Өнөөдөр Хүй долоон худагт уяачдын наадам болж өнгөрлөө. Энэ үеэр Даян аварга Н.Батсуурь сэтгэгдэлээ хуваалцлаа.
Тэрбээр “Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Залуу харцагууд хүчтэй, бяртай байж төрийн наадмын аварга, арслан болж том цолонд хүрлээ.
Бидний хувьд үнэн хүчийг үзэж сайхан барилдлаа. Энэ наадмаар улсын цол хүртсэн олон залуус байгаад баяртай байна. Өөрийн бодож санасан мэхээ хийж, барилдааны явцад уналаа.
Залуу бөх Улсын арслан болсонд баяртай байна” гэв.
Т.Мөнхжаргал