-
2016 оны 3 сарын 28
Берлинд Монголын түүх, соёлын тэнхим байгуулна
-
2016 оны 3 сарын 28
Морин хуур хөгжмөөр дамжуулан Монгол үндэсний соёлыг олон улсад сурталчлах, Морин хуурын уламжлалт тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах зорилгоор Морин хуур олон улсын 5-р наадам, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг 2016 оны 5 сарын 3-наас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Наадмын хүрээнд “Морин хуур хөгжмийн урын сан” эрдэм шинжилгээний бага хурал симпозиум 2016 оны 5 сарын 5-ны өдөр зохион байгуулагдана. Симпозиумд оролцох хүсэлтэй илтгэгчид өөрийн товч намтарыг гэрэл зураг, илтгэл, түүний товч хураангуйн хамт 2016 оны 4- р сарын 25- ны дотор heritage@artscouncil.mn хаягаар илгээх боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/1709947142596238/?active_tab=posts хуудаснаас авна уу
-
2016 оны 3 сарын 27
Таргалалт нь бие махбодын эд эрхтэн, арьсан дор өөхөн эд хуралдаж, биеийн жин нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм.
-
2016 оны 3 сарын 27
Амьтантай тэр дундаа арслантай ажиллах хэцүү. Өдөр болгон бэлтгэл хийж, хажууд нь байж хоолыг нь өгдөг. Хүн биш учраас зан ааш нь хувьсах магадлал өндөр. Одоо ч гэсэн та бүхэн анзаарч байгаа болов уу. Олон хүн ойртоод байхаар уурлаад архирч байна. Тийм учраас сургагчаас өөр хүмүүс хол байх нь зөв. Зарим арслан үзүүлбэрийг их хурдан сурдаг байхад зарим нь сургахад нэлээдгүй цаг хэрэгтэй болдог. Тиймээс хөнгөхөн ажил гэж хэлж чадахгүй.
-
2016 оны 3 сарын 26
Жил бүрийн гуравдугаар сарын 27 бол Дэлхийн театрын өдөр. Энэ өдрийг угтан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ”Consonance-CROSSOVER” тоглолтоор ирэх Бямба, Ням гаригт буюу энэ сарын 26, 27-нд үзэгчдэдээ бэлэг барих гэж байна.
“Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцсон тус театрын залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Консонанс” хамтлагийн залуусын анхны бие даасан тоглолт нь ”Consonance-CROSSOVER” юм.
Энэ тоглолтоороо урлагийн Crossover урсгалыг залуучуудад таниулах зорилготой. Энэ урсгал нь сонгодог дуу, аялгууг олон нийтэд хүртээмжтэй, сонсголонтой байдлаар туурвих арга барил юм.
Тоглолтын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа хэлэхдээ “Театрын уран бүтээлчид бид энэ өдрүүдэд Дэлхийн театрын өдөрт зориулсан уран бүтээл дээрээ ид ажиллаж байна. Энэ удаа “Consonance-CROSSOVER” болон балетмейстерүүдийн “4 ӨНГӨ” тоглолтыг цувралаар сонирхуулна. Манай театраас “Нюанс”, “Увертюра” зэрэг хамтлаг төрөн гарсан. Манай театрын залуу уран бүтээлчид болох дуучин А.Наранбаатар, Э.Отгонбат, Г.Дашчанрав нарын “Консонанс” хамтлагийн анхны бие даасан тоглолтыг үзэгч түмэндээ өргөн барина. Эдгээр уран бүтээлч орчин цагийн залуу үеийнхэнд чиглэсэн Crossover урсгалаар бүтээлээрээ туурвидаг. Залуу хосууд маань хүрэлцэн ирж нэгэн оройг сонгодог уралгийн гайхамшгийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. Тоглолтод Италиас уригдан ирсэн удирдаач Роберто Салвалаио оролцоно. Итали, Испани, Франц, Англи болон Монголын алдартай бүтээлүүдийг орчин үеийн хэмнэлд хүргэхээр залуус маань бэлтгэж байна. Эдгээр залуус маань “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцож өөрсдийгөө сорьж, нээсэн” гэсэн юм.
Crossover чиглэлийн гол онцлог нь тухайн уран бүтээлч сонгодог дууны элементүүдийг поп дуунд, эсвэл поп дууны элементүүдийг сонгодог дуунд оруулахдаа өөрийн бүтээлч сэтгэлгээг ашиглан поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулан үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл туурвисан байдаг аж.
”Consonance-CROSSOVER” тоглолтын ерөнхий продюсерээр УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, удирдаачаар Италийн Роберто Салвалаио, бүжиг дэглээчээр Э.Эрдэнэжаргал, хөгжмийн найруулагчаар “Чингис хаан” хамтлагийн төгөлдөр хуурч Ц.Байдраг, гэрлийн найруулагчаар D-Light компанийн ерөнхий захирал П.Даваа нар ажиллаж байна. Мөн тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, цэнгээнт бүжгийн “Moon dance” хамтлаг болон театрын бусад уран бүтээлчид ажиллах юм.
