БАРИМТ 1
Румын улс нь 238,397 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Европ тивийн зүүн өмнөд хэсэгт байрладаг. Румын улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 81-ээр байранд, Европ тивд 12-аар байранд жагсдаг. Мөн тус улс нь зүүн урд хэсгээрээ Хар тэнгист гарцтай ба Болгар (урд), Украин (хойд), Унгар (баруун), Серби (баруун урд), Молдав (зүүн) гэх улсуудтай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Румын улсын нийт хүн ам нь 19 сая бөгөөд тэдний 89 хувийг нь Румын үндэстнүүд бүрдүүлдэг бол 6.5 хувь нь унгар хүмүүс. Харин шашны хувьд нийт Румынчуудын 93 хувь нь христийн шашинтай бол багахан хэсэгт харьяалагдах багахан хэсгийн ихэнх нь ямар нэгэн шашин шүтлэггүй.
БАРИМТ 3
Румын улсын одоогийн нутаг дэвсгэр дээр хүн төрөлхтний амьдарч байсан гэдгийг батлах хамгийн эртний нотлох баримт манай эриний өмнөх 513 онд харьяалагддаг. Ромын хамгаалалтад Дачийн хаант улс тус газар нутаг дээр олон зуун жилийн турш оршин тогтнож байх үедээ бидний өвөг дээдэс гэгддэг хүннүчүүдийн довтолгоонд өртөж байсан удаатай.
БАРИМТ 4
Монголчууд Румын улсын газар нутгийг 15-аар зуун хүртэл удирдсан ба уг цаг үеэс хойш Румынчууд Молдав, Валахиа, Трансильвани (ихэвчлэн Унгарын эзэмшилд байсан) гэх гурван бүс нутагт хуваагдан тус тусдаа оршин тогтнож байв. Улмаар Молдав болон Валахиаг удирдаж байсан ноёд 1601 онд зоригтой шийдвэр гаргаж эргэн нэгдэхээр болсон.
БАРИМТ 5
Уг явдлаас нэг жилийн дараа Трансильвани тусгаар тогтнолоо зарласны дараа Румыны үлдсэн хэсэг нь Оросын нэгдүгээр Петр хаантай таагүй харьцаатай болсноор тус улс дахь османы эзэнт гүрний ноёрхол эхэлсэн. Үүний дараа 1828-1829 онд өндөрлөсөн Орос-Туркийн дайны үр дүнд оросууд Молдав болон Валахиаг эзлэн авсан ч Османы эзэнт гүрний эзэмшил хэвээр үлдээсэн.
БАРИМТ 6
Тус цагаас хойш Молдав болон Валахиагийн газар нутагт байрласаар байсан орос цэргүүд 1854 онд одоогийн Румыныг орхин явсан ба румынчууд 1877-1878 оны тавдугаар сарын 9-нд тусгаар тогтнолоо зарлаж Османы эзэнт гүрний нэг хэсэг байхаа больсон. Харин Трансильванигийн хувьд Унгар улсын нэг хэсэг байсаар байв.
БАРИМТ 7
Дэлхийн нэгдүгээр дайнд Румын улс Британи, Орос, Франц гэх улсуудтай хамтран Герман болон Унгар-Австрийн зэвсэгт хүчний эсрэг тэмцсэн. Улмаар тэд Трансильванийг Унгар улсаас буцаан авсан ба Барууны орнууд Их Румын улсыг болон тэдний өөрчлөлтүүдийг 1820 онд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
БАРИМТ 8
Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу Зөвлөлт Холбоот улсад эзлэгдсэнийхээ дараа Их румын улс нэрээ Бүгд Найрамдах Социалист Румын улс болгон өөрчилсөн ба тус улсад коммунист дэглэм тогтсон. Гэхдээ Зөвлөлт Холбоот улс 14 жилийн дараа 1958 онд Румын улсаас цэргээ татсан.
