-
2022 оны 7 сарын 14
Тус барилдаанд түрүүлэх бөхөөр нэрлэгдэж байсан хурц арслан М.Амарсанаа дунд шөвөгт уналаа, унахдаа тохойгоо мулталлаа. Ид өсөж яваа бөхийн хувьд энэ даанч хайран. Бөх үзэж байсан олон хүн түүний бэртэлд санаа зовж байв. Бөх бэртэж гэмтэх нь байдаг нэг үзэгдэл гэж үзье.
-
2022 оны 7 сарын 14
АНУ-ын Санфранциско дахь Монголчуудын наадам өргөн дэлгэр болж, 64 бөх хүч үзлээ. Барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир түрүүлэв.
-
2022 оны 7 сарын 14
Монголын бодибилдинг фитнессийн баг тамирчид Мальдив улсад зохион байгуулагдах 54 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 14 тамирчин, олон улсын шүүгчийн хамтаар тэмцээнд оролцоно.
-
2022 оны 7 сарын 14
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадамд зодоглож, Уяачдын баяр наадамд их шөвөгт шалгарсан Тува улсын арслан Монгуш Айдынтай ярилцлаа.
-
2022 оны 7 сарын 13
Олон түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн энэ жилийн түрүү бөх О.Хангайтай ярилцаж, баяр наадмын тухай сэтгэгдлийг нь сонслоо.
-
2022 оны 7 сарын 13
Өөрийн бодож санасан мэхээ хийж, барилдааны явцад уналаа. Залуу бөх Улсын арслан болсонд баяртай байна.
-
2022 оны 7 сарын 13
Барилдааны явцад жаахан алдаа гаргаад өвдөг шороодсон. Бөхчүүд "Түрүү бөхтэй битгий таараасай. Муу бөхийн шийдсэн барилдаанд битгий унаасай" гэж ярьдаг шүү дээ.
-
2022 оны 7 сарын 13
Э.Энхбат начин дүүтэйгээ нэгэн үед барилдаж, адилхан өсөх идэр начин цолтой, хэдий насны зөрүүтэй ч ойр дотно байсан. Тавын даваа эхлэхийн өмнө Э.Энхбатын маань дүү адил дөрөв давчихсан байсан болохоор тухайн үед шийдвэр гаргасан.
-
2022 оны 7 сарын 13
Уяачдын наадамд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Алдар спорт хорооны бөх, аймгийн харцага Б.Өлзийсайхан түрүүллээ. Түүнтэй ярилцлаа.
-
2022 оны 7 сарын 13
Харин үзүүрт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр шалгарч Улсын арслан цол хүртлээ.
-
2022 оны 7 сарын 12
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүүд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай, Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр нар шалгарлаа.
-
2022 оны 7 сарын 12
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есын даваа эхлэхэд бэлэн боллоо.
-
2022 оны 7 сарын 12
Увс аймгийн гурав, Ховд аймгийн хоёр, Баян-Өлгий, Завхан, Сэлэнгэ аймгийн нэг нэг бөх шөвгийн найман бөхийн барилдаанд барилдана.
-
2022 оны 7 сарын 12
Улсын начин Б.Серик Улсын заан Д.Анараар долоо давлаа.
-
2022 оны 7 сарын 12
Архангай аймгийн харьяат, Улсын харцага Б.Зоригтбаатар, Завхан аймгийн харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэл нарыг амлалгүй тунаж үлдлээ.
-
2022 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж 17 аймаг, цэргийн цолтой бөх шинээр улсын цолны босго алхлаа.
-
2022 оны 7 сарын 12
Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын тавын даваа эхэллээ. Тавын давааны өмнө Дархан аварга Х.Баянмөнхийн цолыг дуудаж хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг бөгөөд энэ жилийн наадамд зодгоо тайллаа.
-
2022 оны 7 сарын 12
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваа өрнөж байна. Энэ даваанд улсын гарьд М.Бадарч Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн заан Э.Батмагнай давлаа.
-
2022 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа өндөрлөлөө. Улсын цолны босго давахаар горилж буй аймгийн цолтнуудад одоо хоёр чухал даваа үлдээд байна.
-
2022 оны 7 сарын 12
Г.Батбаяр өвдөг шороодсон боловч хоёрын даваанд дахин гарч аймгийн начин Б.Сүхбаатарыг давсан. Тэрбээр гурвын даваанд нутгийн бөх Б.Мөнх-Эрдэнэ тахим буулгасан юм.