Тоглолтын тасалбарын хувьд 30.000, 40.000, 50.000 төгрөгийн үнэтэй бөгөөд УДБЭТеатрын касс болон www.ticket.mn сайт, 1900-1188 утсаар үнэгүй хүргүүлж авах боломжтой аж.
-
2016 оны 3 сарын 26
Жил бүрийн гуравдугаар сарын 27 бол дэлхийн театрын баярын өдөр. Энэ өдрийг угтан Улсын драмын эрдмийн театраас “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийг цувралаар тоглож байна. Өнгөрсөн өдрүүдэд У.Шекспирийн “Ромео Жульетта”, М.Сервантесийн “Кихот ноён”, Софокл “Эдип хаан” болон Г.Ибсен “Нора” зэрэг сонгодог жүжгүүдийг тоглосон. Тэгвэл театрын уран бүтээлчид өнөөдрөөс эхлэн У.Шекспирийн “Гамлет” жүжгийг гурван удаа тоглох гэж байна.
УДЭТ-т
3.25 - 15.00 ”Гамлет”
3.26 - 17.00 ”Гамлет”
3.27 - 17.00 ”Гамлет” тус тус тоглогдоно.
“Гамлет” чухамдаа дэлхийн утга зохиолын сор болсон бүтээлийн нэг. Эдүгээ цагаас 33 жилийн тэртээ 1979 онд анх УДЭТ-ын алтан тайзнаа амилсан “Гамлет”-ыг энэ удаад үзэгчид магадгүй огт өөр өнцгөөс хүлээн авах байх. Нийгмийн зөрчил, бухимдал, худал хуурмаг, эс бүтэх бүхнийг өөрөөрөө, өөрийн солиорлоор илэрхийлэх Гамлетын дүрийг найруулагч Н.Наранбаатар “Монголын ард түмний саруул ухаан” хэмээн тодотгосон. XXI зуунд техник технологийн хөгжлийг гэрлийн хурдаар хэмжихүйц хэмжээнд хүрсэн ч хүний эх язгуур гэгч зүйл алдагдаж, сайн муу, үнэн худлын дэнсэн дээр сөрөг тал руугаа давамгайлж, материаллаг сонирхол ихтэй, өнгөц, хийсвэр болсон энэ цаг үед “Гамлет” жүжиг тайзнаа тавигдаж байгаа нь цагаа олсон гэдгийг ч тэр онцолж байсан.
“Гамлет” жүжгийг дэлхийд анх удаа 1601 онд тайзнаа тавьсан гэх түүхэн баримт бий. Тэр цагаас хойш олон орны олон театрт солиотой, хардагч, өшөө авагч гээд тоймгүй олон “Гамлет” амилсан. Харин Монголын үзэгчидтэй уулзах Гамлетыг хамгийн энгийнээр, хамгийн товчхоноор үнэнийг хайгч, үнэний эрэлч гэж найруулагч тодотгсон.
Та драмын театрт очин ”Гамлет”-н учгийг олоорой.
-
2016 оны 3 сарын 26
Хаврын улиралд нүүрээ хэрхэн арчилах вэ?
-
2016 оны 3 сарын 26
Авьяас чадвар, оюун билэг, гоо үзэсгэлэнгээр дэлхийн олон тэрбум охид, эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болохуйц нүүр царайг тодруулах зорилготой “FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болно. Энэхүү тэмцээнийг “Мисс Монгол консалтинг” төрийн бус байгууллага төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.
Тэгвэл сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура, “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл нараас гадна ”Face of beauty international 2015” тэмцээний титмийн эзэн болсон Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза, дэд байрын эзэн Унгарын мисс Далма Карман нар тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар манай улсад ирэх гэж байна. Тэд ирэх ням гаригт буюу энэ сарын 27-ны өдөр Монгол Улсад газардана.
Дэлхийд чансаагаараа Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth тэмцээний дараа орох FACE OF BEAUTY INTERNATIONAL тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдахаар болсон нь эх орноо дэлхийд сурталчилан таниулах томоохон ажил болоод байна.
Тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар ирэх зочид болон миссүүд маань ирэх мягмар гаригт ”Туушин” зочид буудалд болох хэвлэлийн хурал болон лхагва гаригт MISSOSOLOGY MONGOLIA загварын шоунд мөн оролцох юм.
Ийнхүү дэлхийн 70 гаруй орны миссүүд оролцох ”FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” тэмцээний бэлтгэл ажил эхэллээ.
Miss Mongolia Consulting фэйсбүүк хуудастай хамт байгаарай.
-
2016 оны 3 сарын 26
“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна. Тоглолт энэ сарын 26-наас дөрөвдүгээр сарын 10-ны хооронд үргэлжлэх юм. Хамгийн анхны тоглолт өнөөдөр 15.00 цагт Циркт эхэлнэ.
