БАРИМТ 1
Ливи улс нь 1,759,541 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Африк тивийн хойд хэсэгт байрладаг. Ливи улс хойд хэсгээрээ Газар дундын тэнгист гарцтай ба Египет (зүүн), Судан (зүүн урд), Чад (урд), Нигер (баруун урд), Алжир (баруун), Тунис (баруун хойд) гэх улсуудтай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Ливи улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 16-аар байранд (Монгол улс 18-аар байранд) жагсдаг. Ерөнхийдөө Ливи улсын газар нутаг Триполитан, Феззан, Киренаика гэх гурван түүхэн бүс нутгаас бүрддэг. Тус улсын нийслэл хотыг Триполи гэдэг ба тус хотод Ливийн хүн амын тэн хагас нь амьдардаг.
БАРИМТ 3
Ливи улсын нийт хүн ам нь 7 сая бөгөөд тэдний 97 хувийг араб-бербер хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт ливичүүдийн 97 хувь нь исламын шашныг (Ливи улсын албан ёсны шашин) шүтдэг. Ливи улсын газар нутаг дээр хүрэл зэвсгийн үеэс эхлэн берберчүүд амьдарч эхэлсэн.
БАРИМТ 4
Одоогийн Ливи улсын газар нутаг тэр чигээрээ Ромын эзэнт гүрний эзэмшил болохоос өмнө тус бүс нутгийг финикчүүд, османууд, карфагенчууд, персүүд, египетчүүд болон македончууд захирч байсан удаатай. Тухайн цаг үед ливичүүд христийн шашны нөлөөнд орсон хамгийн эртний ард түмнээр нэрлэгдэж байсан ч Баруун Ромын эзэнт гүрний нуралтын дараа долдугаар зуунд исламын шашин ливичүүдийн дунд хүчтэй тархсан.
БАРИМТ 5
16-аар зууны эхэнд Испанийн эзэнт гүрэн болон гэгээн Жонны баатруудын арми Триполи хотыг эзлэн авсан боловч 1551 онд Османы эзэнт гүрний газар нутаг дахь Османы эзэнт гүрний ноёрхол эхэлсэн. Улмаар Ливи улс Османы эзэнт гүрний эзэмшилд байх хугацаандаа хэд хэдэн дайнд оролцсон. Үүний нэгэн тод жишээ нь 18-19-ээр зуунд өрнөсөн Барбарын дайн.
БАРИМТ 6
Османы эзэнт гүрний ноёрхол Итали-Туркийн дайн хүртэл үргэлжилсэн бөгөөд уг дайны үр дүнд Италийн хаант улс Ливийг эзлэн авч Италийн Триполитан, Италийн Киренаика (уг колони улс нь 1911-1934 он хүртэл оршсон бөгөөд 1934 онд Ливи дэх Италийн колонид нэгдсэн) гэх хоёр колони улсыг байгуулсан.
БАРИМТ 7
Дэлхийн хоёрдугаар дайны Ливи улс Хойд Африкийн гол дайны талбар болж байсан тул Ливи дэх италичуудын хүн ам багассан. Улмаар ливичүүд дайны дараа 1947 онд тусгаар тогтнолоо зарлаж, 1951 онд өөрсдийн гэсэн хаант улсаа байгуулсан. Тус улсын түүхэнд байсан цор ганц хаан бол нэгдүгээр Идрис хаан.
БАРИМТ 8
1969 оны хурандаа Муаммар Каддафигаар удирдуулсан энхийн замаар өрнөсөн цэргийн эргэлт Ливи улсын хаант засаглалыг халж бүгд найрамдах улсыг бүтээсэн. Муаммар Каддафиг дарангуйлагч байсан хэмээн хүмүүс ярьдаг ба тэрээр аль нэг улсыг хааны хувиар бус хамгийн удаан хугацаанд удирдсан хүмүүсийн эгнээнд багтдаг. Муаммар Каддафи Ливи улсыг 42 жилийн турш удирдсан.
