БАРИМТ 1
Юүн Сөн Нёль нь 1960 оны арван хоёрдугаар сарын 18-нд Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотод мэндэлсэн. Тэрбээр Өмнөд Солонгосын 13 дахь ерөнхийлөгч бөгөөд хуульч, улсын яллагчаар ажилладаг байсан.
БАРИМТ 2
Тэрбээр Сөүлийн Их Сургуульд элсэн орж суралцсан бөгөөд Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгчид болох Пак Гынь Хе, Ли Мён Бак нарыг яллахад гол үүрэг гүйцэтгэсэн. Түүний улс төрч болох замнал тухайн цагаас эхэлсэн гэсэн үг.
БАРИМТ 3
2019-2021 оны хооронд Өмнөд Солонгосын ерөнхий прокурорын хувиар ажилласан тэрбээр Ардын хүчний намыг төлөөлөн 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мёныг ялсан.
БАРИМТ 4
Юүн Сөн Нёль Сөүл хотын Сонбук дүүргийн Бомун-донд төрж, Содэмунгу дүүргийн Ёнхуй-дунд өссөн. Түүний эцэг эх хоёул өндөр боловсролтой багш хүмүүс байсан ба ээж нь Ихуа Эмэгтэйчүүдийн их сургуульд багшаар ажилладаг байсан бол аав нь Солонгосын Статистикийн Нийгэмлэгийг үүсгэн байгуулсан.
БАРИМТ 5
Тэрбээр их сургуульдаа хуулийн чиглэлээр суралцаж 1980 оны Куанжүгийн бослогын дараа хамтрагчдынхаа хамт улсынхаа ерөнхийлөгч Юн Ду Хванд (өмнө жил 90 насандаа нас барсан) цаазын ял оноох хуурамч шүүх хуралд прокуророор ажилласан. Юүн Сөн Неөль нь уг хурлын дараа Канвонь аймаг руу зугтсан.
БАРИМТ 6
Юүн Сөн Нёль 1982 онд анизометропи гэх хоёр нүдний хугарлын тэгш бус байдлаас болж үүсдэг өвчнөөс болж улсын албанаас чөлөөлөгдөж байсан. Тэрбээр тухайн үед анизометропигоос болж жолооны үнэмлэх авах боломжгүй байсан гэдгээ хэлсэн.
БАРИМТ 7
Юүн Сөн Нёль хуулийн шалгалтын эхний хэсгийг их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан байх үедээ давж гарсан ч хоёрдугаар хэсгийг нь давахын тулд есөн жилийг зарцуулсан. 1991 онд 30 насандаа уг хүнд шалгалтыг давж гарсан тэрбээр амьдралынхаа арав гаруй жилийн ихэнх хэсгийг хуулийн шалгалтад бэлдэж өнгөрүүлсэн.
БАРИМТ 8
Түүний уг шалгалтад тэгж олон удаа унасан шалтгаан нь тодорхой бус байдаг ч олон удаа бүтэлгүйтэж байсан нь Юүн Сөн Нёлийг маш тэвчээртэй нэгэн болгосон гэдэг. Улмаар тэрбээр 1994 онд Тэгүгийн прокурорын газар ажилд орсон.
БАРИМТ 9
Тухайн цаг үедээ Юүн Сөн Нёль авилгатай холбоотой хэргийг шалгадаг тусгай салбар болон мөрдөн байцаах төв газрыг тэргүүлэн ажиллаж байсан. 2002 онд тэрбээр хэсэгхэн хуульчийн хувиар хэсэг хугацаанд ажилласан ч өөрт нь тохирохгүй ажил гэдгийг ухаарч ажлаа хүлээлгэн өгсөн.
БАРИМТ 10
Юүн Сөн Нёль буцаад прокурорын газарт ажиллаж эхэлсэн цагаасаа хойш Өмнөд Солонгосын хэд хэдэн ерөнхийлөгчид, улс төрчид болон томоохон компаниудтай холбоотой хэргүүд дээр ажиллаж тэдэнд ял шийтгэл ногдуулсан.
БАРИМТ 11
Тэрбээр хоолны орц найрлага, жор, гарал үүсэл зэргийг маш ихээр сонирхдог нэгэн. Youtube суваг дээрээ олон төрлийн хоол хийж буй бичлэгүүдээ цацаж өөрийгөө муугүй тогооч гэдгээ баталсан. Түүний эхнэрийн хэлж буйгаар 2012 онд гэр бүл болсноос хойш Юүн Сөн Нёль хоол хийх ажлыг хариуцан хийсээр ирсэн гэнэ.
БАРИМТ 12
Милтон Фридманы “Сонгох эрх чөлөө” гэх ном түүнд амьдралынхаа үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд хамгийн ихээр нөлөөлсөн гэж 2019 онд улсын ерөнхий прокуророор сонгогдох үедээ Юүн Сөн Нёль хэлж байсан.