-
2016 оны 3 сарын 25
Домогт Роллинг Стоунз хамтлаг Куба улсад тоглоно
-
2016 оны 3 сарын 25
”Амьдрал баян” сэдвийн дор богино хэмжээний шилдэг кино бүтээлийг шалгаруулна
-
2016 оны 3 сарын 25
Үндэсний урлаг, соёлыг сурталчлав
-
2016 оны 3 сарын 24
Монгол туургатан миссүүд II амаржих газрыг тохижуулна
-
2016 оны 3 сарын 24
Ухаалаг ус аяны хүрээнд кино үзвэр театруудад үнэ төлбөргүй явагданаМонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран урлагаар дамжуулан дэлхийд болон Монгол улсад тулгамдаж буй усны хэт хэрэглээ, усны нөөцийн хомсдол болон усыг хайрлан хамгаалах тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой “Ухаалаг Ус” төслийг санаачлан 2016 оны 3-р сарын 19-өөс 4-р сарын 19-ний хүртэл хэрэгжүүлэх гэж байгаа аж.
Төслийн хүрээнд МУЗ нь кино ба дүрслэх урлагаар дамжуулан Улаанбаатар хотын иргэдийн усны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, усыг зохистой хэрэглэж хэвших дадлыг нэмэгдүүлэх Монголын болон гадаадын кино, танин мэдэхүйн цуврал видео болон постер танилцуулга, усны асуудлыг хөндсөн “Ухаалаг ус” мөсөн баримал бүтээн танилцуулна.
АНУ-ын Колумбын Их Сургуулийг төгсөгч, уран бүтээлч Ё.Төгөлдөр, уран барималч Ц.Батмөнх нар хамтран, усны хэт хэрэглээнээс болж байгаль дэлхий, усны нөөцөд ямар их хохирол учирч буйг шүүмжлэлт, сонирхолтой, харьцуулсан байдлаар илэрхийлсэн мөсөн баримлыг урлан дэлхийн усны өдөр буюу 2016 оны 3-р сарын 22-нд 12 цагаас Чингисийн талбайд олон нийтэд дэлгэн танилцуулах юм байна.
Мөн АНУ-ын найруулагч Тиерри Пиантанида, Баптист Рожет-Лучайрийн “Цангасан ертөнц” , найруулагч Жефф Орловскийн ‘Мөсөн голын мөхөл”, найруулагч Николь Ньюхамын “Хувьсгалч өөдрөг үзэлтнүүд” зэрэг баримтат киног Өргөө, Гэгээнтэн, Хүннү кино театрт 3- сарын 22, 24, 26-нд тус тус үнэ төлбөргүйгээр үзүүлэн, уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах ажээ.
-
2016 оны 3 сарын 24
“World Supermodel Pageant” буюу “Дэлхийн супер модель” шалгаруулах тэмцээн Өмнөд Африкийн Блумфонтейнд энэ сарын 12-21-ний өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Тэрээр энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн “Шилмэл загвар”-ийн загвар өмсөгч Т.Шинэтуяа амжилттай оролцож “Дэлхийн өсвөр насны супермодель-2016” номинацийн эзэн болж титэм гардан авсан юм.
Тэгвэл шинэхэн супер модель охин маань өнөө өглөө 05.00 цагт эх орондоо ирсэн бөгөөд түүнийг гэр бүл найз нөхдөөс нь гадна ”Шилмэл загвар” агентлагийнхан халуун баяр хүргэн угтан авчээ.
Дэлхийн супермодель шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээний ялагчдыг танилцуулъя.
Шилдгийн шилдэг ялагч & TRUMP MODELS-тэй гэрээ хийх эрх: Т.Шинэтуяа /Монгол/
Дэлхийн супермодель-2016: Малайка /Зимбабве/
Дэлхийн өсвөр насны супер модель-2016: Т.Шинэтуяа /Монгол/
Дэлхийн супермодел тэргүүн байр: Донна
Дэлхийн супермодел тэргүүн дэд байр: Тейлор /Австрали/
Дэлхийн өсвөр насны супер модель тэргүүн байр: Дейн /Өмнөд Африк/
Дэлхийн өсвөр насны супер модель тэргүүн дэд байр: Манси /Энэтхэг/
Шилдэг үдшийн даашинзтай оролцогч: Малайка /Зимбабве/
Шилдэг усны хувцастай оролцогч: Миша /Их Британи/ нар шалгарсан.
-
2016 оны 3 сарын 24
”Нүүдэл-Суудал” үзэсгэлэн нээлтээ хийнэ
-
2016 оны 3 сарын 24
Ө.Цэрэнчунт Маринскийн театрт дуулна
-
2016 оны 3 сарын 23
20+1=Онцгой бэлэг үзэсгэлэнг нээлээ
-
2016 оны 3 сарын 23
”Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулна
-
2016 оны 3 сарын 22
Монголын хоккейчид маргааш эх орондоо ирнэ