-
2017 оны 5 сарын 02
2016 онд зарим нэгэн гишүүд сонгуульд ялна гэж итгээчгүй байж байгаад ялсан. МАН-ынхан өнөөдөр ялсан гээд баярлаад байна. Үнэндээ бол тэд ялаагүй. Монголын бүлэглэл ялчихсан. Бүлэглэл ялсан болохоор МАН-ынханы толгой нь эргээд бүтэн жил тэнэг царайлаад байна.
-
2017 оны 5 сарын 01
Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай.
-
2017 оны 5 сарын 01
... Эрх мэдэл булаалдан, төр самарсан овилгогүй амьтны дараа харин ч ёстой нэг хувилгаан бурхан шиг дөлгөөн, нас бие тогтсон намбатай, жинхэнэ ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон буянтай Ерөнхийлөгчтэй болох нь гэсэн «бор шувуу» ч нисгэж болно, ард олныг ч «хошгоруулж» болно гэдгийг тэд тооцсон байгаа...
-
2017 оны 4 сарын 29
УИХ-ын чуулганы өчигдрийн худалдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зөрчлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Зөрчлийн тухай хуулийг зарим заалдах хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэж, тэмцэл хийсэн билээ.
-
2017 оны 4 сарын 28
УИХ-ын өчигдрийн чуулганаар Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хууль нэлээд маргаан дагуулаад байгаа юм.
-
2017 оны 4 сарын 28
...АН-д өрнөөд буй “Мөнгөний ажил”, иргэн бүр өөрийн сонгох сонгогдох чөлөөт эрхээ эдэлж чадаж байгаа эсэх, төр зайдагнаж байгаа луйварчдыг түүхийн хог руу шидэх ёстойг сануулсан олон өгүүлбэрүүд нам дамнасан бүлэглэлийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж байгаа гэдэгт эргэлзэх юун. Ардчилал гэсэн үгний ард арьсаа нуусан анархизмын талаарх 24 баримтыг онцолж байна...
-
2017 оны 4 сарын 26
Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүй дотоод хэргийн яам 220 орчим хуулиас хариуцлагатай холбоотой заалтуудыг төрөлжүүлэн нэгтгэсэн байсныг 240 хууль болгож Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д оруулж ирсэн билээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хамтад өргөн барьсан юм. Зөрчлийн тухай хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдгийг болиулж, нэгжээр тооцохоор болсон байна. Зөрчлийн тухай хуульд торгуулийн хэмжээг хэрхэн тусгасныг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 22
Нас барахынхаа урд өдөр нь над руу утсаар ярьсан. “Ээж ээ, хүүгийнх нь утасны цэнэг дуусах гээд байна. Орой залгаж тухтай яръя. Хүү нь одоо утсаа унтраалаа. Та хүүдээ зориулаад фэйсбүүктээ зургаа тавиарай. Таныгаа хармаар байна, хайртай шүү” гэж хэлээд утсаа тасалсан. Энэ бол бид хоёрын хамгийн сүүлчийн яриа байсан.
-
2017 оны 4 сарын 19
Энэ сарын эхээр Шангри-ла моллд “ZD” эрдэнийн гоёлын дэлгүүр нээлтээ хийсэн. Уг дэлгүүрийг Зава Дамдин ренбүүчи буюу жинхэнэ нэр нь Осгонбаяр ламтан нээсэн нь олны анхаарлыг татаж, басхүү шүүмжлэл дагуулсан билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт орж, үнэт эрдэнийн дэлгүүр нээсэн талаараа болон үнэхээр олон нийт, лам нар дэлгүүр нээснийг дургүйцаад байгаа бол нударгаараа үзэлцэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн юм. Зава Дамдин ренбүүчи юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 18
Хятадын тагнуулын байгууллага 1990 оноос Ц.Нямдоржийг судалж эхэлсэн. Тухайн үед Ц.Нямдорж ЗГХЭГ-т ажиллаж байсан шиг байгаа юм. Ц.Нямдоржийг Хятадын тагнуул аваад явсан. Түүнийг элсүүлэх гол зорилготой аваад явсан.
-
2017 оны 4 сарын 17
УИХ-ын гишүүн С.Жавхлан, Ард түмний онц зөвлөл буюу ”Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-нийхөн өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн Сүхбаатарын талбай дээр жагсаал, суулт зарлаад буй. Тэд оффшорын эсрэг болоод онцгой төсвийн тодотголоор татвар нэмэгдснийг эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл энэ үеэр хэн юу хэслнийг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 14
УИХ-ын өчигдрийн чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Хуралдаанд 58 гишүүн оролцож, 74.1 хувийн саналаар уг хуулийг баталсан юм.
-
2017 оны 4 сарын 13
Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагандаа хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан байна. Тухайлбал энэ хөтөлбөрийг Засгийн газар өөрөө боловсруулсан бөгөөд ямар зардлыг танах эсэх нь өөрийнх нь асуудал гэдгийг ч онцоллоо. Ингээд түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг “24 баримт”-аар хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 11
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн долоо хоногт таван өдөр үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ГДэнзэнд 3.6 жил, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэх, Г.Дэнзэн, “Говь товер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаа нараас 5.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ талаар Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлох 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 10
Энэ бүх хууль бус үйл ажиллагаануудыг шүүхийн давцанд ил гаргаж, олон нийтийн нүдэн дээр тавина гэдэг бол аймшиг. Харин энэ нь аль намд хамаатай аймшиг гэхээсээ илүүтэй хэнүүстэй хамаатай аймшиг бол гэдэгт л ач холбогдол өгч байна.
-
2017 оны 4 сарын 06
Манай улсын өнөөгийн хямралт байдлын гол шалтгаан бол эдийн засаг биш. Монголын хямралын жинхэнэ эзэн бол улс төр юм. Хариуцлагагүй байдал юм. Монгол Улс мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ хямарсан. Монголын нэр, нүүр, буянаар мөнгө олдох нь олдох бололтой. Монголд олдохгүй байгаа ховор юм нэг байна. Тэр бол хариуцлага. Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно. Монголыг улам хямраана.
-
2017 оны 4 сарын 05
Хар тамхи гэх чимээгүй тахал манай улсад хэдийнэ нүүрлэж, олон арван хүн эрх чөлөө, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Гэсэн ч хар тамхи хэрэглэх, зөөвөрлөх тохиолдол бүртгэгдсээр байгаа нь харамсалтай. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүллээ.Тус хэлэлцүүлэгийн үеэр энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах арга замын тухай илтгэл хэлэлцэж харилцан ярилцав. Энэ үеэр тавьдсан итгэлээс онцлох 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 04
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж, анхан шатны шүүх Г.Дэнзэнд 3,6 жил, Я.Батсуурьт 2 жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан бол шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт 2 жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулахаар шийдвэрлэсэн.
-
2017 оны 3 сарын 28
...Боловсролтой, зөв төлөвшилтэй залуус монгол улсаа хөгжүүлэхэд чухал үүрэг рольтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл “Хүн хөгжиж байж улс орон хөгжинө” хэмээн ярих дуртай Жамбалдоржийн Танын тухай 24 баримтыг хүргэж байна...
-
2017 оны 3 сарын 28
Засгийн газар, ОУВС-тай хамтран гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр тохиролцсон. Ингэхдээ төсвийн сахилга батыг чангатгаж, орлого, зарлагаа тэнцвэржүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдал бий болгохоор зорьж буй. Энэ хүрээнд энэ оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.