Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын гурвын даваа өндөрлөх дөхлөө. Энэ даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын харцага Г.Батбаяр Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэд өвдөг шороодлоо.
Г.Батбаяр нь нэгийн даваанд ОХУ-ын Тува улсын бөхийн бөх Оюун Айдынтай барилдах байсан боловч түүнтэй улсын харцага Б.Бат-Өлзийд унасан Шойдун Сабудай дахин талбайд гарч ирэн барилдаж улмаар өвдөг шороодуулсан. өмнө нь өвдөг шороодсон бөх дахин барилдсан тул Шойдун Сабудайгийн давааг хүчингүйд тооцож
Г.Батбаяр өвдөг шороодсон боловч хоёрын даваанд дахин гарч аймгийн начин Б.Сүхбаатарыг давсан. Тэрбээр гурвын даваанд нутгийн бөх Б.Мөнх-Эрдэнэ тахим буулгасан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)