БАРИМТ 1
ESAN платпорм нь Монгол улсад хэвлэгдэн гарсан бүхий л цаасан бүтээлийг esan.mn болон esan аппликейшнээр дамжуулан цахим хэлбэрээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх цахим сан юм.
БАРИМТ 2
Esan платформ нь ном, сурах бичиг, сонин сэтгүүл, салбар салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, диплом, диссертацийн ажил зэрэг монгол хэл дээрх бүх төрлийн хуучны болон орчин цагийн бүтээл, материалуудыг нэг дор төвлөрүүлсэн баялаг монголын анхны хамгийн том үндэсний цахим сан юм.
БАРИМТ 3
2014 оноос хөгжүүлж буй “Esan” цахим сан нь одоогоор 1,490 ном, 6,214 магистр, доктор, бакалаврын эрдмийн ажил, 1,720 нарийн мэргэжлийн ном, эрдэм шинжилгээний, судалгааны ажил 1243, сонины 20775 дугаар, 499 сэтгүүл бүхий мэдээллийн сан юм.
БАРИМТ 4
800 хувь зохиолч болон байгууллагын 32,756 бүтээлийг байршуулжээ. Эдгээрийг хуудсаар нь авч үзвэл 517,500 болох аж.
БАРИМТ 5
ESAN Edu буюу боловсролын платформыг нээн 16 их, дээд сургуультай хамтран ажиллаж байна.
БАРИМТ 6
Esan-гийн хөрвүүлэх технологи (OCR). Хэвлэмэл бүтээлийг цахим хувилбарт шилжүүлж, хуучны бүтээлүүдийг элэгдэж устахаас хамгаална.
БАРИМТ 7
Боловсролын бүх шатанд оюуны хулгайг арилгахыг зорьж байгаа.
БАРИМТ 8
Хөгжүүлэлтийн явцад хуулбар шалгуур, эш татах системийг бий болгосон.
БАРИМТ 9
DRM-дижитал бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах системчилсэн технологиор хэрэглэгчийн мэдээллийг хамгаална.
БАРИМТ 10
AI – хөгжүүлэлт нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар текстийг аудио хөрвүүлэх технологийг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд хиймэл оюун ашиглан хүссэн бүтээлээ аудио хэлбэрт шилжүүлэн сонсох боломжтой.
БАРИМТ 11
AWS үүлэн технологийн тусламжтай серверт халдлага, хандалтаас үүсэх ачааллыг доголдолгүй хариуцна.
БАРИМТ 12
Тус компанийн хамт олон өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол Улсад хэвлэгдэн гарсан бүхий л цаасан материалыг цахимжуулах ESAN платформ, боловсролын салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ESAN EDU платформ, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглагдаж буй бүх төрлийн хэвлэмэл материалуудыг цахимжуулан архивлах Content center төвийг хөгжүүлэн, амжилттай ажиллаж байна.
БАРИМТ 13
Боловсролын салбарын багш, судлаачдын бүтээлүүдийг хүртээмжтэй болгох, оюуны өмчөөр хамгаалах тогтолцоог хэвшүүлэхийн тулд ESAN EDU платформыг хөгжүүлэн ажиллаж байна.
БАРИМТ 14
Content center төвөөр дамжуулан байгууллагын цахим санг өндөр технологиор хөгжүүлж өгнө.
БАРИМТ 15
Оюуны бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр, өргөн хүрээтэйгээр нийгэм, эдийн засгийн эргэлтэнд оруулж байна. Ингэснээр судлаачид, эрдэмтэд, багш нар болон зохиолчид бүтээлээсээ орлогожих боломжтой.
БАРИМТ 16
Бүтээл нийлүүлэгч өөрийн бүтээлээ оруулах, засварлахаас гадна борлуулалтын тайланг байнгын хянан, удирдах боломж.
БАРИМТ 17
Ном бүтээлээ хэвлэлийн зардалгүй, үнэгүй цахимжуулан уншигчдад хүргэхээс гадна хиймэл оюун ашиглан цаг хугацаа алдалгүй сонсдог ном бүтээх боломж.
БАРИМТ 18
Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар И ЭС ЭЙ ЭН ХХК-д оюуны өмчийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгосон.
БАРИМТ 19
Оюуны Өмчийг хамгаалан түгээх тул татаж авах болон бусдад тараах, copy and paste, screenshot үйлдэл хийгдэх боломжгүй.
БАРИМТ 20
ESAN.MN дээр та өөрийн үүсгэсэн хаяг дээр татагдсан бүтээлийг интернэтгүй үед ч хугацааны хязгаарлалтгүйгээр ашиглах боломжтой.
БАРИМТ 21
Esan платформ-оос хүссэн төхөөрөмж дээрээ гишүүнчлэлийн оноо буюу нэг сарын гишүүнчлэл 20,000₮-р өөрт хэрэгтэй, хайсан мэдлэг, мэдээллээ хүссэн газартаа авах боломжтой.
БАРИМТ 22
Нэг хэвлэмэл бүтээлийн дундаж үнэ буюу 20,000 төгрөгөөр сарын хугацаанд ESAN.mn-ээс ойролцоогоор 5-6 ном эсвэл 10 гаруй диплом болон мэргэжлийн судалгааны ажил уншиж судлах боломжтой.
БАРИМТ 23
Мөн өөрийн хүссэн бүтээлийг бүрэн эхээр нь худалдаж авах шаардлагагүйгээр зөвхөн өөрт хэрэгтэй хэсгийг уншиж танилцах уян хатан төлбөрийн нөхцөлтэй.
БАРИМТ 24
ESAN.MN нь үнэгүй уншиж танилцах бүтээлийн сантай.
Сэтгэгдэл (6)