Улсын аварга П.Бүрэнтөгстэй ярилцаж, баяр наадмын талаар сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр есийн даваанд Улсын аварга О.Хангайд өвдөг шороодсон билээ.
-Сайхан наадаж байна уу? Баяр наадмын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Уудам дэлгэр орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт монголчууддаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол бөх хэмээх агуу түүхт өв соёлын өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээс болж байгаад баяртай байна. Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Монгол түмэн минь наадмаараа цангасан байна.
-Барилдаанууд хүч шавхсан их сайхан наадам боллоо. Өөрийн барилдаануудыг дүгнэж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Улсын аварга цол хүртсэн учраас олон түмнийхээ хүндэтгэлийг хүлээж амжилтаа ахиулахаар зорьж барилдсан. Барилдааны явцад жаахан алдаа гаргаад өвдөг шороодсон. Бөхчүүд "Түрүү бөхтэй битгий таараасай. Муу бөхийн шийдсэн барилдаанд битгий унаасай" гэж ярьдаг шүү дээ. Түрүү бөхтэй таараад өвдөг шороодлоо. Сайхан аварга, арслан цолтон төрлөө. Баяртай байна.
-Баярлалаа. Сайхан наадаарай.
Сэтгэгдэл (4)