ЭШЛЭЛ 1
Намайг засаг дарга болоход нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөв 29 тэрбум төгрөг байсан. Урт хугацааны зээлийн эх үүсвэрийн үлдэгдэл 1,5 их наяд төгрөг байсан.
ЭШЛЭЛ 2
LRT төслийг хэрэгжүүллээ гээд Улаанбаатарын түгжрэлийг бүхэлд нь шийдэхгүй. Тодорхой хувийг л шийднэ. Цахим шилжилтийг хийж байж ухаалаг удирдлагын систем, Улаанбаатрын нэгдсэн системийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Энэ бүхний эцсийн шийдвэр бол бодлого хэрэгтэй. Тогтвортой арван жилийн бодлого боловсруулж байж энэ бүхнийг шийднэ.
ЭШЛЭЛ 3
LRT төслийн нийт зардал 926 сая ам.доллар. Үүнээс гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлвөл 850 орчим сая ам.доллар болно. Мөн барилга угсарлтын, магадашгүй зардал зэрэг бусад зардлуудыг танаснаар 790 орчим сая ам.доллар руу очих болов уу хэмээн харж байна.
ЭШЛЭЛ 4
Бид нарын сонгоод байгаа хөнгөн галт тэрэг 625 хүнийг нэг ээлжинд буулгах хүчин чадалтай. Гурван саяаас дээш хүн амтай хотууд 10-15 вагонтой явдаг. 1,5 сая хүн амтай хотод 3-5 орчим явах ёстой.
ЭШЛЭЛ 5
LRT төслийн хүрээнд түгжрэлийн 25-30 хувийг бууруулна. Нисэх нисэх онгоцны буудлаас Сансарын тойрог хүртэл бараг 40 минут явна. Дундаа 15 зогсоно. Цагт дунджаар 70 км/ц хурдтай явна гэж тооцоолсон.
ЭШЛЭЛ 6
Одоо автобус 500 төгрөг байгаа. Хөнгөн галт тэрэгээр зорчиход 1200 төгрөг гэж тооцсон.
ЭШЛЭЛ 7
Хөгжил гацааж байгаа нь хэн нэгэнд биш хуулиндаа байна.
ЭШЛЭЛ 8
LRT төслийг 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлээд 2024 оны тавдугаар сарын 31-нд дуусгахаар төлөвлөсөн. Одоогийн нөхцөл байдлаар бол энэ хугацаа хойшлох төлөвтэй байна
ЭШЛЭЛ 9
LRT төсөл түмний нүдэн дээр байгаа. 1,6 сая хүн, 3,2 сая нүд харж байгаа. Энэ төсөл дээр авлигал, бусад гуйвуулга, тал тохой татах зүйл байхгүй. Тийм зүйл гаргуулахчгүй.
ЭШЛЭЛ 10
Нью Йоркийн метро 100 жил явж байна. Галт тэрэг 50 гаруй төрөл байгаа. Өөр улсад хийх гэж байгаа бол хамаа алга. Эх орондоо хийж буй учир 50, 60 жил явах хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглана. Магадгүй Улаанбаатар хотод Трамбай явуулбал үхэн үхэтлээ хараалгана шүү дээ.
ЭШЛЭЛ 11
Дижитал Улаанбаатар хотын техник, эдийн засгийн үндэслэлийг дөрвөн сард багтааж гаргахаар төлөвлөж байна. Бараг бэлэн болсон.
ЭШЛЭЛ 12
Гэрлэн дохио мэдрэгчтэй болно. Тухайлбал, хаана ачаалалтай байгааг мэдрэгчтэй учир өөрсдөө зохицуулаад явчихна. Мөн хар тентэй машинуудыг камер ашиглаад ямар хүмүүс дотор нь байгааг хардаг болно. Хиймэл оюун ухаан ашиглана.
ЭШЛЭЛ 13
Дэлхийн банкны зээлийн эх үүсвэрийн УИХ-аар хэлэлцээд баталсан. Энэ бол Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, авто замын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл . Үүний 20 орчим сая төгрөг нь камержуулалт, гэрлэн дохио зэрэг ухаалаг удирдлагын систем дээр сууж байгаа. Нийтдээ 100 орчим сая долларын төсөл юм билээ.
