БАРИМТ 1
Бүгд Найрамдах Өмнөд Африк улс нь 1,221,037 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Африк тивийн хамгийн урд хэсэгт байрладаг. Өмнөд Африк улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 24-ээр байранд жагсдаг ба төрийн гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох эрх мэдэлд суурилсан гурван нийслэл хоттой. Тэдгээр хотууд нь Претория (гүйцэтгэх засаглал), Капе Таун (хууль тогтоох) болон Блумфонтейн (шүүх).
БАРИМТ 2
Гурван нийслэл хотуудынх нь аль нь ч Өмнөд Африкийн хамгийн том хот нь биш бөгөөд тус улсын хамгийн том хот нь Йоханнесбург. Өмнөд Африк улс Намиби, Ботсван, Зимбабве, Мозамбик, Свазиланд, гэх улсуудтай хиллэдэг бөгөөд Энэтхэгийн болон Өмнөд Атлантын далайд гарцтай. Мөн тус улс нь Лесото улсыг бүрхсэн байдалтай оршдог.
БАРИМТ 3
Өмнөд Африкийн нийт хүн ам нь 60.2 сая бөгөөд тэдний 80 гаруй хувь нь христийн шашинтай бол 11 хувь нь шашин шүтлэггүй. Өмнөд африкчуудын 80 хувь нь Африк гаралтай хар арьст хүмүүс байдаг бол үлдсэн 20 хувь нь цагаан арьст хүмүүсээс бүрддэг. Мөн Өмнөд Африк улс нь Экваторын шугамны бүтэн урд хэсэгт нь оршдог хамгийн их хүн амтай орон юм.
БАРИМТ 4
Өмнөд Африк улсад маш олон өөр үндэс угсааны хүмүүс амьдардаг. Үүнийг тус улсад англи, зулу, сесото гэх зэрэг нийт 11 өөр албан ёсны хэл байдаг гэх баримт улам тодорхой болгож байна. Мэдээж бүх өмнөд африкчууд англи хэлээр ярьдаг бөгөөд оршин суугаа орон нутаг, үндэс угсаанаасаа шалтгаалан нэмэлтээр хэд хэдэн хэлээр ярьдаг байх боломжтой.
БАРИМТ 5
Өмнөд Африк улс Их Британийн колон улс байсан бөгөөд 1910 онд улсынхаа холбоог, 1931 онд хувийн засгийн газраа байгуулсан. Улмаар тэд 1961 оны тавдугаар сарын 31-нд Бүгд найрамдах улс болж Их Британиас албан ёсоор салан тусгаарласан. Өмнөд Африк улсад ардчилал 1994 онд нэвтэрсэн бөгөөд тэд одоогийн үндсэн хуулиа 1997 онд баталсан.
БАРИМТ 6
Өмнөд Африк улсыг олон төрлийн хүмүүсээс бүрддэг тул “Солонгон орон” хэмээн дууддаг. Тэд хамтын нөхөрлөлийн орнууд болон Жи-20-ийн гишүүн бөгөөд бүс нутгийнхаа хамгийн хүчтэй улс юм. Гэхдээ тус улсын хүний индекс тийм ч өнөр биш бөгөөд дэлхийд 114-ээр байранд жагсдаг. Харин эдийн засгийн хувьд Африк тивдээ хоёрдугаар байранд бичигддэг.
БАРИМТ 7
Өмнөд Африк улс нэгдмэл байдал давамгайлсан намын парламентын гүйцэтгэх засаглалтай бөгөөд одоогийн ерөнхийлөгч болох Сирил Рамафоса нь 2018 оноос хойш уг албыг хашиж байна. Тус улсын нэр нь газарзүйн байршилтайгаа бүрэн хамааралтай. Мөн гэмт хэрэг, ядуурал, шударга бус байдал, ажилгүйдэл гэх зэрэг хэд хэдэн томоохон асуудлууд тус улстай нэр орооцолдсоор байгаа.
БАРИМТ 8
Өмнөд Африк бол Африк тивийн хамгийн их хэмжээний мах боловсруулагч орон. Дэлхийн хамгийн өндөр уулсын нэг болох далайн түвшнээс дээш 1,086 метрийн өндөрт оршдог Ширээ уул Өмнөд Африкт байдаг. Мөн Өмнөд Африк бол Мерседес Бензийн баруун талдаа жолооны хүрдтэй машин үйлдвэрлэдэг цор ганц улс юм.
