-
2017 оны 11 сарын 01
Halloween гэдэг үг нь Ирландын Hallow Еen гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд Тахилгын өмнөх зан үйл буюу Тахилгын өмнөх шөнө гэсэн утгатай бөгөөд 2000 жилийн өмнөөс католик шашны зан үйлээс үүссэн гэдэг. Жил болгоны 10 дугаар сарын 31-ийг дэлхийн зарим улс Halloween-ий баярын өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд манай улсад энэхүү баярыг өргөн хүрээнд тэмдэглэх болсон билээ. Ингээд Halloween-ы баярын тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 10 сарын 29
Нүүдлийн өргөө /1639-1778/ 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.
-
2017 оны 10 сарын 28
Дэлхийн аварга П.Орхонд гавьяат тамирчин цол олголоо. Түүний гавьяат цолыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгсөн юм. П.Орхон нь чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин бөгөөд С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын дараа гурав дахь эмэгтэй дэлхийн аварга болсон нэгэн юм. Тэгвэл шинэхэн гавьяат П.Орхоны тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 10 сарын 25
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн амиа алдсан 17 уулчдын талаарх мэдээлэл нийгмийг цочироогоод байна. Мэргэжлийн уулчид хүртэл ”Яах гэж тийм олуулаа, эрсдэлтэй энэ цагт явав даа” хэмээн халагласаар. Ингээд харамсалтай үйл явдлын талаарх мэдээллийг ”24 баримт”-аар хүргэж байна. Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 18
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзсан. Тус уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга сайд нарт хандаж юу гэж хэлснийг “24 ишлэл”-ээр онцолж байна.
-
2017 оны 10 сарын 17
Хэдэн жилийн өмнө хүүхдийн төлөө “За” гэж хэлье хэмээх уриалга гарч, хүүхдийн эрхийг бүхий л талаараа зөрчихгүй байхыг бие биенээсээ хүсцгээсэн. Гэвч монголчууд өнөөдрийг хүртэл үр хүүхдүүддээ “За” гэж хэлэхгүй байна. Хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн 60 хувь нь хүүхдүүд байна. Хамгийн ноцтой нь энэ динамек үзүүлэлт 18 жилийн турш хадгалагдаж иржээ.
-
2017 оны 10 сарын 16
М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын хоёр Э тэргүүтэй цөөн хүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр газрын доорх баялгийг хуу хамж байгаа учраас 30 гэр бүл баяжиж, гурван сая иргэн нь хоосорч байна. Тэд улс төрд залгамжлагчаа тодруулдаг. Үүнийхээ төлөө нам дотроо болоод нам дамнасан дайн хийдэг.
-
2017 оны 10 сарын 13
Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг өнөөдөр Дээд шүүх хянан хэлэлцэнэ.
-
2017 оны 10 сарын 10
Өнгөрсөн хугацаанд С.Амарсайхан багагүй зүйлийг туулсан. Өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагандаа дарамт шахалт ирж, нэрээ татахыг тулгаж байгаа талаараа дуулгаад авсан. Гэвч тэрбээр хотод бугшаад байгаа гэх М.Энхболдын бүлэглэлийнхэнтэй амжилттай тэмцэж, НИТХ-ын даргын суудлыг өөрийн болгож чадав. Уг нь НИТХ дахь МАН удирдлагуудынхаа даалгавараар төлөөлөгч Д.Баярсайханыг “ногоон гэрлээр” зүтгүүлсэн. Харамсалтай нь С.Амарсайхан гэх өрсөлдөгчийг тооцоолоогүй тэд хоёр долоо хоногийн турш төлөвлөгөөгөө биелүүлэх гэж улайрсан ч эцэст нь ийн бууж өгсөн юм.