БАРИМТ 9
Ийнхүү дахин эрх чөлөөтэй болсон Румын улсын төрийг Николае Чаушеску 1967 оноос хойш барих болсон ба тэрээр ард иргэд нь өлсгөлөнгөөс болж амиа алдаж байхад улсын төсвөөр өөртөө зориулан төрийн ордондоо засвар хийж байдаг ард түмний дунд нэлээд нэр хүнд муутай нэгэн байв. Мөн Николае Чаушеску хүчээр Румыны эдийн засгийг хөдөө аж ахуйн салбараас ихээхэн хамааралтай болгосон.
БАРИМТ 10
Улмаар 1989 оны арван хоёрдугаар сард өрнөсөн Румыны хувьсгал дөрвөн зууны турш үргэлжилсэн коммунист дэглэмийг халж Николае Чаушескуг эхнэрийнхээ хамт амиа алдсан. Коммунизмаас ардчилсан нийгэм рүү шилжих үедээ Румын улс эдийн засгийн хямралтай нүүр тулсан ч сэргэлт аван 2004 онд НАТО-д, 2007 онд Европын Холбоонд тус тус элссэн.
БАРИМТ 11
Одоогоор Румын улс ерөнхийлөгчийн хагас дэглэмтэй ба төрийн тэргүүн Клаус Йоханнис уг албыг 2014 оноос хойш хашиж байгаа. Румын улс бол хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 49-ээр байранд жагсдаг эдийн засгийн хувьд өндөр орлоготой хөгжиж буй орон. Тэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийн хамгийн том эдийн засагтай 50 улсын эгнээнд багтдаг.
БАРИМТ 12
Румын улсын эдийн засаг 2000-аад онд огцом өссөн ба өнөө цагт ихэвчлэн үйлчилгээний салбарууд дээр тогтож байна. Тус улсын нийслэл хотыг Бухарест гэдэг ба уг хотын нэр хамгийн анх 1459 онд түүхэн баримтуудад дурдагдаж 1862 онд Румыны нийслэл болсон. Мөн уг улсын албан ёсны хэл нь румын хэл.
БАРИМТ 13
Карпатын уулс Румын улсын нийт газар нутгийн гуравны нэг хэсгийг бүрхдэг. Харин дахиад гуравны нэг хэсгийг нь усан үзмийн мод, цэцэрлэгээр баялаг толгод, өндөрлөгүүд бүрдүүлдэг. Сүүлийн гуравны нэг хэсэг нь үржил шимт тал нутгаас тогтдог. Мөн тус улсад 3,000 гаруй нуур байдаг ба тэдний зарим нь мөсөн нуурууд.
БАРИМТ 14
Румыны эдийн засгийн гол цөмийг бүрдүүлэгч үйлдвэрүүд нь нэхмэл эдлэл, машин, үйлдвэрийн тоног төхөөрөмж, модон материал, тавилга гэх мэтийг үйлдвэрлэж нефт, металл гэх мэт химийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг боловсруулдаг. Эдгээрээс гадна Румын улс байгалийн хий, газрын тос, төмөр зэргийг олборлодог ба Европ тивийн хамгийн их хэмжээний алтны нөөцтэй орнуудын нэгээр нэрлэгддэг.
БАРИМТ 15
Румын улс дэлхийн ес дэх хамгийн их хэмжээний дарс үйлдвэрлэдэг орон бөгөөд тус улсын хөдөө аж ахуйн салбар наран цэцэг болон бусад ургамлын тосны үр, эрдэнэ шиш, үр тариа, чихрийн нишингэ, алим, усан үзэм зэргийг гадаадын орнууд руу экспортолдог. Мөн одоогийн байдлаар Румыны загас агнуур болон ойн аж ахуй нар хөгжих үе шатандаа явж байгаа.
БАРИМТ 16
Ромын гэх нэрийн утгыг латин хэлнээс орчуулах гэж оролдвол “Ромын иргэд” гэх утга гарч ирдэг. Энэ нь Румын улсын газар нутаг дээр оршиж байсан Дачийн хаант улсыг Ромын эзэнт гүрэн захирч байсантай холбоотой байж болох юм. Мөн Румын улс дахь Трансильваниас Мунтениа хүрдэг замыг алдартай аялагчид дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй зам гэж үздэг.
