БАРИМТ 1
Холбооны Бүгд Найрамдах Нигери улс нь 923,769 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Баруун Африкт байрладаг орон. Нигери улс урд хэсгээрээ Атлантын далайд гарцтай ба Нигер (хойд), Чад (зүүн хойд), Камерун (зүүн), Бенин (баруун) гэх дөрвөн улстай хиллэдэг.
БАРИМТ 2
Нигери улсын хүн амын нийт тоо нь 211.4 сая бөгөөд тэдний 30 хувь нь хауса, 15.5 хувь нь йоруба, 15.2 хувь нь игбо, 6 хувь нь фулани үндэстний хүмүүсээс бүрддэг. Харин шашны хувьд нийт нигеричүүд амьдардаг газар нутгийн байршлаасаа шалтгаалан христийн болон исламын шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Нигери улс хүн амынхаа тоогоор дэлхийд долдугаар байранд бичигддэг ба Африк тивийн бүх орнуудыг тэргүүлдэг. Нигери улсыг 36 муж болон нийслэл хот болох Абужа нар бүрдүүлдэг. Харин тус улсын хамгийн том хот нь Лагос гэдэг бөгөөд тус хотод 15 сая гаруй хүн амьдардаг.
БАРИМТ 4
Манай эриний өмнөх хоёрдугаар мянганаас хойш улс гүрнүүд Нигери улсын газар нутаг дээр оршиж эхэлсэн. Улмаар манай эриний өмнөх 15-аар зуунд Нок соёл иргэншил тус улс дахь анхны дотоод нэгдлийг бүрдүүлсэн. Харин орчин үеийн Нигери улс нь 19-ээр зуун дахь Их Британийн колоничлолын үед үүссэн.
БАРИМТ 5
Тэд 1914 онд Нигери улсын өмнөд болон хойд хэсгийн хамгаалалтыг идэвхгүй болгож нэгтгэсэн. Гэхдээ тухайн цаг үед ч гэсэн Их Британи улс уламжлалт дарга нараар дамжуулан шууд бус удирдлагыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Нигери улсын засаг захиргааны болон хуулийн бүтцийг бий болгосон.
БАРИМТ 6
Нигери улс 1960 оны аравдугаар сарын 1-нд тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан. Гэвч 1967-1970 оны хооронд тус улсын ардчилсан замаар сонгогдсон иргэний засгийн газруудын шинэ үе болон цэргийн дарангуйлагчдын дунд иргэний дайн өрнөсөн. Улмаар 1999 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Нигери улсад ардчилал тогтворжиж эхэлсэн.
БАРИМТ 7
Нигери улсын албан ёсны хэл нь англи хэл боловч тус улсын иргэд 500 гаруй өөр хэлнүүдийг ашиглан өөр хоорондоо харилцдаг. Мөн 250 гаруй үндэстний хүмүүс амьдардаг олон төрлийн соёл заншилтай орон юм. Хамгийн их хүн амтай гурван үндэстнүүд болох хаусачууд улсын хойд хэсгээр, йорубачууд баруун талаар, игбочууд зүүн хэсгээр голчлон амьдардаг.
БАРИМТ 8
Улсынхаа хойд хэсгээр амьдардаг нигеричүүд ихэвчлэн исламын шашныг, урд хэсгээр амьдардаг нигеричүүд христийн шашныг тус тус шүтдэг. Нигери улс нь хөгжиж буй дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг бөгөөд бүс нутгийнхаа олон улс дахь хамгийн гол хүч юм.
БАРИМТ 9
Нигери улс бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээгээр дэлхийд 29-ээр байранд жагсдаг Африк тивийн хамгийн том эдийн засагтай орон. Гэхдээ Нигери улс нь авилгын хувь өндрөөс гадна хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 161-ээр байранд жагсдаг. Энэ нь маш том эдийн засагтай улсын хувьд үнэхээр муу үзүүлэлт билээ.
