БАРИМТ 1
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт авлигыг бууруулах чиглэлээр Засгийн газар манлайлал үзүүлэн ажиллана гэж хэлсэн. Үүний дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг ажлын хэсгийг баталлаа.
БАРИМТ 2
Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж, салбар бүрийн төлөөлөл болсон 15 хүнийг багтаасан байна.
БАРИМТ 3
Монгол Улс Трансперенси интернешнл олон улсын байгууллагаас гаргасан авлигын индексээр дэлхийн 180 улсаас 111-рт жагсаж байна.
БАРИМТ 4
Үүнийг Монгол Улсын Засгийн газраас хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилтыг дэвшүүлжээ.
БАРИМТ 5
Энэ зунд багтаан авлигыг бууруулахтай холбоотой хууль эрхзүйн орчныг сайжруулах ажлыг зохион байгуулна.
БАРИМТ 6
Эрүүгийн тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Мөн Шүгэл үлээгчдийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.
БАРИМТ 7
Ажлын хэсэг гэмт хэрэгтэй бус түүнийг бий болгож буй хөрс суурьтай тэмцэхэд гол анхаарлаа хандуулж ажиллах юм.
БАРИМТ 8
Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үргэлжилж эхэлж байна.
БАРИМТ 9
Засгийн газраас томилогдсон бүрэн эрхэт төлөөлөгчид ажлаа тодорхой үе шаттай зохион байгуулж байгаа.
БАРИМТ 10
Боомтуудад гацаад байсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэн оруулж байна. Өчигдөр 39 вагон ачаа орж ирсэн.
БАРИМТ 11
Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн хэвийн ажиллаж, өнөөдөр нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарсан байна.
БАРИМТ 12
Гашуун сухайт боомтын суурьшлын бүсэд долоодугаар сарын 17-ны 06.00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйтгэл хийж, тээврийн жолооч нарын шинжилгээнд хамруулах зэргээр тус боомтыг ногоон бүс болгох зорилтын хүрээнд хийх ажлууд үргэлжилнэ.
БАРИМТ 13
ЭМЯ-наас мэдээлж буйгаар цар тахлын тархалтын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд тодорхой хэмжээгээр буурч байна.
БАРИМТ 14
Нийт шинжилгээний 26 хувьд халдвар илэрч байсан бол сүүлийн өдрүүдэд энэ үзүүлэлт 7 хувиар буурсан. Хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо тодорхой хэмжээгээр буурсан нь эмчилгээний тактик зөв явагдаж байгаа.
БАРИМТ 15
Дархлаажуулалтын үр дүн гарч байна. 16-17 насны хүүхдүүд халдвар авах нь 16 хувь байсан бол 8 хувь болж буурсан байна.
БАРИМТ 16
Вакцинд хамрагдаагүй буюу 5-11 насны хүүхдүүд халдвар авах тохиолдол нь нэмэгдэж байна гэсэн судалгааг ЭМЯ-наас танилцуулсан байна.
БАРИМТ 17
Монгол Улсын нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртсөн бөгөөд дэлхийн дундаж үзүүлэлт 8 хувьтай байгаа юм байна.
БАРИМТ 18
Иргэд тайвшрах болоогүй. Мутацид орсон дельта вирусийн халдвар дэлхий 111 улсад тархаад буй учир иргэд халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн барих шаардлагатай.
БАРИМТ 19
Дельта вирусийн халдвар вакцины үр нөлөөг 20-30 хувиар бууруулж байна гэсэн судалгааг ЭМЯ, УОК-иос танилцуулсан байна.
БАРИМТ 20
Монгол Улсад нийт халдварын 90 хувьд нь альфа хувилбарын коронавирус тархжээ.
БАРИМТ 21
Монгол Улсад дельта вирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн ч тусгаарлалтад эмчлэгдсэн, дотоодод халдвар тархаагүй байна.
БАРИМТ 22
Амралтын өдрүүдэд 2021 оны долоодугаар сарын 7-ны 06.00 цагаас 16-ны 06.00 цагийн хооронд Улаанбаатараас орон нутгийн чиглэлд 38055 тээврийн хэрэгслээр 81 мянган иргэн орон нутагт зорчсон мэдээлэл байна.
БАРИМТ 23
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Увс, Баян-Өлгий, Дорнод Өвөрхангай, аймагт хүмүүсийн бөөгнөрөл их байна.
БАРИМТ 24
Нэг аяллын группт таваас дээшгүй хүнтэй байх, амны хаалт зүүх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг баримлахыг Засгийн газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (724)