БАРИМТ 1
Бүгд Найрамдах Индонез улс нь 1,904,569 хавтгай дөрвөлжин газар нутагтай ба Ази тивийн зүүн өмнөд хэсэгт Энэтхэгийн болон Номхон далайн голд оршдог. Индонез улс ойролцоогоор 17,000 арлыг эзэмшдэг ба газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 14-ээр байранд бичигддэг. Тус улсын хамгийн том арлуудыг нэрлэвэл Жава, Суматра, Сулавеси гэх мэт. Мөн Борнео болон Шинэ Гвиней арлуудын ихэнх хэсгүүдийг Индонез улс эзэмшдэг.
БАРИМТ 2
Индонез улсын нийт хүн ам нь 274 сая бөгөөд тэдний 86.7 хувь нь исламын шашинтай бол 10.72 хувь нь христийн шашныг шүтдэг. Индонез улс хүн амын тоогоороо дэлхийд дөрөвдүгээр байранд жагсдаг. Мөн тус улсын Жава арал дээр нийт хүн амынх нь тал хувь нь амьдардаг. Ийм учраас Жава арал бол дэлхий дээрх хамгийн их хүн амьдардаг арал юм.
БАРИМТ 3
Индонез улс ерөнхийлөгчийн засаглалтай ба тус улсын одоогийн ерөнхийлөгч нь Жоко Видодо. Тэрбээр уг албыг 2014 оноос хойш хашиж байна. Харин бусад төрийн тэргүүнүүдийг нь дурдвал Мааруф Амин (өдгөө 77 настай ба Индонез улсын түүхэн дэх хамгийн хөгшин дэд ерөнхийлөгч), Пуан Махарани (ерөнхий танхимын дарга), Мухаммед Сирифуддин (дээд шүүхийн ерөнхий шүүгч) гэх зэргээр үргэлжилнэ.
БАРИМТ 4
Индонез улсын нийслэлийг Жакарта гэдэг ба тус хот нь дэлхийн хоёр дахь их хүн амтай хот суурин газар юм. Гэвч хэт их хүн ам болон чанаргүй дэд бүтцийн улмаас Индонез улс Нусантара гэх шинэ нийслэлийг барьж байгаа. Индонез улс арлын орон боловч Папуа Шинэ Гвиней, Зүүн Тимор, Малайз гэх улсуудтай хуурай газраар буюу шууд хиллэдэг.
БАРИМТ 5
Харин далайн хилээр Индонез улс нь Палау, Австрали, Энэтхэг, Вьетнам, Филиппин, Сингапур гэх улсуудтай хуваадаг. Хүн амын хэт нягтшилтай боловч Индонез улсын зэрлэг байгаль өргөн уудам нутгийг бүрхдэг. Индонез улс бол дэлхийн хамгийн олон талт биологийн шинж чанаруудыг агуулсан улсуудын нэг билээ.
БАРИМТ 6
Индонез улсын газар нутаг нь манай эриний долдугаар зуунаас эхлэн Хятадын болон Энэтхэгийн эх газар луу бараа зөөдөг наймаачдын хувьд маш үнэ цэнэтэй цэг болсон. Цаг үе өнгөрөх тусам нутгийн уугуул иргэдийн ноёрхол бага багаар арилж хинди болон буддын шашинтай гадаадууд Индонез улсыг удирдаж эхэлсэн.
БАРИМТ 7
Хинди, буддын шашнуудаас гадна Индонез улсад исламыг шашныг арабчууд, христийн шашныг Европын наймаачид анх тээж ирэн дэлгэрүүлсэн. Индонез улсыг британи, португали, франчууд удирдаж байсан ч нидерландчууд хамгийн удаан буюу 350 жилийн турш колоничлосон. Улмаар индонезчүүд 1945 оны наймдугаар саарын 17-нд тусгаар тогтнолоо зарласан хэдий ч Нидерланд улс тэдгээрийн хооронд өрнөж байсан дипломат болон цэргийн маргааныг 1949 онд шийдвэрлэх хүртлээ Индонез улсыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүй.
БАРИМТ 8
Индонез улсад 1,300 гаруй өөр үндэс угсааны хүмүүс амьдардаг ба тэд 700 гаруй өөр хэлээр хоорондоо харилцдаг. Харин тус улсын албан ёсны хэл нь индонез хэл бөгөөд албан ёсны мөнгөн тэмдэгт нь “Индонез Рупий”. Өнөөдрийн байдлаар 14.36 индонез рупий нэг ам.доллартай тэнцэж байна. Тус мөнгөн тэмдэгтийг Зүүн Тимор улс албан бусаар мөн ашигладаг.
