Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж 17 аймаг, цэргийн цолтой бөх шинээр улсын цолны босго алхлаа. Уг бөхчүүдийг тавын даваанд өвдөг шороодуулсан бөхчүүдийнх нь хамт танилцуулбал:
-
Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн заан Э.Энх-Амгалан, улсын аварга Г.Эрхэмбаяраар
-
Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат аймгийн арслан Э.Нямаа, улсын заан Н.Жаргалбаяраар
-
Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, улсын заан М.Өсөхбаяраар
-
Өмнөговь аймгийн Булган сумын харьяат аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн, улсын заан Ц.Одбаяраар
-
Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат аймгийн арслан О.Цэцэнцэнгэл, улсын харцага А.Цацабшираар
-
Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Н.Хүрэлсүх, улсын харцага Т.Баасанхүүгээр
-
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат аймгийн заан Б.Түвшинтөгс, улсын харцага Ө.Даваабаатараар
-
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат аймгийн заан Ц.Бямба-Отгон, улсын харцага Х.Гантулгаар
-
Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан О.Түмэн, улсын харцага Т.Бэгзсүрэнгээр
-
Завхан аймгийн Яруу сумын харьяат цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл, улсын харцага Ш.Пүрэвгарьдаар
-
Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Х.Оргилболд, улсын харцага Ц.Мөнхбаяраар
-
Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат аймгийн арслан Г.Бадрах, улсын өсөх идэр начин Ч.Батчулуунаар
-
Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Э.Сумъяабат, улсын начин Д.Амарсайханаар
-
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн хурц арслан Б.Лхагвадорж, улсын начин Э.Ванданцэрэнгээр
-
Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн харцага Б.Сосорбарам, улсын начин Ж.Ням-Эрдэнээр
-
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн хурц арслан Ө.Батзул, улсын начин Д.Хүдэрбулгаар
-
Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат аймгийн заан Э.Батмагнай, аймгийн хурц арслан О.Наранбаатараар тус тус тав давж улсын цол хүртэх болзол хангацгаалаа. Эдгээр бөхчүүд дараа дараагийн даваануудад амжилттай барилдан шинэ цолоо улам ахиулах боломжтой.
Сэтгэгдэл (1)