БАРИМТ 10
Нигери улс холбооны ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай бөгөөд одоогийн төр барьж буй эрхмүүдийг нэрлэвэл Мохаммаду Бухари (Нигери улсын 7 болон 15 дахь ерөнхийлөгч), Йеми Осинбаджо (дэд ерөнхийлөгч), Феми Гбажабиамила (танхимын дарга), Ахмад лаван (сенатын ерөнхийлөгч) гэх мэтээр үргэлжилнэ.
БАРИМТ 11
Африк тивийн хамгийн ихээр аж үйлдвэржсэн орнуудын нэг тул цахим сүлжээ Нигери улсын иргэдийн амьдралын салшгүй нэг хэсэг. Нийт нигеричүүдийн 75 хувь нь өдөр тутамдаа цахим сүлжээг ашигладаг. Нигери улс одоогийн үндсэн хуулиа 1999 оны тавдугаар сарын 29-нд батлан ашиглаж эхэлсэн.
БАРИМТ 12
Африк тивийн хамгийн баян хүн болох Алико Данготе бол Нигери улсын иргэн. Тэрбээр 1957 онд Нигери улсын Кано хотод чинээлэг гэр бүлд мэндэлсэн бөгөөд 20 насандаа буюу 1977 онд Данготе Группийг үүсгэн байгуулсан. Өдгөө түүний нийт хөрөнгө 14 тэрбум ам.долларыг давсан ба дэлхийн хамгийн баян 100 хүний эгнээнд багтдаг.
БАРИМТ 13
Нигери улс газрын тосны асар их нөөцтэй. Тэд жил бүр 2.5 сая торх газрын тосыг гадаад руу экспортолдог. Мөн тус улсын нэр нь Нигер улсын адилаар баруун Африкийн хамгийн урт, Африк тивийн гурав дахь урт гол болох Нигер голын нэрээс гаралтай. Нигери улсын иргэний дайн дууссаны дараа эрх баригчид 29 жилийн турш 1999 он хүртэл цэргийн хүч тус улсыг захирч байсан.
БАРИМТ 14
Нигери улс үргэлж өнөөдрийнх шигээ том эдийн засагтай улс байгаагүй. Тус улсын газрын тосны нөөц 1970-аад онд тодорхойлогдсон бөгөөд уг цагаас хойш 1974-1976 оны хооронд хоёрхон жилийн дотор тус улсын орлого 50 хувиар ихэссэн. Нигерийн кино салбарыг “Нолливүүд” гэдэг ба тус улсад долоо хоног бүр 200 гаруй шинэ кино нээлтээ хийдэг.
БАРИМТ 15
Та Нигери улс бол хамгийн том, өргөн хүрээний эрвээхийний төрөл зүйлүүдтэй орон. Нигеричүүд ч тэдгээр өнгө өнгийн гоёмсог шавжуудын тухай ихийг мэддэг. Мөн тус улсын газар нутгаас олдсон эртний хүмүүсийн олдворуудаас үзэхэд Нигери улсад манай эриний өмнөх 9,000 жилийн үед хүн амьдарч байсан байх магадлалтай. Энэ нь дэлхийн хамгийн эртнийх байж болох хүмүүс Нигери улсад амьдарч байсан байх боломжтой гэсэн үг юм.
БАРИМТ 16
Нигерийн алдарт зохиолч Воле Сойинка 1986 онд Нобелийн шагналыг уран зохиолын төрөлд хүртсэн. Тэрбээр уг шагналыг хүртсэн анхны африк хүн болж түүхэнд бичигдсэн ба шударга ёс, эрх чөлөөний төлөө өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж Нигери улс болон дэлхий нийтийн хүний эрхийн асуудлуудаас болж өөрийн амьдралаа золиосолсон нэгэн юм.