БАРИМТ 17
Румынчууд маш нөхөрсөг ард түмэн. Гадаадын жуулчид тэдний төрөлх хэлээр ярих гэж оролдох үед румынчууд үргэлж эерэг сэтгэгдэл гарган тэдэнд урам хайрлаж алдааг нь засаж өгдөг. Мөн насанд хүрсэн иргэдийн 11 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй ба румынчуудын амьдралын стандарт Баруун Европын орнуудын иргэдийнхээс доогуур үнэлэгддэг.
БАРИМТ 18
Румын улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт долоон ширхэг газар бий. Мөн 7 метрийн өндөртэй дэлхий дээрх хамгийн өндөр модон сүм болох “Пери хийд” Румын улсад байдаг. Мөн Европ тивийн хүрэн баавгайн нийт тоо толгойн 60-аас их хувь нь Румын улсын ой модон дунд амьдардаг. Хүрэн баавгайгаас гадна Румын улсад бизон гэх ховор амьтныг харах боломжтой.
БАРИМТ 19
Румын улсын төрийн далбаа нь цэнхэр, шар, улаан өнгөнүүдээс бүрддэг ба эдгээр өнгөнүүд нь Румын улсыг анх бүрдүүлж байсан Трансильвани, Молдав Валахиа гэх түүхэн бүрэлдэхүүн хэсгүүдийг бэлгэддэг. Мөн уг далбаа нь загвар болон өнгөний сонголтуудын хувьд Молдав, Чад гэх мэт улсуудын төрийн далбаануудтай нэлээд төстэй.
БАРИМТ 20
Ихэнх Европын орнуудын адилаар Румын улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. 2018 оны байдлаар тус улсад 220,000 гаруй мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогчид байсан бөгөөд Румыны хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1930 оноос хойш нийт долоон удаа ДАШТ-д оролцсон. Ташрамд дурдахад хамгийн анхны хөлбөмбөгийн ДАШТ 1930 онд зохиогдож уг тэмцээнд Румыны шигшээ баг оролцож явсан.
БАРИМТ 21
Хөлбөмбөгөөс гадна Румын улсад гандболын спорт маш арвин түүхтэй. Румыны гандболын эрэгтэй шигшээ баг ДАШТ-д дөрвөн удаа түрүүлсэн (1961, 1964, 1970, 1974) уг тэмцээний гурав дахь хамгийн амжилттай шигшээ баг юм. Румыны баг тамирчид 1900 оны Парисын олимпоос хойш олимпд оролцож эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 90 алт, 97 мөнгө, 122 хүрэл медальтайгаар бүх цаг үеийн медалийн хүснэгтийн 20-аар байранд жагсдаг.
БАРИМТ 22
Трансильвани бүс нутгийн нэрийг орчуулбал “Ой моддоос цааших газар” гэх утгатай ба Брам Стокерын алдарт “Дракула” гэх зохиолын гол дүрүүд уг нутгаас гаралтай. Тийм учраас цус сорогч буюу дракулаг Румын улсаас гаралтай гэдэг. Мөн “Трансильваний зочид буудал” гэх цус сорогчтой хүүхдийн кино байдгийг та бхэн мэдэх биз.
БАРИМТ 23
Карпатын уулс дунд Европ тивийн хүний гар хүрээгүй хамгийн сүүлчийн онгон дагшнаараа үлдсэн ой модод байдаг. Уг ойд 400 гаруй ховор төрлийн хөхтөн амьтад амьдардаг. Мөн Румыны Клуж Напока дахь Бациу ой дэлхийн хамгийн жихүүдэс хүргэм газруудын нэг. Ямар ч эрүүл ухаантай хүн тус ой руу ганцаараа зүглэхгүй.
БАРИМТ 24
Дэлхий дээрх хамгийн эртний зуух Румын улсаас олдсон. Уг зуух нь ойролцоогоор 6,000 жилийн настай бөгөөд үүнээс гадна 45,000 жилийн өмнөх (Европ тивээс олдсон хамгийн эртнийх) хүний араг яс Румын улсаас олдсон. Мөн Румын улсын 4-ЖИ сүлжээний хурд дэлхийд дөрөвдүгээр байранд жагсдаг.