БАРИМТ 13
Юүн Сөн Нёлийг 1979 онд их сургуульд элсэн ороход эдийн засгийн профессор түүний эцэг нь уг номыг түүнд бэлэг болгон өгч байжээ. Тэрбээр 2012 онд урлагийн үзэсгэлэнгийн чиглэлээр мэргэшсэн нэгэн компанийн захирал Ким Кун Хитэй хуримаа хийж гэр бүл болсон.
БАРИМТ 14
2020 оны арван нэгдүгээр сард Өмнөд Солонгосын хууль зүйн сайд Чоо Ми Аэ, Юүн Сөн Нёлийг ёс зүй зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан, хамтран ажиллагсад болон гэр бүлийнхнийхээ мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлээр албан тушаалаас нь түдгэлзүүлсэн.
БАРИМТ 15
Гэвч тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаж шүүх хурлуудад оролцож явсны эцэст нэг сарын дараа буюу арван хоёрдугаар сарын 24-нд Сөүлийн захиргааны шүүх түүнийг гэм буруугүй гэдгийг баталж албан тушаалд нь эргүүлэн томилсон.
БАРИМТ 16
Гэвч Юүн Сөн Нёль 2021 оны тавдугаар сарын 4-нд өөрийн албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгч түүнийг хүсэлтийг тухайн үеийн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хүлээн авч зөвшөөрсөн.
БАРИМТ 17
Түүний ажлаа өгсөн шалтгаан нь мэдээж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд байв. Улмаар Юүн Сөн Нёль 2021 зургадугаар сарын 12-нд үндэсний сонгуулийн комиссд бие дааж нэр дэвшигчийн хувиар бүртгүүлж тухайн сарынх нь 29-нд түүний нэр дэвшиж буй явдал албан ёсоор баталгаажсан.
БАРИМТ 18
Уг явдлын маргааш нь буюу зургадугаар сарын 30-нд Юүн Сөн Нёль Өмнөд Солонгосын үндсэн сөрөг хүчин болох Ардын хүч намд элсэн орж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд эхлээд намаасаа шалгаран гарах шаардлагатай болсон.
БАРИМТ 19
Тэрбээр бейсболын спортын улаан хорхойтон бөгөөд хүүхэд байх үеэсээ л ширээн дээрээ бейсболын бээлий тавьж байгаад хичээлээ хийдэг нэгэн байжээ. Прокурорын хувиар ажилладаг байх үедээ бейсболын тоглолтуудыг цэнгэлдэх хүрээлэнд тогтмол үздэг байсан бөгөөд түүний дэмждэг баг нь “Doosan Bears” юм байна.
БАРИМТ 20
Тэрбээр өлгөж цохиж буй мэт үйлдлээрээ өөрийгөө Өмнөд Солонгос улс байтугай дэлхий дахинд таниулж чадсан. Зарим улс төр судлаачид түүний уг үйлдлийг өөртөө итгэх байдлыг нь нэмэгдүүлдэг гэж үздэг бол бусад нь одоогийн төр барьж буй эрх баригч нам руу нам цохилт өгөх гэсэн дохио гэж таамагладаг.
БАРИМТ 21
Юүн Сөн Нёль сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хүнсний аюулгүй байдлын стандартын зохицулалтгү болгохыг дэмжсэн. Учир нь тэрбээр бага орлоготой иргэдэд бага үнээр чанаргүй хоол идэх эрхийг нь олгох хэрэгтэй гэж бодсон юм.
БАРИМТ 22
2021 оны арван нэгдүгээр сарын 5-нд Ардын хүч намыг төлөөлөн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн сонгох санал хураалт дөрвөн өдрийн турш үргэлжлэн эцсийн хариугаа гаргасан. Уг санал хураалтын үр дүнд Юүн Сөн Нёль нь 347,963 хүний санал буюу нийт санал хураалтад оролцсон намын гишүүдийн 47.85 хувийн саналыг авч ялалт байгуулсан.
БАРИМТ 23
Ийнхүү намаа төлөөлөн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн тэрбээр Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мёнтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлж сүүлийн мөчид ялалт байгуулсан. Юүн Сөн Нёль 48.56 хувийн санал авсан бол Ли Жэ Мён 47.83 хувийн саналыг авсан. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн ойрхон зөрөөтэй ерөнхийлөгчийн сонгуулиар нэрлэгдсэн.
БАРИМТ 24
Тэрбээр авилгатай холбоотой хэргүүд дээр насаараа ажилласан тул тус гэмт хэргээс маш хол нэгэн бөгөөд гадаадын судлаачид түүний улс төрийн үзэл санааг нь АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Доналд Трампынхтай төстэй гэж үздэг. Тэрбээр Өмнөд Солонгос улсын БНХАУ-аас хэт хамааралтай байдлыг халж олон улсын харилцаа холбоогоо илүү уян хатан байлгахаар төвлөрөн ажиллана гэсэн амлалт өгсөн.