Унгарын нийслэл Будапештэд олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 8-10 хооронд үргэлжлэх их дуулгад манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 жүдоч хүч үзэх юм.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийг -48, -52, -57, эрэгтэйчүүдийн -60, -66кг-ийн барилдаануудаар эхлэнэ. Манай улсаас дээрх жингүүдэд есөн тамирчин хүч үзнэ.
Тодруулбал,
Эрэгтэйчүүдийн
-60 кг-ын жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар,
-66 кг-д Г.Хэрлэн, Г.Сод-Эрдэнэ,
-73кг-д Г.Одбаяр, Л.Анхзаяа,
-81 кг-д Г.Болор-Очир,
-90 кг-д Б.Мөнхбаяр,
-100 кг-д Б.Гончигсүрэн,
Эмэгтэйчүүдийн
-48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү,
-52 кг-д Б.Хорлоодой,
-57 кг-д Б.Энхрийлэн, М.Ичинхорлоо,
-63 кг-д Б.Ганхайч,
-70 кг-д Ц.Энхчимэг,
+78 кг-д А.Адъяасүрэн нар тус тус барилдана.
Б.Жаргал