БАРИМТ 1
Бүгд Найрамдах Доминикан улс нь 48,671 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Карибын тэнгис дэх Их Антилийн арлуудын нэг болох Гаити арал дээр оршдог. Уг арал дээр тэд Гаити улстай хамт оршдог тул Гаити улс бол Доминиканы цор ганц хөрш орон.
БАРИМТ 2
Доминикан улсын нийт хүн ам нь 10.7 сая бөгөөд тэдний 70 гаруй хувь нь цус холилдсон, 15.8 хувь нь Африк гаралтай, 13.5 хувь нь цагаан арьстай хүмүүс хүмүүсээс бүрддэг. Харин шашны хувьд доминиканчууд 66 хувь нь христийн шашныг шүтдэг бол 30 хувь нь шашин шүтдэггүй.
БАРИМТ 3
Европчуудыг ирэхээс өмнө анх Тайно хүмүүс Гаити арал дээр таван удирдагчдын дор хуваагдан оршин сууж байсан. Тэд ан агнуур, газар тариалангийн дэвшилтэд нийгмийг байгуулан өндөр түвшний соёл иргэншилтэй болох үйл явцынхаа голд явж байсан бөгөөд тайночууд Гаити арлаас гадна Ямайк, Куба, Бахам, Пуэрто Рико гэх мэт Карибын тэнгисийн арлын орнуудад оршин сууж байв.
БАРИМТ 4
1492 онд Христофер Колумб аяллынхаа явцад Кастилийн арлуудыг нээх үедээ Гаити арал дээр анх удаа хөл тавьсан. Улмаар испаничууд Гаити арлыг тухайн жилдээ эзлэн авч Санто Домингогийн колонийг байгуулсан нь Америк тив дэх анхны Европын эзэмшил газар болсон. Дараа нь 1697 онд испаничууд арлын нөгөө хэсэг болох одоогийн Гаити улсын газар нутгийг францчуудаас булаан авсан.
БАРИМТ 5
Ойролцоогоор 300 жилийн турш Испанийн мэдэлд байсан доминиканчууд 1821 оны арван нэгдүгээр сард тусгаар тогтнолоо зарласан. Үүний дараа эх орноо тусгаар тогтнолд хөтөлсөн Хосе Нуньес де Касерес улс орноо Гран Колумб гэх улстай нэгтгэхийг эрмэлзэж байсан ч 1822 онд Гаити улс тэднийг хүчээр өөрсдийн эгнээнд нэгтгэсэн. Ингэснээр Гаити арал тэр чигтээ нэг улс болсон.
БАРИМТ 6
Доминиканы тусгаар тогтнолын дайны дараа 1844 онд тэд дахин нэг удаа тусгаар тогтнолоо зарласан. Үүний дараах 72 жилийн турш Доминикан улсад иргэний дайн тасралтгүй нүүрлэж ард түмэн нь энх тайван цагийг үзээгүй. 1899 болон 1911 онуудад Доминикан улсын хоёр ерөнхийлөгч бусдын гарт амиа алдсан бөгөөд хөрш зэргэлдээх Гаити улсаасаа хэд хэдэн удаа дайралт хүлээн авсан.
БАРИМТ 7
Доминикан улс гадаад өрөө төлөх чадваргүй болсон тул 1916-1924 оны хооронд АНУ-ын колони орон болсон. Дараа нь 1930 онд Доминикан улсын тухайн үеийн ерөнхийлөгч Рафаэль Трухильо дарангуйллын дэглэм тогтоож уг дэглэм нь 1961 онд түүнийг бусдын гарт амиа алдах хүртэл үргэлжилсэн. Улмаар Доминикан улсад өрнөсөн хамгийн сүүлчийн иргэний дайн 1965 оны дөрөвдүгээр сард эхэлж таван сарын дараа АНУ-ын зэвсэгт хүчний оролцоотойгоор уг дайн өндөрлөсөн.
БАРИМТ 8
Үүний дараа Доминикан улс 1978 онд ардчилсан дэглэмтэй болохоосоо өмнө авторитар засаглалтай байсан. Өнөөдрийн байдлаар Доминикан улс ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд төрийн тэргүүнийг нь Луис Абинадер гэдэг. Доминкан улс бол Карибын тэнгис болон төв Америкийн хамгийн том эдийн засагтай бөгөөд Латин Америкийн долоо дахь том эдийн засагтай орон.
