-
2017 оны 9 сарын 23
Бүсгүй хүнийг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай, хамгийн эрхэм хүн болгодог ”ээж” хэмээх цолыг алдрай бяцхан үрс нь түүнд олгоог билээ. Энэ л дэлхийн хамгийн өхөөрдөм, хамгийн эрхэм нандин, хайр татам бяцхан үрс юу мэдэрч, юу хүсч, юунд дурладаг вэ. Тэдний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 9 сарын 22
Хуралдааны үеэр “Би нийслэлийн МАН-ыг удирдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд есөн дүүргээс долоод ялагдсан учраас улс төрийн хариуцлагаа хүлээж байна” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр хуралдааныг нээж үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс анхаарал татсан хэсгүүдийг “24 ишлэл” болгон хүргэж байна.
-
2017 оны 9 сарын 22
Тэрээр захидалдаа “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна
-
2017 оны 9 сарын 17
Сельфи гэдэг үг нийгмийн сүлжээ хэрэглэгч хүн бүр мэднэ. Сельфи хийх нь өөрийнхөө зургийг дарах урлаг байж болох юм. Гэхдээ чухам хэзээнээс сельфи гэх хандлага гарч ирсэн юм бол? Сельфиний тухай таны мэдэхгүй сонирхолтой баримтуудыг хүргэе.
-
2017 оны 9 сарын 16
ХБНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулагдсан сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай Венесуэлийн тамирчныг 5:0 харьцаагаар ялж олимп, ДАШТ-ий хос медальтан болсон билээ. Тив дэлхийн давцанд эх орныхоо нэрийг дуурсгаж буй ширэн бээлийт Д.Отгондалайн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 9 сарын 11
Одоогоос яг 16 жилийн өмнө буюу 2001 оны 9 сарын 11-ний өглөө 8:47 минутанд Америкийн хоёр ихэр цамхагийг террористийн бүлгэм 2 онгоцоор мөргөж, АНУ-ын 2966 жирийн иргэд болон 19 террорист амь үрэгдсэн хар өдөр болсон билээ. Тэгвэл энэхү халдлагын талаарх түүхийн хуудаснаа шарлан үлдсэн 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 9 сарын 10
Бие давхар эмэгтэйчүүдэд хамгийн түрүүнд хориглох зүйл бол согтууруулах ундаа юм. Зарим эхчүүд хааяа нэг хундага вино юм уу шар айраг уухад зохимжтой гэдэг. Тэгвэл энэ нь ташаа ойлголт бөгөөд 100 гр архи ч урагт муугаар нөлөөлдөг. Их хэмжээний спиртлэг ундаа нь сэтгэц оюун ухааны болон бие эрхтний ноцтой гажигийг үүсгэдэг байна.
-
2017 оны 9 сарын 09
”Таны эргэн тойронд, магадгүй гэрт тань эгдүүтэй хөөрхөн амьтад олон байгаа биз. Муурын зулзага, үнэнч нохойгоо илэхдээ та аюултай эсэхийг бодох ёстой. Учир нь тэд бол амьтад” хэмээн “National Geographic” бичжээ. “National Geographic” дэлхийн хамгийн аюултай 25 амьтныг нэрлэжээ. Дэлхийн хаа саагүй явахдаа та ямар амьтдаас болгоомжилж явах ёстойг хүргэе.
-
2017 оны 9 сарын 08
МАН-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулахаар УИХ-д албан бичиг хүргүүлээд байсан. Тэгвэл цг асуудлыг өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 57,5 хувийн саналаар Мэргэжлийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав. Харин санал хураалт явагдахаас өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгнээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
-
2017 оны 9 сарын 08
Өнөөдөр МАН дотор үүсээд байгаа зөрчил Хүрэлсүхийн, Энхболдын, Оюун-Эрдэнийн гэх мэт хувь хүмүүсийн асуудал биш. Энэ бол Монголын улстөр, эдийн засаг, нийгэмд сүүлийн 27 жил шийдэлгүй явж ирсэн асуултуудад хариулт өгөх цаг ирсний л шинж. Засаг огцруулахаар гарын үсэг зураад байгаа 30 гишүүнд хөгжлийн бодлого байна уу? Сонгуулийн өмнө чимээгүй байсан, төрд бугшсан асуудлын дөнгөж нэг үзүүр болох “60 тэрбум”-аар улстөр хийх төдийд байхаар “хоёрдугаар ээлжийнхэн” л болж харагдаад байгаа юм.
