АНУ-ын Санфранциско дахь Монголчуудын наадам өргөн дэлгэр болж, 64 бөх хүч үзлээ. Барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир түрүүлэв.
Тэр их спортын талбарт өндөр амжилт үзүүлсэн нэгэн бөгөөд үндэсний бөхийн аймгийн начин цолтой юм. Харин тус барилдааны үзүүрт Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн начин Б.Галсайхан тав даван үзүүрлэжээ.