-
2022 оны 7 сарын 08
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийг -48, -52, -57, эрэгтэйчүүдийн -60, -66кг-ийн барилдаануудаар эхлэнэ. Манай улсаас дээрх жингүүдэд есөн тамирчин хүч үзнэ.
-
2022 оны 7 сарын 08
Боломжтой гэвэл Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат юм. Тэд энэ жил түрүүлж гэмээн дархан аварга болох билээ.
-
2022 оны 7 сарын 07
Ахыг маань энэ жил барилдахгүй л гэнэ, Сүхбат зүүний магнайд гарна л гэнэ. Их ойн баяр наадмаараа зүүний магнайдаа гарч барилдах болно. Монгол түмэн минь сайхан наадаарай.
-
2022 оны 7 сарын 07
Баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо баталжээ.
-
2022 оны 7 сарын 07
Монголын Хөлбөмбөгийн Холбооны 11 дэх удаагийн ээлжит Их хурал тун амжилттай явагдаж ажлаа тайлагдаж, зорилтоо тодорхойлов. Цар тахлын улмаас өмнөх МХБХ-ны хурал цахим хэлбэрээр явагдаад байсан билээ. Тус хурлыг АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нээж үг хэлснээр МХБХ-ны 11 дүгээр Их хурал эхэлсэн юм.
-
2022 оны 7 сарын 06
FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Монголын шигшээ багууд өнөөдөр Сингапур улсыг зорилоо. Энэ нь Ази болоод Австрали тивийн 53 шигшээ баг өрсөлдөж буй манай хоёр тивийн хамгийн том тэмцээн билээ. Манай багууд Азийн чансааг тэргүүлж, А1-ээр эрэмбэлэгдэж буй тул үндсэн хэсэгт орж долдугаар сарын 8-наас тоглож эхлэх юм.
-
2022 оны 7 сарын 04
Тэсвэр хатуужлын спорт-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт болох юм.
-
2022 оны 7 сарын 04
“Увс нуур” галын сорилго барилдааныг зорих үедээ Япон улсын жүдо бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчидтай уулзаж, хэсэгхэн хором ярилцлаа.
-
2022 оны 7 сарын 03
Гал болон нэгдэн гарснаас хойш “Увс нуур” гал нийт долоон түрүүг улсын их баяр наадмаар авч байжээ. Тодруулбал, улсын арслан Б.Ганбат нэг удаа, Улсын аварга С.Мөнхбат нэг удаа, улсын аварга П.Бүрэнтөгс хоёр удаа, улсан даян аварга Н.Батсуурь гурван удаа улсын баяр наадмын түрүүг аваад байгаа.
-
2022 оны 7 сарын 03
“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу Үндэсний их баяр наадмаар зодоглохоор болжээ. Түүнийг бөхийн “Увс нуур” галд бэлтгэл базааж байхад нь уулзаж ярилцлаа.
-
2022 оны 7 сарын 03
Үндэсний бөхийн салбар хорооноос долоодугаар сарын 01, 02-ны өдрүүдэд бөхийн гал дэвжээдэд дээрх хууль, дүрэм, журмыг танилцуулах уулзалтууд хийлээ.
-
2022 оны 7 сарын 01
Орхон нутгийнхны итгэлийг тээж яваа улсын цолд хамгийн ойрхон бөхчүүдийн нэг аймгийн арслан Ө.Батзул саяхан сошиал орчинд өөрийн бүжиглэж буй бичлэгээ тавьсан байна. Түүний бүжиг олны талархлыг хүлээгээд байгаа юм.
-
2022 оны 7 сарын 01
Монгол улсад эмэгтэй сагсан бөмбөгчдийн Дэлхийн гранпри анх удаа зохион байгуулагдах гэж байгаа юм. Мөн шинэхэн Дэлхийн аварга Франц, Нидерланд, Польш, Румын, Чех, Польшийн шигшээ багууд өрсөлдөхөөр манай улсад ирээд байгаа билээ.
-
2022 оны 6 сарын 30
Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар томилогдоод удаагүй байгаа Д.Жаргалсайхан өчигдөр Спортын төв ордны “А” болон “Б” заал, бэлтгэлийн заалууд, өргөтгөлийнбарилга, сургалтын төв зэрэг байгууллагаар явж өрөө тасалгааны ашиглалт,барилгын байдал зэрэгтэй танилцжээ.
-
2022 оны 6 сарын 29
Энэ удаагийн наадамд 26 орны 1650 баг тамирчин оролцохоос гадна ОХУ-ын холбооны тойрог, муж улс, Сахагийн Якутын багийн 14-16 хүртэлх насны өсвөр үеийн тамирчид 273 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадмын бамбарын аялал энэ сарын 26-нд Сахагийн Якутскийн Бүгд найрамдах улсаас гараагаа эхлүүлжээ.
-
2022 оны 6 сарын 28
Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр, маргааш (VI.28-29) Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд болно.
-
2022 оны 6 сарын 27
Зургаадугаар сард зохион байгуулагдахаар зарлагдсан боловч Ковид 19-ийн нөхцөл байдлаас хамаарч хойшлогдсон "FIBA Asia Cup 2025" тэмцээний Урьдчилсан шатанд орох эрхийн тэмцээний шинэ өдрийг ФИБА-гаас товлолоо. FIBA Asia Cup 2025 Pre-Qualifiers – "Round 1"-ийн D хэсгийн тоглолтууд 2022 оны арваннэгдүгээр сарын 7-15-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.
-
2022 оны 6 сарын 27
Албан ёсны бүртгэл 2022 оны долоодугаар сарын 07-09-ны өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд үргэлжилнэ.
-
2022 оны 6 сарын 27
Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар томилогдсонд баяр хүргэж, спортын эрдэм шинжилгээ, судалгааны олон ажлыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай хүн энэ нэр хүндтэй албанд томилогдсон явдалд Элчин сайд И.К.Азизов талархал илэрхийлэв.
-
2022 оны 6 сарын 27
Долоо дахь удаагаа зохиогдож буй ДАШТ-ий эрэгтэй ангилалд Сербийн шигшээ баг Литвийн шигшээ багийг 21:16 харьцаатайгаар буулган авснаар дэлхийн таван удаагийн аваргууд болсон. Эмэгтэй төрөлд Францын шигшээ баг Монгол улсын шигшээ багийг буулган авсныхаа дараа Испани, Хятад, Канадын хүчтэй багуудыг урдаа сөхрүүлсээр дэлхийн аварга болсон.