-
2017 оны 9 сарын 05
Дуулиант ”60 тэрбум”-ын хэрэгт хуулийн байгууллагынхан хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа билээ. Нэг ёсондоо энэ хэргээр хуулийнхнийг шалгаж байгаа гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй. Учир нь хэзээнээс хуулийн байгууллагыг улс төрийнхөнд үйлчилсээр ирсэн хэмээн хардаж ирсэн. Ингэж хардах нь цаанаа үндэслэлтэй. Нэг хэргийн талаар хоёр, гурав бүр түүнээс ч илүү өөр, өөр байр суурь илэрхийлдэг нь энгийн үзэгдэл мэт болсон тул ард түмэн шалгаж байгаа юм.
-
2017 оны 9 сарын 04
Өнгөрсөн жил Панамын баримтууд дэлгэгдэж оффшор данстай монгол иргэдийн мэдээлэл олны анхаарлыг татсан. Гэсэн ч манай улсад үүнийг зохицуулах хууль байгаагүйгээс тэгэсхийгээд дуулиан намжиж байсан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийхээ дараахан оффшор данстай төрийн өндөр албан тушаалтангуудад 49 хоногийн хугацаа өгч, энэ хугацаанд үнэнээ илчлэхийг уриалаад буй. Тэгвэл энэхүү хугацаа 8 хоногийн дараа буюу энэ сарын 12-ны өдөр дуусах юм. Харин одоогоор хэн ч оффшор дансныхаа талаар өчигөө өгөөгүй байна. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд оффшор бүстэй холбогдох тогтоолын төслийг энэ оны гуравдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж байсан юм. Нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хавсаралтад оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан байдаг. Тэгвэл оффшор данстай холбоотой хэн хэн мэдээлэгдсэнийг 24 баримтаар эргэн сануулж байна.
-
2017 оны 9 сарын 03
Олимпийн алт, мөнгөн медалийн эзэн Н.Түвшинбаяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа медалийг хүртэж, олимп, Дэлхийн хос медальтан боллоо. Риогийн олимпиос хойш анх удаа дэвжээнд гарахдаа жин өгсөн барилдаж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий +100 кг-ын хүрэл медалийн төлөө Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилиг цэвэр дарж, ялалт байгууллаа.
-
2017 оны 9 сарын 01
“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, элэг нэгт монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ. Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч дэлхийд данстай тамирчин гэдгээ дахин нотоллоо. Монголын жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аварга, Олимп, дэлхийн хос медальтан Д.Сумъяагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 8 сарын 31
Ц.Сандуйг хэзээний газрын наймаагаар гаршсан нэгэн. Нийслэлийн төрсөн тэрбумтан гэдэг. Гэвч сүүлийн үед түүний “автор” өөрчлөгдөж “60 тэрбум”-ын Ц.Сандуй хэмээх болсон нь ийнхүү НИТХ-ын даргаасаа огцрох шалтгаан болоод байгаа юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “60 тэрбум”-ын хэргийн нотлох баримт болох бичлэгийг эвлүүлэг, хуурамч хэмээн мэдэгдэж ирсэн ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр бодит гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
-
2017 оны 8 сарын 30
Мэргэжлийн Засгийн газрын хувь заяаг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. МАН-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн бол энэ тоо ч нэмэгдэж байгаа сурагтай. Тэгвэл гишүүд Засгийн газрыг огцруулах шалтгааныг хэрхэн тайлбарлаж буйг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 8 сарын 29
Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа. Нийгмийн баялаг хэдхэн эрх мэдэлтний гарт нууцаар төвлөрч, ард иргэдэд ямар ч хүртээмжгүй байдлаар зарцуулагдаж, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор байна. Бурхны сургаалд “Чи хэрвээ зовлонгоос ангижиръя гэвэл, эхлээд зовлонгийн шалтгааныг ол” гэсэн байдаг. Тэгэхээр монголчууд бидэнд зовлон байна. Тэр зовлон бол мөнгө цагаан, нүд улаан гэдэг шиг улс төр, бизнесийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон хэсэг эрх мэдэлтнүүдийн мафижсан бүлэглэл төрд бий болсон явдал.
-
2017 оны 8 сарын 27
24tsag.mn сайт хүүхэд, тэдний хэрхэн өсч хөгждөг болон ямар зан авиргаргадаг тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 8 сарын 25
Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид ийм хүчтэй гэдгийг тэр Дэлхийн дахин таниулав. Олимп, дэлхий, тивийн аваргуудыг дарааллан сөхрүүлж, ээждээ болон эх орондоо өгсөн амлалтаа дүүрэн инээмсэглэлтэйгээр биелүүлж чадсан тэр яах аргагүй Монголын нэгэн сор тамирчдын нэг билээ. Ингээд 24tsag.mn сайт Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс долоо дахь алтан медалийг авчирсан П.Орхоны тухай онцолмоор 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 8 сарын 20
”Үртэй хүн жаргадаг
Үндэстэй мод нахиалдаг” гэдэг. Айл бүрт аз жаргал амьдралын баяр баясал авчирдаг бяцхан үрсийн тухай сонирхолтой мэдээллййг 24 баримтаар хүргэж байна. Ээж болох гэж буй, ээж болсон бүсгүйчүүдээ наашаа анхаарлаа түр хандуулаарай.