БАРИМТ 17
Нигери улсын иргэн Агбани Дарего нь 2001 оны “Дэлхийн Мисс” тэмцээнд амжилттай оролцон түрүүлж дэлхийн мисс болсон. Түүнээс өмнө Африк тивийн орнуудаас уг тэмцээнд түрүүлэх хэн нэгэн гарч ирээгүй байв. Тэрбээр өнөөдрийг хүртэл Нигери улсын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр нэрлэгддэг.
БАРИМТ 18
Нигери улсын иргэдийн ихэнх хэсэг нь ядуу зүдүү амьдардаг бөгөөд тэдний дундаж наслалт нь дөнгөж 55.2 жил. Энэ нь дэлхийн байтугай Африк тивийн дундаж наслалтаас доогуур үзүүлэлт бөгөөд олон сая нигеричүүд ядуу байдлаасаа болж эмчлэгдэх боломжтой өвчнөөр шаналсаар хорвоог орхидог. Мөн бохир усыг ундандаа хэрэглэснээс нигеричүүд болж малариа гэх зэрэг өвчнүүдийг тусдаг.
БАРИМТ 19
Нигери улсын хүн ам эрчимтэй өссөөр байгаа тул нигеричүүдийн ядуурлын түвшин улам нэмэгдэх төлөвтэй байна. Нигери улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 2,419 метрийн өндөрт оршдог Чаппал Вадди уул. Мөн тус улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон амьтан бол бүргэд.
БАРИМТ 20
Нигери улсад Дуфуна гэх нэртэй 8,500 жилийн настай хөлөг онгоц байдаг. Уг хөлөг онгоц нь Африк тивийн хамгийн эртний хөлөг онгоцноос гадна дэлхий дээрх хоёр дахь хамгийн эртний хөлөг онгоцоор нэрлэгддэг юм байна. Мөн Нигери улс ихэр иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг.
БАРИМТ 21
Нигери улсад хамгийн алдартай спорт бол ямар ч эргэлзээгүйгээр хөлбөмбөг. “Супер бүргэдүүд” гэгддэг Нигерийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1994 оны дөрөвдүгээр сард дэлхийн чансааны тавдугаар байранд бичигдэж Африк тивийн хамгийн амжилттай шигшээ багаар нэрлэгдэж байв. Тэд 1994-2018 оны хооронд нийт зургаан удаа дараалан ДАШТ-д оролцсон ч энэ жилийн ДАШТ-ийг өнжихөөр болсон.
БАРИМТ 22
Мөн Нигерийн хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг 1996 оны олимпын алтан медалийн төлөө Аргентины шигшээ багийг буулган авч олимпын аваргууд болсон. Мөн Нигерийн эмэгтэйчүүдийн бобслейн баг 2018 оны өвлийн олимпд эрхээ авч оролцсон нь Африк тивийн тамирчдын хувьд түүхийн шинэ хуудас тавьсан үйл явдал болсон. Өнөөдрийн байдлаар Нигерийн баг тамирчид олимпын наадмаас 3 алт, 11 мөнгө, 13 хүрэл медалийг хүртээд байна.
БАРИМТ 23
Нигери улсын төрийн далбаа нь ногоон, цагаан, ногоон гэх дараалалтай адил хэмжээтэй босоо зурааснуудаас бүрддэг. Ногоон өнгө нь Нигери улсын хөрөнгө болон байгалийн баялгийг, цагаан өнгө нь энх тайван болон эв нэгдлийг бэлгэддэг. Уг далбаа нь 1960 оны аравдугаар сарын 1-нд Нигери улс тусгаар тогтнолоо зарлах үед хамгийн анх мандсан.
БАРИМТ 24
Нигери улсын 15-аас дээш насны хүн амын 68 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Уг баримтыг задлан үзвэл эрчүүдийн 75.5 хувь, эмэгтэйчүүдийн 60.6 хувь нь бичиг үсэг тайлагдсан байдаг. Нигерийн улсын сургуулиуд хүүхдүүдийг үнэгүй боловсрол эзэмших орчноор нь хангаж өгдөг боловч тэднийг заавал сургуульд суралц хэмээн шаарддаггүй.