БАРИМТ 9
Карибын тэнгисийн хамгийн өндөрлөг цэг болох далайн түвшнээс дээш 3,098 метрийн өндөрт оршдог Пико Дуарте уул Доминикан улсад байдаг. Мөн Карибын тэнгисийн хамгийн нам доорх цэг болон хамгийн том нуур гэх амжилтуудыг эзэмшдэг Энрикильо нуур Доминикан улсын газар нутагт байдаг.
БАРИМТ 10
Доминикан улсын дундаж агаарын температур нь жилийн турш Цельсийн 26 хэм байдаг. Энэ нь Доминикан улс хүн амьдрахад маш тохиромжтой дулаан уур амьсгалтай гэсэн үг юм. Тус улсын нийслэл хотыг Санто Доминго гэдэг бол аалбан ёсны хэл нь испани. Мөн тэд хүний хөгжлийн индексээр дэлхийд 88-аар байранд жагсдаг.
БАРИМТ 11
Элсэн чихэр боловсруулах компаниуд бол Доминикан улсын үндсэн үйлдвэрүүдийн нэг. Тэд чихрийн нишингэний талбайтай ойрхон байрладаг тул ажилчдаа тэр хавьд нь байрлуулж тав тухтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Мөн Доминикан улсын далайн эргийг даган баригдсан гольфын талбайнуудаараа дэлхийд алдартай.
БАРИМТ 12
Доминиканчууд гэр бүлдээ маш үнэнч ард түмэн бөгөөд хэд хэдэн гэр бүл нийлж хамт амьдрахыг илүүд үздэг. Доминиканчууд цаг барихдаа маш тааруу хүмүүс. Өөр улсад амьдардаг доминиканчууд энэ тал дээр асуудал бага гаргадаг ч Доминикан улсад та хэн нэгэнтэй өглөөний 8:00-д уулзахаар товловол тэднийг нэг цаг гаруйн дараа ирнэ гэж тооцоолоход болно.
БАРИМТ 13
Жил бүрийн арван хоёроос гуравдугаар сарын хооронд бөгтөр халимууд Доминикан улсын далайн эргийн ойролцоо нүүдэллэн ирдэг. Энэ үед олноороо цугласан жуулчдад нас биед хүрсэн аварга бөгтөр халим болон тэдний дөнгөж төрсөн тугалуудыг хамтад нь харах боломж олддог. Эр халимууд ихэвчлэн эмэгчнийхээ анхаарлыг татахын тулд хоорондоо тулалддаг бөгөөд энэхүү үйлдэл нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг.
БАРИМТ 14
Доминикан улсын сонгуулиар зэвсэгт хүчин, цагдаагийн албан хаагчид санал өгөх хориотой. Доминиканчууд согтууруулах ундааг хэзээ хэрэглэх тухай тийм ч их анхаарал тавьдаггүй. Ийм учраас Доминикан улсад өдөр, шөнийн цагаар амралтын өдөр харгалзахгүй согтууруулах ундаа хэрэглэх боломжтой. Мөн замын хөдөлгөөнд машиныхаа хонхыг хамгийн чангаар нь олон давтамжтай дуугаргах ч гэсэн энгийн үзэгдэл.
БАРИМТ 15
Доминикан улсын эдийн засаг тамхи, элсэн чихэр, кофе гэх мэт газар тариалангийн салбар болон аялал жуулчлалын салбаруудын нөхцөл байдалтай шууд холбоотой. Доминикан улс бол Америк болон Европ тивийн орнуудын бал сараа тэмдэглэдэг хамгийн алдартай газруудын нэг. Тус улсын үндэсний ундаа бол кофе.
БАРИМТ 16
Доминикан улсын үндэсний хоолны нэрийг орчуулбал “Доминиканы төрийн далбаа” гэсэн утгатай бөгөөд орцод нь тахиа, будаа болон шош ордог. Мөн үүнээс гадна тус улсад “Ерөнхийлөгч” гэсэн нэртэй шар айраг байдаг. Маш олон тооны доминиканчууд хилийн чанадад, тэр дундаа АНУ-д амьдарч эх орон руугаа хэдэн тэрбум ам.долларыг илгээдэг.