БАРИМТ 9
Уг улсад байрлах Нийт 451 метрийн урт, 216 метрийн өндөртэй Блокрансын гүүр нь бунги харайлтын дэлхийн хамгийн өндөр цэг юм. Хуурай газрын хамгийн хурдан дөрвөн хөхтөн амьтад Өмнөд Африкт амьдардаг. Мөн тус улсын нийслэл Капе Тауны далайн эрэг дээр халуун орны Жакас оцон шувууд амьдардаг.
БАРИМТ 10
Йоханнесбург хотод 6 сая гаруй мод бүртгэгдсэн ба уг ой нь хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн том ой юм. Мөн тус улсад байдаг Блади голын хавцал нь дэлхийн гурав дахь том хавцлаар нэрлэгддэг ч дэлхийн хамгийн том ногоон буюу өвс ургамалтай хавцал юм. Мөн Африк тивийн нийт цахилгааны гуравны хоёр нь Өмнөд Африкт үйлдвэрлэгдсэн.
БАРИМТ 11
Африк тивийн нийт төмөр замын дэд бүтцийн 80 гаруй хувь нь Өмнөд Африкийнх. Макадамия самрын дэлхий нийтийн хэрэглээний ихэнхийг Өмнөд Африк улс экспортолдог. Тус улсад хуурай газрын хамгийн том амьтан болох Африкийн заан амьдардаг бөгөөд уг амьтан нь 11 тонн хүртэл жин хүрдэг ба 70 гаруй насалдаг. Мөн дэлхийн хамгийн өндөр амьтан болох анаашийг тус улсаас олох боломжтой.
БАРИМТ 12
Үүнээс гадна одой шрю гэх дэлхийн хамгийн жижиг хөхтөн амьтан Өмнөд Африкт амьдардаг. Мөн дэлхийн хамгийн том хэвлээр явагч болох аэьсан хуягт яст мэлхий Өмнөд Африк улсын газар нутгаас олдсон. Дэлхий нийтийн хэрэглэж буй нийт цэвэр алтны тавны нэгийг нь Өмнөд Африк улс олборлодог.
БАРИМТ 13
Өмнөд Африкийн цоргоны ус нь дэлхийн хамгийн цэвэр гурван усны нэгээр нэрлэгддэг. Тиймээс та уг усыг юунд ч санаа зовохгүйгээр уух боломжтой. Өмнөд Африк бол сайн дураараа өөрсдийн цөмийн зэвсгээ идэвхгүй болгосон дэлхий дээрх цор ганц улс билээ. Тус улсаас олдсон хамгийн эртний хүн төрөлхтний олдвор 160,000 жилийн настай.
БАРИМТ 14
Өмнөд Африк бол крикет, регби болон хөлбөмбөгийн ДАШТ-үүдийг зохион байгуулсан цор ганц улс. Их Британийн үндэсний физикийн лабораторийн гаргасан судалгаанаас үзэхэд Капе Таун дэлхийн тав дахь шилдэг цэлмэг тэнгэртэй хотоор нэрлэгдсэн. Мөн дэлхийн хамгийн гүнзгий уурхай тус улсад байдаг.
БАРИМТ 15
1950-аад оны үед батлагдсан Апартейд гэх хууль нь хар болон цагаан арьст хүмүүсийг хоорондоо гэрлэхийг хориглосон. Уг хууль нь Өмнөд Африкийн ард иргэдийг арьсны өнгөөр нь ялгаварлан гадуурхаж хар арьст хүмүүсийг зарим газар луу нэвтрэхийн тулд тусгай зөвшөөрөл авах ёстой болгож байв.
БАРИМТ 16
Гэвч 1970-аад оны дунд үеэс эхлэн уг хууль хүчингүй болж эхэлсэн. Хүний эрхийг тэнцүү болгосон 1994 оноос хойш Өмнөд Африк улсын эдийн засаг хурдацтай эхэлсэн гэхэд болно. Нелсон Мандела, Десмонд Туту гэх Нобелийн шагналын эзэд хоёул Соуэто дахь Вилакази гудамжинд амьдардаг байсан. Тэд Нобелийн шагналыг энх тайвны салбарт хүртсэн.
