БАРИМТ 1
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн төслийн зорилго оршиж байгааг төсөлд тайлбарлажээ.
БАРИМТ 2
Өршөөлийн тухай хууль таван бүлэг,13 зүйлтэй. Долоодугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
БАРИМТ 3
Хууль нь 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 24:00 цагаас өмнө 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарах ба өршөөлд хамруулах гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгоно.
БАРИМТ 4
Ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
БАРИМТ 5
ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүнчлэн гэмт хэргийн суурь гэмт хэрэг болох татвар төлөхөөс зайлсхийх, авилга, албан тушаалын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг зэрэг гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй.
БАРИМТ 6
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэргийг бүлгээр нь, хүнийг алах, галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тариалах худалдаалах, хэрэглэх, орон байраар хангах, байгаль орчныг бохирдуулах зэрэг 38 төрлийн гэмт хэргийг хамруулахгүй.
БАРИМТ 7
Мөн өмчийн эсрэг гэмт хэрэг болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх зэрэг 19 төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг өршөөлд хамруулахгүй.
БАРИМТ 8
Өмнө нь өршөөлийн тухай хуульд хамрагдсанаас хойш санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдлэж байгаа хүнийг энэ удаагийн өршөөлийн тухай хууль хамруулахгүй.
БАРИМТ 9
Монгол Улсын эрүүгийн эрх зүйн ялын бодлогод өөрчлөлт орж байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж байхаар заасан.
БАРИМТ 10
Өршөөлийн тухай хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч аравдугаар сарын нэгний дотор нийт торгуулийнхаа 50 хувийг төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг нэг удаа өршөөлд хамруулахаар хуульд заасан.
БАРИМТ 11
Зөрчлийн тухай хуулийн хоёр бүлэг 38 зүйлийг Өршөөлийн хуульд хамруулаагүй.
БАРИМТ 12
Зөрчлийн тухай 14 дүгээр зүйлийн долоодугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн энэ хуулийг 2021 оны аравдугаар сарын нэгний дотор торгох шийтгэлийнхээ 50 хувийг мөн төлсөн бол өршөөлд хамруулахаар заасан.
БАРИМТ 13
Маргааш буюу долоодугаар сарын 6-наас хэрэгжиж эхлэх Өршөөлийн тухай хуульд жолоодох эрхээ хасуулсан хүмүүсийн жолооны эрхийг сэргээхээр баталсан.
БАРИМТ 14
Эрх хасуулсан хугацаа нь 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө байхаар тусгасан.
БАРИМТ 15
Хуулийг баталснаар хорих ялаар шийтгүүлсэн 157 эрэгтэй, гурван эмэгтэй нийт 160 гаруй хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, маргааш суллагдана.
БАРИМТ 16
Үлдсэн эдлээгүй ялаас хоёр жилээс хасагдаж, суллагдах 168 эмэгтэй, 16 эмэгтэй, өсвөр насны нэг хүүхэд байна.
БАРИМТ 17
1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас 2 жилийг хасаж өсвөр насны 25 хүн, нийт 1800 орчим буюу нийт хоригдлын 46,4 хувь нь хамрагдах юм байна.
БАРИМТ 18
Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 126 ялтан байна.
БАРИМТ 19
Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2500 орчим, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 160, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1200 гаруй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 4000 гаруй этгээд өршөөлийн тухай хуульд хамрагдана.
БАРИМТ 20
Торгох шийтгэлтэй 193, хохирол нөхөн төлбөр гаргуулах, хөрөнгө орлогыг хураах 74 албадлагын арга хэмжээ авахуулсан хүн, хуулийн этгээд өршөөлийн хуульд хамрагдахгүй байгаа.
БАРИМТ 21
Хориход ял эдлэж байгаа хүмүүс хохирлоо нөхөн төлүүлэхэд анхаарч, хорих ялаа зорчих эрхээ хязгаарлуулах ялаар солиулж байгаа иргэд тодорхой баталгаа гаргаж, хохирлоо барагдуулахаар тодорхой тусгасан.
БАРИМТ 22
Өнөөдрийн байдлаар 76 тэрбум төгрөгийн торгууль шийтгэл төлөгдөөгүй байна. Эдгээрийн 93 орчим нь замын хөдөлгөөний дүрэм зөрчлийн торгуулийн шийтгэл байгаа.
БАРИМТ 23
Хүүхдийн хорих ангид ял эдлэж байгаа 25 хүүхэд өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Харин хүн амины хэрэгтэй нэг, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн нэг ялтан хүүхэд өршөөлд хамрагдаагүй.
БАРИМТ 24
Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлэж байгаа эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Хүн амины хэрэг, олон удаагийн мөнгө угаах гэмт хэрэгт хамрагдсан зэрэг эмэгтэйчүүд өршөөлд хамрагдахгүй.
Сэтгэгдэл (8)