БАРИМТ 9
Индонез улсын эдийн засаг маш хүчтэй. Тэд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд 16-аар байранд ордог ба дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орнуудын “Жи 20” холбоонд Индонез улс багтдаг. Мөн Индонез улс энэ жилийн Жи-20 хурлыг зохион байгуулах билээ. Гэхдээ эдийн засаг томтой боловч хэт их хүн амтай тул Индонез улсын иргэд тийм ч таатай орчинд амьдраад байдаггүй.
БАРИМТ 10
Индонез улсын газар нутагт хамгийн эхэнд хөл тавьсан Европын орны иргэд бол португаличууд. Тэд 16-аар зуунд Европ тивийн халуун ногооны хомстлыг нөхөх зорилготой Индонез улсад очсон. Тийм учраас португаличууд Молукка гэх халуун ногоо ихээр ургадаг бүс нутгийг эзлэн авсан. Гэхдээ тэд төд удалгүй Молукка дахь ноёрхлоо нидерландчуудад алдсан.
БАРИМТ 11
Индонез улсын газар нутгаас өнөөдрийг хүртэл 147 галт уул бүртгэгдсэн ба тэдний 76 нь өнөөдрийг хүртэл идэвхтэй. Энэхүү хоёр үзүүлэлтээр Индонез улс дэлхийн бүх орныг тэргүүлдэг. Индонез улсад “Жаван хирс” гэх дэлхийн өөр хаана ч амьдардаггүй ховор төрлийн амьтан амьдардаг. Жаван хирсийн нийт тоо толгой нь 50-аас цөөн.
БАРИМТ 12
Жаван хирсээс гадна дэлхийн хамгийн том гүрвэл болох Комодо арлын луу Индонез улсад амьдардаг. Уг амьтан нь зөвхөн Индонез улсын Комодо арал дээр амьдардаг ба тоо толгой нь маш ховор тул тус амьтны амьдардаг бүс нутгийг засгийн газрын зүгээс хамгаалалтад авсан. Хэрэв Комодо арлын луу эрх чөлөөтэй байсан бол өөрөөсөө хэд дахин том хэмжээтэй амьтдыг идэж чадах аюулт амьтан юм. Тэд маш хортой бөгөөд тэдэнд нэг л хазуулсан бол бага багаар тарчлан үхэхээс өөр арга зам байхгүй.
БАРИМТ 13
Индонез улсын Келимуту гэх галт уулын орой дээр өнгөө өөрчилдөг гурван нуур бий. Тэдний усны өнгө өдрийн турш номин цэнхэр, ногоон, улаан эцэст нь хар болж өөрчлөгддөг. Уг үзэгдэл нь галт уулын хий нуурын усанд ууссан эрдэс бодисуудтай урвалд орсноос болж тохиолддог юм байна. Мөн тус улсад Раффлесиа Арнольди гэх 7 килограмм жинтэй болтлоо томордог дэлхийн хамгийн том цэцэг ургадаг.
БАРИМТ 14
Дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт найман өв Индонез улсад байдаг. Тэдгээрийн нэг нь дэлхийн хамгийн том буддын шашны хийд болох Боробудур юм. Уг хийдэд буддагийн 504 ширхэг хөшөө бий. Мөн дэлхийн хамгийн том алтны уурхай Индонез улсад байдаг. Грасбергийн уурхайд 20,000 гаруй хүн нэг дор ажилладаг. Мөн тус уурхай нь зэс олборлодог бөгөөд дэлхийн гурав дахь том зэсийн уурхай юм.
БАРИМТ 15
Та 800 метрийн цаанаас цэцэгний үнэрийг үнэртэж байсан уу? Үгүй л болов уу. Гэхдээ та Индонез улсын Суматра арал дээр очвол “Аморфофалл Титан” гэх шинжлэх ухааны нэршилтэй бидэнд “Чөтгөрийн хэл” гэх нэрээрээ танигдсан дэлхийн хамгийн чанга үнэртэй цэцгийг олох боломжтой. Энэхүү цэцэг дунджаар 2 метр хүртэл өндөр ургадаг.
БАРИМТ 16
Индонез улсын хамгийн өндөрлөг цэгүүдийн нэг болох Тамбора уул бол дэлхийн хамгийн хүчтэй галт уулсын нэг юм. Уг галт уулын хамгийн том дэлбэрэлт нь 1815 онд тохиолдсон бөгөөд тухайн үед Тамбора уулын дэлбэрэлтийн чимээ 1,930 километрийн цаанаас сонсогдож байжээ. Мөн уг дэлбэрэлтээс болж 70,000 хүний амь нас эрстсэн.