ЭШЛЭЛ 14
Машины дугаар олголт, дугаар олголтыг Улаанбаатар хот хийдэггүй. Авто тээврийн үндэсний төв дээр хийдэг. Автомашины бүртгэл, дугаар олголтыг Улаанбаатар хот хийдэг болъё гээд Хуулийн төсөл боловсруулж байгаа.
ЭШЛЭЛ 15
Автомашины хүрдний асуудлыг шийдэхгүй. Насжилтын асуудлыг шийднэ.
ЭШЛЭЛ 16
Энэ жил 591 автобус шинээр худалдан авна. 591 автобус авахад 80 орчим тэрбум төгрөгийн урьдчилгаа төсөвлөсөн байгаа. Тендер зарлаж явна. Тендер зарлахад кампаниуд бие биенээ шүүх, авлигатай тэмцэх газар өгөөд эхэлдэг. Би тендэрээс үнэндээ залхаж байна.
ЭШЛЭЛ 17
Автобус шинэчлэгдээд богино эргэлтийг үнэгүй болгоно гэж бодож байна. Богино эргэлтийн хэд хэдэн маршрутыг судалж хувиар гаргана.
ЭШЛЭЛ 18
Улаанбаатар смарт картыг би үнэхээр үзэн ядаж байгаа. Үүнийг болих хэрэгтэй. 53 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол энэ карттай болсноор 180 тэрбум төгрөг болсон. Үүнийг зогсоогоод алдагдлаа бууруулна. Төвшинд нь аваачихийг хичээнэ.
ЭШЛЭЛ 19
Дүүжин тээвэрээ хөнгөн галт тэрэгтэйгээ уялдуулж хийхгүй бол болохгүй юм билээ. Баянхошууд явах нь тохиромжгүй. Энэ төслийн техник, эдийн засгийн үндэслэл гараагүй байгаа. Дүүжин тээврийг УИХ баталчихсан. Сангийн яам бичгийг нь явуулчихсан. Нөгөө Францчууд нь над руу байнга ярьж байгаа. Дүүжин тээврээ явуулъя гээд. Би үнэндээ улс төрийн хайчин дунд л байна.
ЭШЛЭЛ 20
Нийт 6000 гаруй грааж буулгаж байгаа. Өнгөрсөн жил 1850 орчмыг буулгасан. Энэ жил 4860 орчим грааж буулгана. Үүнд дүүргүүд өөрсдөө манлайлаад оролцож байгаад баярлаж байна. Мэдээж газар олголтын асуудал тулгарна. Нураагаад дараа нь нөхөн олговор олгоно.
ЭШЛЭЛ 21
Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдсан. 10,800га дээр шинэ төлөвлөлтийг хийе гэж зориглож байгаа. Нэгэнт газар олголт өгчихсөн байгаа газрыг төлөвлөж байхаар хаяад, шинэ төлөвлөлт хийсэн нь дээр.
ЭШЛЭЛ 22
Үндэсний хөрөнгө оруулалтад байгаа төрийн мөнгө төлөгдөөд явж байгаа. Хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй. Харин хэн нэгний над руу дайрч байгаа улс төрийн дайралт л байгаа.
ЭШЛЭЛ 23
Төрийн алба, төрийн захиргааны албад цахим шилжилтийг яаралтай хийх хэрэгтэй. Арван хүн хийдэг ажлыг гурван хүн хийдэг болох хэрэгтэй. Мөн төрийн шийдвэр гэдэг бол хэлсэн бол доошоо хэрэгжээд явах ёстой байгаа юм. Хичээгээд, хэлээд явж байна.
ЭШЛЭЛ 24
Хүүхдийн парк бол Улаанбаатар хотын зүрх болсон газар. Хүүхдийн паркийг хамгаалж ирсэн. Хамгалаагүй бол өдийд байхгүй байж мэднэ шүү. Хүүхдийн парк дээр бас нэг санал өгсөн байгууллага бол Рио Тинто. Тэдний зүгээс Централ парк шиг болгож өгье гэсэн. Албан бичиг явуулсан. Эргээд хариу ирэх байх. Иргэдэд нээлттэй явна. Нууж хаагаад байх зүйл байхгүй.
Сэтгэгдэл (4)