ФИБА 3х3 Эмэгтэйчүүдийн Дэлхийн гранпри өнөөдөр 15:00 цагаас эхэлнэ. Монгол улсад эмэгтэй сагсан бөмбөгчдийн Дэлхийн гранпри анх удаа зохион байгуулагдах гэж байгаа юм. Мөн шинэхэн Дэлхийн аварга Франц, Нидерланд, Польш, Румын, Чех, Польшийн шигшээ багууд өрсөлдөхөөр манай улсад ирээд байгаа билээ. Уг тэмцээнд манай улсын гурван баг өрсөлдөх ба Олимпийн шигшээ баг болон Канадын шигшээ багийн тоглогч Рашида Тимбиллагаар хүчээ зузаатгасан Улаанбаатар Амазонс клуб, Тайвань улсад сагсан бөмбөгөөр хичээллэн суралцахаар зориод буй залуучуудын Сүхбаатар Амазонс багууд өрсөлдөнө. Тэмцээн долоодугаар сарын 1,2-нд Улаанбаатар Палас дахь Рояал 3х3 Event Hall-д үргэлжлэх юм.