БАРИМТ 17
Индонез улсын төрийн далбаа нь улаан болон цагаан өнгийн тэнцүү хэмжээтэй хөндлөн зурааснуудаас бүрддэг. Уг далбаа нь Монако улсын далбаатай маш адилхан боловч хэмжээгээрээ ялгаатай. Далбааны улаан өнгө нь индонезчүүдийн эр зориг болон цусыг, цагаан өнгө нь индонезчүүдийн цэвэр ариун байдал болон сүнсийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 18
Индонез улсын төрийн дууллыг 1958 онд Зубаир Саид гэх Сингапур хүн зохиосон. Индонез улс гурван өөр цагийн бүсэд хуваагдан оршдог. Тус улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон шувуу нь Гаруда буюу монголчууд бидний хэлж заншсанаар хангарьд. Уг улсын нийт иргэдийн дөнгөж 17 хувь нь интернет ашигладаг. Индонез улсыг 1942-1945 оны хооронд Нидерланд улсаас гадна Япон улс колоничлож байсан. Тус цаг үед албадан хөдөлмөр болон өлсгөлөнгөөс болж 4 сая индонезчүүд нас барсан.
БАРИМТ 19
Дэлхийн хамгийн их авилгал авсан улс төрч болох Генерал Сухарто бол Индонез улсын хоёр дахь ерөнхийлөгч юм. Тэрбээр 1967 оноос 1998 оны хооронд ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа хамгийн багадаа 45 тэрбум ам.долларын авилгал авсан нь тогтоогдсон. Тус улсын хүн ам нэлээд залуу бөгөөд 30-аас доош насны 165 сая хүн Индонез улсад амьдардаг.
БАРИМТ 20
Индонез улсын зочид буудлуудад зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилдэг давхар байдаг. Тус давхарт өрөө захиалсан эмэгтэйчүүдэд зөвхөн эмэгтэй үйлчлэгч нар үйлчилнэ. Мөн хүн ам хэт ихтэй тул Индонез улс дахь хамгийн гол асуудлуудын нэг бол замын түгжрэл. Мөн тус улсад бүртгэгдсэн нийт шувууд болон хөхтөн амьтдын 35 хувь нь дэлхийн өөр хаанаас ч олдоогүй.
БАРИМТ 21
Индонез улс ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээгээрээ дэлхийд гуравдугаар байранд жагсдаг. Мөн тус улс нь дэлхийн далд модны тосны нийт хэрэглээний тал хувийг нь дангаараа хангадаг. Индонез улсын соёл болон байгаль нь энэтхэг улстай маш төстэй. Уг улсын үндэсний хоолнууд нь Энэтхэг, Хятад, Европын болон Дундад Азийн орнуудын хоолтой ойролцоо шинж чанартай.
БАРИМТ 22
1976 онд Индонез улс “Палапа” гэх хиймэл дагуулыг сансарт хөөргөснөөр өөрийн гэсэн хиймэл дагуултай анхны хөгжиж буй орон болсон. Индонез улсад жил бүр дор хаяж нэг галт уул дэлбэрдэг. Мөн тус улсын нийт газар нутгийн 50 хувь нь ой моддоор бүрхэгдсэн бөгөөд ой моддын тоогоороо Бразил улсын ард бичигддэг. Мөн уг улс нь бэлэн гоймонгийн дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч орон юм.
БАРИМТ 23
Индонез улсын спортууд ихэвчлэн эрэгтэй хүмүүс зориулагдсан байдаг ба үзэгчид бооцоо тавих хориотой. Тус улс дахь хамгийн алдартай спортууд бол бадминтон болон хөлбөмбөг. Индонез улс бол бадминтоны эрэгтэй болон эмэгтэй хамгийн том тэмцээнд түрүүлсэн таван улсын нэг юм. Мөн Индонез улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1938 оны ДАШТ-д оролцож байсан. Үүгээрээ тэд тус тэмцээнд оролцсон Ази тивийн анхны улс болж байв. Индонез улсын баг тамирчид олимпын наадмаас нийт 8 алт, 14 мөнгө, 15 хүрэл медалийг хүртсэн.
БАРИМТ 24
Индонез улсын эдийн засгийн 90 гаруй хувь нь хөдөө аж ахуйтай шууд холбоотой. Мөн аялал жуулчлалын салбар тус улсад нэлээд хөгжсөн. Индонез улсын бүх иргэд албан ёсоор ямар нэгэн шашин шүтэх ёстой. Мөн Индонез улс бол мэлхийний мөчний дэлхийн хамгийн том экспортлогч орон. Тэд уг барааг ихэвчлэн Франц, Нидерланд, Бельги гэх Европын орнуудад нийлүүлдэг.