Торонтогийн олон улсын кино наадам энэ сарын 8-наас эхэлсэн билээ. Тус наадамд 400 орчим кино өрсөлдөж байгаа.
Тэдгээрээс үзэгчдэд анх удаа хүргэх гэж буй 12 киног онцолсны нэг нь үйл явдал нь Монголд өрнөдөг “Bum your maps" аж.
Тус киног АНУ-ын найруулагч Жордан Робертс найруулсан бөгөөд гол дүрд нь 2015 оны Торонтогийн кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагналт Жакоб Трэмбли гэх найман настай хүү тогложээ. Найман настай Америк хүү Вэсийн гэр бүлд эмгэнэлт явдал тохиолдож, тэрбээр өөрийгөө “монгол малчин” гэдэгт бүрэн итгэн, гэр бүлийнхний хамтаар Монголын уудам тал нутгаар аялж буй тухай өгүүлдэг эл киноны зургийг Канад болон Монголд авчээ. Сонирхуулахад, тус киноны хөгшин зайрангийн дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд тогложээ.