоол 3, өвөлжөө хаваржаа, хүлэмж 16-тай хэмээн мэдүүлжээ.
БАРИМТ 10
Хамгийн өндөр өртөгтэй, олон тээврийн хэрэгсэлтэй гишүүн бол Ц.Анандбазар. Тэрбээр жийп болон туулах чадвар өндөр, lexus, 570- 1, жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1, Микроавтобус,Toyota, ND4190CS4J- 1 Alphard- 1,Тусгай зориулалтын машин,Mercedes Benz-тэй. Эдгээрийн үнэлгээ нь 953 сая төгрөг.
БАРИМТ 11
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 952 сая, О.Цогтгэрэл 825 сая, Ц.Цэрэнпунцаг 736 сая, Ч.Ундрам 533 саяар үнэлэгдэх автомашинтайгаар эхний тавдугаарт эрэмблэгдсэн байна.
БАРИМТ 12
Харин Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Сэргэлэн, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Д.Ганбат, С.Бямбацогт, Ж.Батжаргал, С.Батболд, Т.Аубакир нар хувьдаа автомашингүй гэж мэдүүлжээ.
БАРИМТ 13
Ц.Анандбазар гишүүн хамгийн их мал аж ахуйтай бөгөөд нийт өртөг нь 1.5 тэрбум төгрөг. Тэрбээр хурдан удмын адуу-20, адуу-297, үхэр-70, хонь-620, ямаа-210 гэж мэдүүлжээ.
БАРИМТ 14
Харин мал сүргийн тоогоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэрүүлжээ. Тэрбээр 2,100 толгой хонь, 407 адуутай аж.
БАРИМТ 15
Хамгийн их үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй гишүүн бол Д.Бат-Эрдэнэ. Тэрбээр 3.7 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй аж.
БАРИМТ 16
Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Х.Булгантуяа нар эмэгтэй гишүүд мөртлөө үнэт эдлэлгүй хэмээн мэдүүлсэн байх аж.
БАРИМТ 17
Хамгийн их хадгаламжтай гишүүдийг УИХ-ын гишүүн, “Оргил”-ын Ж.Ганбаатар тэргүүлж байна. Түүний хадгаламж 8.9 тэрбум төгрөг.
БАРИМТ 18
Удаах нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболор бөгөөд 7.5 тэрбумын хадгаламжтай. Гуравдугаарт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 6.4 тэрбумын хадгаламжтай гэж мэдүүлжээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2.2 тэрбумаар дөрөвт, Н.Учрал 1.7 тэрбумын хадгаламжаар тавд жагссан байна.
БАРИМТ 19
Харин Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Б.Бейсен, Г.Мөнхццэг, Ж.Мөнхбат, Т.Доржханд, Г.Ганболд, Н.Алтанхуяг нар нэг ч төгрөгний хадгаламжгүй аж.
БАРИМТ 20
Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгөөрөө Г.Дамдинням гишүүн тэргүүлжээ. Түүний гадаад хадгаламж 23,5 сая төгрөг. Харин дотоод хадгаламж нь 70,5 сая төгрөг.
БАРИМТ 21
УИХ-ын гишүүдээс Г.Дамдинням, Г.Амартүвшин, Г.Занданшатар, Х.Ганхуяг нар л гадаад хадгаламжтай. Харин бусдад нь гадаад хадгаламж байхгүй хэмээн мэдүүлжээ.
БАРИМТ 22
Хамгийн их зээлтэй гишүүн бол Г.Амартүвшин. Түүний зээлийн нийт хэмжээ нэг тэрбум төгрөг аж.
БАРИМТ 23
УИХ-ын 37 гишүүн ямар ч зээлгүй гэж мэдүүлсэн бол Г.Мөнхцэцэг гишүүн хамгийн бага буюу 3 сая төгрөгийн зээлтэй аж.
БАРИМТ 24
Хамгийн хариуцлагагүй гишүүн буюу Т.Аюурсайхан, С.Одонтуяа, Ц.Туваан, Ж.Эрдэнэбат нар нь хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна.
Сэтгэгдэл (633)