БАРИМТ 1
Н.Булгантамир нь 1999 онд Улаанбаатар хотод Д.Нямдоржийн ууган хүү болон мэндэлжээ.
БАРИМТ 2
Тэрээр доороо гурван дүүтэй, ахын хувьд дүү нартаа үлгэр дуурайлал болж яваа нэгэн.
БАРИМТ 3
ХУД-ийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийг төгсчээ.
БАРИМТ 4
Тэр бага байхын илтгэх ур чадвар болон мэтгэлцээнээр хичээллэж байжээ. Үүгээрээ Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж байв.
БАРИМТ 5
Төгсөх ангидаа “Хувь хүний хөгжлийн Франклин” клубыг үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө ЕБС-ийн сурагчдад илтгэх ур чадвар, мэтгэлцээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
БАРИМТ 6
2018 онд Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны нэрэмжит “Эрдмийн хонх” шагналын эзэн.
БАРИМТ 7
2019 онд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардан авч байжээ.
БАРИМТ 8
Оюутны ширээнд номын дуу сонсож байхдаа ”Отгонтэнгэр” их сургуулийн Оюутны холбоог тэргүүлж байв.
БАРИМТ 9
Н.Булгантамир нь сургуулийнхаа Хууль зүйн сургуулийг дөрвөн жилийн тэтгэлэгээр суралцаж төгсжээ.
БАРИМТ 10
Тэр “Отгонтэнгэр” их сургуулийнхаа Хууль зүйн сургуульд дадлагажигч багшаар ажиллаж байна.
БАРИМТ 11
Оюутан байхдаа “Оюунлаг” клубыг байгуулж, есөн их дээд сургуульд салбараа нээж ажилласанаас үзвэл нийгмийн идэвхитэн болох нь харагдана.
БАРИМТ 12
Одоо МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм билээ.
БАРИМТ 13
“Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая” илтгэх ур чадварын тэмцээнийг анх зохион байгуулсан гэдэг.
БАРИМТ 14
Энэ тэмцээн хүрээгээ тэлж, олон хүн хамрагдаж байгаа ба уламжлал болон тогтож, жил бүр зохион байгуулагдаж байгаа юм байна.
БАРИМТ 15
Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аяны илтгэгч, хөтлөгч болохыг хүмүүс мэднэ.
БАРИМТ 16
Мөн оюутан, залуустаа хэрэгтэй болох үүднээс Оюунлаг подкастийг хөтлөн явуулсан.
БАРИМТ 17
Мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах 40 дэх удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн дунд шөвөгт орж байжээ.
БАРИМТ 18
Түүний “Бидэнд маш олон төрлийн асуудал байна” нэртэй илтгэл нь цахим орчинд өндөр хандалт авсан.
БАРИМТ 19
Хэдхэн хоногийн өмнө болсон МАН-ын ХХХ Их хурлын хамгийн залуу төлөөлөгч юм.
БАРИМТ 20
Тус намын Их хурлын 863 төлөөлөгчийн саналыг авсанаар Бага хурлын гишүүн хэмээх эрхэм үүрэг хүлээж аваад буй.
БАРИМТ 21
Мөн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэнэ.
БАРИМТ 22
Тэр хоёр ном эмхэтгэн гаргасан. Эхний номоо 2020 онд хэвлүүлсэн ба хувь хүний хөгжлийн тухай “Lead step by step” илтгэх ур чадвар, мэтгэлцээний сэдэвтэй ном.
БАРИМТ 23
Тэрбээр өөрийн турсан туршлага дээр үндэслэн хоёр дахь номоо хэвлүүлсэн нь “Миа өдрүүд” юм.
БАРИМТ 24
Тэр найман сарын хугацаанд 137 кг-аас 95 кг болтлоо жин хаясан нь олон хүнд үлгэр дууриалал болж байлаа.
Сэтгэгдэл (11)