БАРИМТ 17
Өмнөд Африк улсаас зарим ховор төрлийн эртний үлэг гүрвэлийн чулуужсан араг яснууд олддог ба тус улс нь экспортолдог жимсний хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг. Мөн Өмнөд Африк бол нүүрсийг газрын тос болгон амжилттай хувиргасан дэлхийн анхны орон.
БАРИМТ 18
Тус улсын далайн эргийн ойролцоо 2,000 гаруй сүйрсэн хөлөг онгоц бий. Крис Барнард гэх өмнөд африк эмч дэлхийн хамгийн анхны зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Мөн шинжлэх ухаанчдын үздэгээр Өмнөд Африк бол хүн төрөлхтний өсөлт дэвшилтийн хамгийн гол бүс нутгуудын нэг ажээ. Байгалийн баялаг арвинтай Өмнөд Африк улс анхны алмазаа 1866 онд, анхны алтаа 19-ээр зууны сүүлчээр олж байсан.
БАРИМТ 19
Өмнөд Африкийн засгийн газар 2006 онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тус улсын нийгэм нь ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд ижил хүйстнүүдийн эсрэг хатуу байр суурьтай. Мөн Өмнөд Африкийн эрдэмтэд маш чадварлаг бөгөөд шар өвчний эсрэг дархлаа тогтоох вакциныг бүтээсэн.
БАРИМТ 20
Өмнөд Африк улсад хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг, крикет болон регби. 2010 онд Өмнөд Африк улс хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан бөгөөд уг тэмцээний дараа FIFA-гийн ерөнхийлөгч тэдэнд 9/10 оноо өгсөн. Мөн уг нэр хүндтэй тэмцээнийг зохин байгуулсан анхны Африк тивийн орон бол Өмнөд Африк болсон.
БАРИМТ 21
Өмнөд африкчууд дээр дурдсан спортуудаас гадна сагсанбөмбөг, теннис, бокс, усанд сэлэлт, гольф, хөнгөн атлетик гэх спортуудыг ихэд сонирхож хичээллэдэг. Олимпын наадамд усанд сэлэлтийн төрөлд Өмнөд Африкийн цагаан арьст тамирчид өндөр амжилт үзүүлдэг. Өмнөд Африкийн баг тамирчид олимпын наадмаас 27 алт, 33 мөнгө, 29 хүрэл медалийг хүртсэн.
БАРИМТ 22
Өмнөд Африк улсын төрийн далбаа нь улаан, цагаан, цэнхэр, ногоон, шар, хар гэх маш олон өнгөнүүдээс бүрддэг. Улаан өнгө нь тусгаар тогтнолын төлөө гаргасан золиос болгоныг, цагаан өнгө нь Европ гаралтай хүмүүсийг, эв тайвныг болон олон өөр үндэстнүүдээс бүрддэг өмнөд африкчуудын эв нэгдлийг, ногоон өнгө нь Өмнөд Африкийн байгалийн үржил шимийг, шар өнгө нь байгалийн баялгийг, хар өнгө нь нутгийн уугуул иргэдийг, цэнхэр өнгө нь далай тэнгисийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 23
Уг улсын газар нутагт оршдог Тугела усан хүрхрээ нь дэлхийн хоёр дахь хамгийн өндрөөс (948 метр) урсдаг хүрхрээ юм. Ой мод их хэмжээгээр устах болон хүн амын хэт өсөлт нь Өмнөд Африкийн зэрлэг байгалийн хэмжээ багасаж байгаагийн хамгийн гол шалтгаанууд. Тус улсын агуйн сүг зургууд 75,000 жилийн настай.
БАРИМТ 24
Өмнөд Африк улсыг колоничлохын тулд Нидерланд болон Их Британи улсууд 19-ээр зууны сүүл хэсгээс 20-аар зууны эхлэл хүртэл тулалдсан. Улмаар Их Британи улс 1910 онд Өмнөд Африкийг удирдах болсон. Одоогийн төрийн далбаа нь хамгийн анх 1994 онд ашиглагдсан.