МҮБХ-ноос бөхчүүдийн эрэмбийг гаргасан. Ингэхдээ дархан аварга Г.Өсөхбаярыг дархан аварга А.Сүхбатын өмнө эрэмбэлсэн. “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.10.2-д “нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр” гэж заасны дагуу Даян аварга цолны эрэмбийг харгалзана” хэмээснийг үндэслэжээ.
Тэгвэл Г.Өсөхбаяр аваргын дүү улсын харцага Г.Батбаяр цахим хуудаснаа ингэж бичжээ.
Тэрбээр “Ах маань төр түмнээ хүндэтгэн залуу нас хүч хөдөлмөрөө дайчлан Улсынхаа наадамд 4 түрүүлсэн амжилтаар Монгол улсын үндэсний бөхийн Дархан Аварга хэмээх бөхийн ноён оргилд хүртэл барилдсан. Төрийн их наадмаа хүндэтгэн олон залуу бөхчүүддээ үлгэр дуурайлал болон барилдсаар байгаа. Ахыг маань энэ жил барилдахгүй л гэнэ, Сүхбат зүүний магнайд гарна л гэнэ. Их ойн баяр наадмаараа зүүний магнайдаа гарч барилдах болно. Монгол түмэн минь сайхан наадаарай. Морь нь хурдан, харваачид нь мэргэн , хүчит бөхчүүд нь ард түмнэ хүндэтгэн бяртай хүчтэй ухаантайгаар сайхан наадах болтугай” хэмээжээ.
Сэтгэгдэл (18)