Өнөөдөр “Олон улсын энх тайвны өдөр”. Анх 1954 оны энэ өдөр Нью Йорк хотноо Энх тайвны хонхыг дэлхийн 60 гаруй орны хүүхдийн хандивласан зоосон мөнгөөр бүтээж, дуугаргасан түүхтэй ажээ. Үүнээс хойш сүүлийн 50 жил гаруй жилийн турш энэ өдрийг НҮБ-аас “Олон улсын энхтайвны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Шашин шүтлэг, арьс өнгө, улс төрийн шалтгаанаар дэлхий дахинд мөргөлдөөн, үл ойлголцол, зөрчилдөөний талаар өдөр тутам хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй энэ үед НҮБ-аас зарласан Олон улсын Энх тайвны өдрийг жил бүр онцлон тэмдэглэж байгаа нь эв нэгдэл, энх тайванд уриалсан онцгой үйл явдал юм.
Жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдөр энэ өдрийг Монгол дахь шашны төлөөлөл, иргэд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн Зөвлөлийн дэмжлэгтэй 16 дахь удаагаа хамтран тэмдэглэж байна