БАРИМТ 9
2011 оны иргэний дайны үеэр Муаммар Каддафи амиа алдсан ба уг явдлын дараа Ливи улсыг удирдах эрх мэдэл үндэсний ерөнхий конгресст шилжсэн. Гэвч 2014 онд Ливи улсыг удирдана хэмээн зарласан хоёр намын хооронд улс төрийн зөрчил гарч улмаар Ливийн хоёр дахь иргэний дайн эхэлсэн. Гэхдээ уг нөхцөл байдал өөрчлөгдсөн. Дайтагч хоёр гол талууд 2020 оны аравдугаар сарын 23-нд байнгын гал зогсоох гэрээнд гарын үсэг зурж, эв нэгдлийн засгийн газрыг байгуулсан.
БАРИМТ 10
Муаммар Каддафигийн эрин үе дэх Ливи улсын албан ёсны нэрийг “Аугаа Социалист Ардын Ливийн Араб Жамахири” гэдэг байсан. Ливи улс Газар дундын тэнгис дэх далайн эрэг 1,770 километрийн урттай. Энэхүү хэмжээ нь Хойд Африкийн бүх орны далайн эргүүдээс урт.
БАРИМТ 11
Ливи улсын төв болон зүүн бүсийн ихэнх хэсэг Ливийн цөлөөр хүрээлэгддэг. Уг элсэн цөл нь дэлхий дээрх хамгийн хуурай, хүн амьдрах нөхцөлгүй газруудын нэг бөгөөд бүтэн арваны турш бороо үзэхгүй байх боломжтой. Ийм учраас Ливийн нийт хоол хүнсний 75 гаруй хувь нь гадаадын орнуудаас импортлогдон орж ирдэг.
БАРИМТ 12
1950-аад онд Ливи улсад хамгийн анх газрын тос олдох үед тус улсын ихэнх хэсгийн газрын гадарга доор асар том уст давхарга олдсон. Энэхүү уст давхарга нь сүүлийн мөстлөгийн үеэс өмнөх үед хамаарагдана. Мөн Ливи улс газрын тосны нийт нөөцөөрөө дэлхийд аравдугаар байранд эрэмбэлэгддэг.
БАРИМТ 13
Дэлхийн Банк Ливи улсыг дунджаас дээш орлоготой, өндөр эдийн засагтай орон хэмээн нэрлэсэн ч олон жилийн турш үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдлаас болж Ливи улсын ажилгүйдлийн түвшин 21 хувьд хүрсэн ба газрын тосноос олдог улсын орлогыг ард иргэд нь тэр болгон хүртээд байдаггүй.
БАРИМТ 14
Ливийн цөлөөс болж ихэнх ливичүүд улсынхаа хойд хэсэгт байх далайн эргийн хотуудтай ойрхон амьдардаг. Хэдэн арван жилийн өмнөх ливичүүд насанд хүрж гэр бүлтэй болсон ч гэсэн эцэг эхийнхээ хамт амьдардаг байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн.
БАРИМТ 15
Орчин үеийн хосууд өөрсдийн гэсэн орон гэртэй байхыг илүүд үздэг болсон ба хэнтэй хамт амьрахаа ч ихэвчлэн өөрсдөө шийддэг болсон. Гэхдээ хөдөө орон нутгуудад эцэг эхчүүд нь хуримлах хүнийг нь сонгодог уламжлалт гэрлэлтүүд үйлдэгдсээр байгаа. Берберчүүд өөрсдийгөө эх орноосоо илүүтэйгээр тосгон болон овог аймгаараа тодорхойлдог.
БАРИМТ 16
Ливи улсад байх Тадрарт Акакусын хадны зургийн цогцолбор газарт манай эриний өмнөх 12,000 оноос манай эриний 100 он хүртэлх хугацаанд харьяалагддаг олон мянган агуйн сүг зургууд бий. Уг газрыг ЮНЕСКО дэлхийн үнэт өвөөр хүлээн зөвшөөрч бүртгэн авсан. Ливи улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн хамгийн оройдоо манай эриний өмнөх 2,000 онд суурьшиж эхэлсэн байх ёстой.