-
2017 оны 10 сарын 09
Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг АТГ-аас яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, АТГ-ын мөрдөн байцаагчид өнгөрсөн пүрэв гарагт М.Сономпилийн орон сууц, компанийн байранд үзлэг нэгжлэг хийсэн юм. М.Сономпилийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан шалгаж байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Засгийн газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж байв. Харин нээлтийн үйл ажиллагаа 2015 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж байсан юм. М.Сономпилийг тус сатнцын санхүүжилтийн асуудалтай холбогдуулан ийн нэгжлэг хийж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл АТГ-т ороогдож эхлээд буй М.Сономпилийн тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 10 сарын 06
Ж.Мөнхбат нарын хүмүүс хэвлэлээр бичээд байгаа шиг үнэхээр Шадар сайд болох гээд байгаа бол У.Хүрэлсүх намынхаа эв нэгдлийг бодоод оруулаад ирэг. Нөгөө 47 “Уучлаарай, та Ерөнхий сайдаа сонгоход хурлаа тасалж, эсвэл бойкот хийчихээд ямар нүүрээрээ орж ирж байгаа юм бэ” гээд унагаачих хэрэгтэй. Тэгвэл аль аль талдаа амар шүү дээ. Үндсэн чиг үүргийн сайд нарын хувьд давхар дээлтэй байх нь зөв. Яагаад гэвэл, Ерөнхий сайд УИХ-ын гадна байгаа шүү дээ. Харин бусад сайдыг дан дээлтэй болгочих хэрэгтэй. Ингэвэл УИХ дахь горилогчид цөөрнө.
-
2017 оны 10 сарын 05
Би ард түмэндээ худлаа амлахгүй, ажлаа л хийхийг хүсч байна. Ард түмэн ууртай байна. Баян хоосны ялгаа туйлдаа хүрч, эрх мэдэл өнгө мөнгөний хүчинд мөхөсдөж байна.
Манай нийгэмд хууль дээдлэх ёс зарчим бүхэлдээ алдагдлаа. Би төр засаг байдаг, ард түмэн гэж байдгийг мэдрүүлэх болно” хэмээн мэдэгдсэн. Ингэж мэдэгдэхээс өмнө МАН болоод АН, МАХН-ын гишүүд, бие даагч С.Жавхлан түүнд хандаж хандаж үг хэлсэн.
-
2017 оны 10 сарын 04
УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд нийт гишүүдийн 61,8 хувийн саналаар дэмжигдсэн. Улмаар шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд болон ард түмэндээ хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Би та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно. Би авлигатай тэмцэж, эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллана. Би ард түмэндээ худлаа амлахгүй, ажлаа л хийхийг хүсч байн” хэмээн мэдэгдсэн.
-
2017 оны 10 сарын 03
Өнгөрсөн Засгийн газар тамхины хуулийг шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш! Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил. Одоо байгуулагдах Засгийн газар энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй.
-
2017 оны 10 сарын 02
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг амь насаа алдаад хэдийнэ 19 жил өнгөрчээ. Тэрбээр эл өдөр бусдын гарт хэрцгийгээр амь насаа харамсалтайгаар алдсан юм. Өнөөдөртэй харьцуулахад хамаагүй ядуу ч үнэт зүйл, эрхэмлэх зорилготой байсан гэгээн цагийн билгэдэл болсон энэ хүний тухай 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна.
-
2017 оны 10 сарын 01
Жил бүрийн 9 сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг. эл өдрийг ч манай улс тэмдэглэж, олон арга хэмжээ , үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Энэ жил “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан Шастины нэрэмжит Улсын III Төв Эмнэлэг Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулсан юм. Тэгвэл зүрхний тухай хүн бүрийн мэддэггүй, мэдвэл зохих 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 9 сарын 29
Монгол улсын их хурлын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын хийсэн онцлох 24 ажлыг танилцуулж байна.
-
2017 оны 9 сарын 29
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн. Тус байнгын хорооны хурал дээр У.Хүрэлсүх байр сууриа товч илэрхийлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг ”24 ишлэл” болгон хүргэж байна.
-
2017 оны 9 сарын 28
60 тэрбумын хэрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал зэргийг өөртөө хүлээн албан тушаалаасаа огцрохоор шийдсэн Ц.Сандуйгийн орыг залгах хүнээр хотын фракцийнхан өөрсдийн хүнээ тавихаар улайрч буй. Удирдах зөвлөлөөрөө хүртэл нэрийг нь цохиулж оруулж ирсэн тэдний сүүлчийн найдвар нь Д.Баярсайхан гэх.
-
2017 оны 9 сарын 26
МАН-ын IX бага хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх болон намын дотоод асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар өрсөлдөж, санал хураалтаар У.Хүрэлсүх 188, Ө.Энхтүвшин 101, Н.Энхболд 5 санал тус тус авчээ.