Баримт 1. Хэвлийгээ илж, хүүхэдтэйгээ ярих хэрэгтэй. Учир нь хүүхэд төрөөгүй байхдаа ч мэдэрч, харж, сонсож чаддаг.
Баримт 2. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа уйлдаг.
Баримт 3. 2000 хүүхэд тутмын нэг нь шүдтэй төрдөг.
Баримт 4. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхдээ жижигхэн тоор шиг хэмжээтэй байдаг бол төрөх үедээ тарвас шиг болж томордог.
Баримт 5. Хүүхэд 21 долоо хоногтойгоос эхлэн өтгөнөө гадагшлуулдаг бөгөөд өтгөн нь төрөх хүртэл эхийн хэвлийд хадгалагддаг.
Баримт 6. Хүүхэд эхийнхээ идэж буй хоолыг амталж чаддаг.
Баримт 7. Хүүхэд хэвлийд байхдаа шээгээд түүнийгээ уучихдаг. Шээгээд л уугаад л...
Баримт 8. Жирэмсэн эхийн биед маш их хэмжээний ус хуримтлаж, хавагнадаг тул эмэгтэйн хөл нэг размераар томордог.
Баримт 9. Жирэмсэн эхийн биед маш их хэмжээний ус хуримтлаж, хавагнадаг тул эмэгтэйн хөл нэг размераар томордог.
Баримт 10. Жирэмсэн болон хөхүүл ээж хүүхэд уйлж байгааг сонсоод л хөх нь ивлэдэг. Өөрийнх нь хүүхэд биш байсан ч хамаагүй.
Баримт 11. Жирэмсэн болон хөхүүл ээж хүүхэд уйлж байгааг сонсоод л хөх нь ивлэдэг. Өөрийнх нь хүүхэд биш байсан ч хамаагүй.
Баримт 12. Хөгжиж буй орнуудаас Өмнөд Африкт хамгийн их ихэр төрдөг
Баримт 13. Эмэгтэйчүүдийн 90 хувь нь жирэмсэн байхдаа арьсны өнгө өөрчлөгдөхийг мэдэрдэг.
Баримт 14. Японы эрдэмтэд 2-3 насны хүүхэд ээжийнхээ хэвлийд байх үеэ санадаг гэсэн сонирхолтой судалгаа гаргажээ.
Баримт 15. Хүүхдийн оюуны хөгжил эхийн хэвлийд байхаас эхэлдэг.
Баримт 16. Элдэв хурц амттай янз бүрийн чихэр бурам хэрэглэхэд цээрлэж хүүхэд бузартана гэдэг.
Баримт 17. Эх хүүхэд хоёр зүгээр цус, гормоны холбоотой бус сэтгэлийн хувьд ч холбоотой гэдгийг эрдэмтэд нээжээ.
Баримт 18. Төрөөд бүтэн цаг ч болоогүй нялх хүүхэд эхийнхээ яриаг бусад эмэгтэйчүүдийн хоолойноос ялгана.
Баримт 19. Нярай хүүхдийн тархины хальсны сонсгол хариуцдаг хэсэг нь маш сайн хөгжсөн байдаг ажээ
Баримт 20. Нярай хүүхэд гадаад ертөнцийн тухай их зүйлийг олж мэддэг.
Баримт 21. 2-3 насны хүүхэдтэй ээжүүд хүүхдээсээ хэвлийд байх үеийг нь асуухад тодорхой хариулсан байна. Тухайлбал, зайрмаг иддэг байсан, эхийнхээ хэвлийг өшиглөж, мөргөж тоглодог байснаа хариулжээ. Хэд хоногийн дараа дахин асуухад ч яг адилхан хариулт өгч байжээ.
Баримт 22. Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд “гэгээнтэн” байдаг.
Баримт 23. Эхийн хэвлийд хүүхдийн ам ургийн шингэнээр дүүрсэн байдаг.
Баримт 24. Нялх хүүхэд эцэг, эхээ үнэрээр нь таньдаг бөгөөд дөнгөж төрсөн хүүхэд 16-18 цаг унтдаг.