Киночдын ур чадварыг дээшлүүлэн, авьяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, Монгол киног олон улсын наадамд өрсөлдүүлэх зорилготой “48 цаг” кино наадам энэ сарын 30-наас ирэх сарын 2-нд болох нь. Оролцогч баг сэдэв сугалж, хоёр өдрийн дотор 4-7 минутын кино бүтээн оролцдогоороо эл наадам онцлогтой. Долоо дахь жилдээ зохион байгуулах наадамд шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард АНУ-ын Сиэтл хотод болох “48 цаг” наадамд 150 орны уран бүтээлтэй өрсөлдөх аж. Ийн шалгарсан 16 бүтээлийг Каннын кино наадмын бэсрэг киноны буланд толилуулдаг юм байна. Дашрамд дуулгахад, 2010,2013 онд манай “48 цаг” наадамд түрүүлсэн бүтээлүүд Каннын кино наадмын үеэр үзэгчдэд хүрч байжээ.