БАРИМТ 1
М.Уранцэцэг нь Олон улсын хэмжээний мастер цолтой, хамгийн хөнгөн жин болох 48 кг-д барилддаг.
БАРИМТ 2
Тэрбээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас гаралтай.
БАРИМТ 3
Аав Мөнхбат нь аймгийн начин цолтой. Багаасаа аавыгаа даган барилддаг байжээ.
БАРИМТ 4
М.Уранцэцэг өдгөө 31 настай.
БАРИМТ 5
Тэрбээр Цагдаагийн академийн шилдэг сонсогчдын нэг байсан.
БАРИМТ 6
Багийнхаа тамирчин болох хүслийг биелүүлэхийн тулд хотод ирж, нийслэлийн 38-р сургуульд сурчээ.
БАРИМТ 7
Анх Спортын төв ордонд боксоор хичээллэдэг байсан ч жүдогийн бэлтгэл хийж буй тамирчдыг хараад энэ төрлөөр хичээллэхээр шийдэж байжээ.
БАРИМТ 8
Гиннессийн номонд бичигдсэн Монголын анхны тамирчин болов.
БАРИМТ 9
М.Уранцэцэг 2006 онд "Женко" клубын тамирчин болжээ.
БАРИМТ 10
Хамгийн анх 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан.
БАРИМТ 11
Мөн 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болж байжээ.
БАРИМТ 12
М.Уранцэцэг Белград хотод болсон Дэлхийн оюутны спортын их наадмы мөнгөн медаль хүртсэнээр Монголын жүдочид анх удаа Универсиад их наадмаас гурван медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13
Анх Универсиад их наадмаас медаль авахад нь дасгалжуулагч нь хамгийн түрүүнд Х.Баттулга гишүүнтэй Сербиэс утсаар холбогдож баяр хүргэж байжээ.
БАРИМТ 14
Тэрбээр 2012 онд болсон “Их дуулга”-д оролцохдоо Казахстан, Аргентин, Унгарын бөхчүүдийг ялж, хүрэл медалийн эзэн болсон юм.
БАРИМТ 15
Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн жиндээ түрүүлж, Азийн аварга болсон.
БАРИМТ 16
М.Уранцэцэгийн ээж Цэрмаа багш мэргэжилтэй бөгөөд хамгийн сайн дасгалжуулагч нь аж. Түүнийг жингээ барихад тусалж, сэтгэл зүйн талаар байнга дэмждэг юм байна.
БАРИМТ 17
Тэрбээр жүдочидоос Х.Цагаанбаатарыг хүндэлдэг бөгөөд “Цагаанаа ахын хурц дайчин, ухаалаг барилдааныг шимтэн хардаг” гэжээ.
БАРИМТ 18
Харин түүнийг 2012 оны олимпод оролцоход МУГТ Х.Эрдэнэт-Од дасгалжуулсан юм.
БАРИМТ 19
Лондонгийн олимпийн наадамд тэрбээр 48 кг-д зодоглосон ОУХМ М.Уранцэцэг Аргентиний тамирчин Пауло Паретод торгуулийн юүко үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 20
Тэрбээр Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай, Европ тивийн есөн удаагийн аварга, шилдэг тамирчин Алина Дюмитрутай цаг сунган барилдаж, цаг өндөрлөхөөс зургаахан секундын өмнө вазари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээсэн ч М.Уранцэцэг дагах барилдаанд барилдах боломжтой болсон юм. Харамсалтай нь торгуулийн барилдаанд манай тамирчин хоёр удаа торгуулж, юүко үнэлгээ алдсанаар ялагдал хүлээсэн.
БАРИМТ 21
М.Уранцэцэг нэг сарын өмнө “Булган сүүлтэй Будапешт”-ын дэвжээнээс ДАШТ-ий дөрөв дэх медаль ба хошой хүрэл медалиа авсан юм.
БАРИМТ 22
Тэр шувууны дүрстэй шаазан цуглуулах дуртай, шувуунд их хайртай нэгэн.
БАРИМТ 23
Тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын эмэгтэй тав дахь тамирчин, хоёр дахь жүдочин болж байна.
БАРИМТ 24
Түүний нөхрийг Г.Төрмөнх гэдэг, таэквондогийн тамирчин.
Сэтгэгдэл (8)