БАРИМТ 17
Тусгаар тогтнохоос нь өмнө Доминикан улсыг дэлхийн бусад орнууд Санто Доминго гэх нэрээр нь мэддэг байсан. Колоничлолын Санто Доминго хот нь хүн төрөлхтний үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д албан ёсоор бүртгэгдсэн. Тус улсын нийт газар нутгийн 40 гаруй хувь нь ой моддоор хүрээлэгдсэн бөгөөд 50 гаруй хувь дээр нь доминиканчууд газар тариалангийн аж ахуй эрхэлдэг.
БАРИМТ 18
Зургаагаас аравдугаар сарын хооронд хэд хэдэн далайн хар шуурга Доминикан улсыг дайран өнгөрдөг. Силикат эрдэс пектолитийн маш ховор цэнхэр сортыг олборлодог цор ганц орон бол Доминикан. Уг сортын өнгө нь цагаан өнгөөс цайвар цэнхэр, ногоон цэнхэр, гүн хүртэл гэх үе шаттайгаар өөрчлөгддөг.
БАРИМТ 19
Доминикан улсад үр хөндүүлэх хориотой. Ураг тээгчийнхээ амь насанд аюул учруулахаар буруу байрлалтай байсан хэдий ч Доминикан улсад үр хөндүүлж болохгүй. Мөн доминиканчууд шашныг үнэн сэтгэлээсээ шүтэж үргэлж талархал илэрхийлж явдаг ард түмэн. Та тус улсад очвол тэднийг “Бурхан энэ үүнийг бидэнд зориулж адисалсан.” гэх үгсийг испани хэлээр хэлж байхыг олон сонсох болно.
БАРИМТ 20
Доминикан улсад хамгийн алдартай спорт бол бейсбол бөгөөд тэдний үндэсний лиг нь нийт зургаан багаас бүрддэг. гэхдээ дэлхийн хамгийн том бейсболын лиг болох MLB-д ихэнх өндөр чадвартай доминикан тамирчид тоглодог. Уг лигт тоглодог тамирчдынхаа тоогоор Доминикан улс АНУ-ын ард хоёрдугаар байранд бичигддэг. Хэд хэдэн доминикан тамирчид бейсболын алдрын танхимд багтсан.
БАРИМТ 21
Бейсболоос гадна Доминикан улсад боксын спорт өндөр хөгжсөн. Доминикан улсын баг тамирчид олимпын наадамд хамгийн анх 1964 онд оролцсон бөгөөд тус цагаас хойш өнөөдрийг хүртэл 3 алт, 5 мөнгө, 4 хүрэл медалийг хүртсэн. Олимп, дэлхийн хошой аварга эрэгтэйчүүдийн 400 метрийн хаалттай гүйлтийн тамирчин Феликс Санчес бол Доминикан улсын олимпын түүхэн дэх хамгийн шилдэг тамирчин.
БАРИМТ 22
Доминикан улсын төрийн далбаа нь улаан, цагаан, цэнхэр өнгөнүүдээс бүрддэг ба төв хэсэгтээ улсынхаа төрийн сүлдийг багтаасан байдаг. Төрийн сүлд дээр нь Библийн судар дүрслэгдсэн байдаг бөгөөд Доминикан улсын төрийн далбаа нь Библийн судрыг багтаасан дэлхий дээрх цор ганц далбаа юм байна. Улаан өнгө нь дайны үед урссан дусал цус болгоныг, цэнхэр өнгө нь тэнгэрийг, цагаан өнгө нь энх тайван болон доминиканчуудын эв нэгдлийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 23
Ихэнх доминикан эмэгтэйчүүд буржгар үстэй. Гэхдээ тэд шулуун үстэй байхыг илүүд үздэг юм байна. 18 нас хүрсэн хүн Доминикан улсад согтууруулах ундааг хэрэглэх боломжтой бөгөөд тус улсад цагдаагийн албан хаагчийн өмнө үнэсэлдэх хориотой. Дэлхийн гадил жимсний худалдааны 55 хувь нь Доминикан улсаас шалтгаалдаг.
БАРИМТ 24
2014 оны байдлаар Доминикан улсад ДОХ-ын халдвартай 69,000 хүн байсан. Доминикан хүүхдүүд 6-14 нас хүртлээ сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. 15-аас дээш насны доминиканчуудын бичиг үсэг тайлагдсан байдал 94 хувь бол нийт доминиканчуудын дундаж наслалт 74 жил байдаг.