БАРИМТ 17
Исламын шашинтай улс тул шашны хуулийн дагуу ливи эмэгтэйчүүд толгойн хэсгээ далдлахын тулд хижаб өмсөх ёстой. Гэхдээ томоохон хотуудад эмэгтэйчүүд уг хуулийг тэр болгон дагахаа больж уламжлалт хувцаснаасаа илүү барууны хувцаснуудыг өдөр тутамдаа өмсөх төлөвтэй болсон.
БАРИМТ 18
Грекийн эзэнт гүрний хамгийн гол хотуудын нэг байсан Кирений археологийн дурсгалт газар Ливи улсад байдаг. Манай эриний өмнөх 631 онд байгуулагдаж манай эриний 365 онд газар хөдлөлтийн улмаас сүйрсэн уг хотын дурсгал болсон газрыг ЮНЕСКО мөн л дэлхийн үнэт өвөөр бүртгэн авсан.
БАРИМТ 19
Үүнээс гадна Ромын эзэнт гүрний хамгийн үзэсгэлэнтэй хотуудаар нэрлэгддэг байсан Лептис магнагийн дурсгалт газар ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Мөн ливичүүд бол Африк тивийн хамгийн их илүүдэл жинтэй ард түмэн. Насанд хүрсэн ливичүүдийн 66.8 хувь нь таргалалттай ба дэлхийд 18-аар байранд жагсдаг.
БАРИМТ 20
Ливи улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Ливи улс 1982 оны Африкийн цомыг зохион байгуулсан ба Ливийн хөлбөмөбгийн үндэсний шигшээ баг 1986 оны ДАШТ-д эрхээ аван оролцож байсан удаатай. Мөн тэд эх орондоо зохиогдсон 1982 оны Африкийн цомд түрүүлэхэд ганц хуруу дутаж Ганын шигшээ багт торгуулийн цохилтоор ялагдал хүлээсэн.
БАРИМТ 21
Ливийн баг тамирчид 1964 оны Токиогийн олимпоос хойш олимпд оролцсоор ирсэн ч одоогийн байдлаар нэг ч медаль хүртэж байгаагүй. Ливийн цөл нь яг үнэндээ Сахарын цөлийн Ливи улсын газар нутаг дахь нэгэн хэсэг юм. Ливичүүд цай болон кофе уу тун дуртай бөгөөд хоолны дараа хоол боловсруулахын тулд ногоон цайг ихэвчлэн уудаг.
БАРИМТ 22
Ливийн төрийн далбаа нь улаан, хар, ногоон өнгөнүүд болон цагаан өнгийн хавирган сар ба одны дүрснүүдээс бүрддэг. Хавирган сар болон од нь исламын шашныг, улаан өнгө нь улсынхаа эрх чөлөөний төлөө тэмцэж амиа алдсан дайчдын цусыг, хар өнгө нь Италийн дарлалд байсан хар бараан өдрүүдийг, ногоон өнгө нь эд баялгийг тус тус бэлгэддэг. Мөн Муаммар Каддафигийн мэдэлд байх үедээ Ливи улсын төрийн далбаа зөвхөн цулгуй ногоон өнгөнөөс бүрддэг байсан.
БАРИМТ 23
Их Британийн Гадаад хэргийн яамны гаргасан судалгаанаас үзэхэд Ливи улс нь жуулчдад хамгийн аюултай 17 орны дунд багтсан. Энэ нь Ливи хүмүүстэй бус бөгөөд улс төрийн тогтворгүй байдал болон иргэний дайнтай холбоотой. Яг үнэндээ ливичүүд бол нийтдээ эелдэг найрсаг зан ааштай ард түмэн.
БАРИМТ 24
Ливи улс нүүрсхүчлийн давхар ислийг ялгаруулдаг хэмжээгээрээ Африк тивд хоёрдугаар байранд, дэлхийд 26-аар байранд бичигддэг. Ливичүүд баруун гарынхаа гурван хуруугаараа хоолоо иддэг ба тавган дээрээ бага зэргийн хоол үлдээдэг уламжлалтай. Мөн тэд амьтны амь хороох үедээ үргэлж залбирч шашны зан үйл үйлддэг.